Л.Оюун-Эрдэнэ ээ, ард чинь олон түмэн зогсож байгаа шүү

2023-12-27
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Д.Цэрэннадмид

 

Бичигч би вээр нүүрс дагасан хулгай, авлигын асуудлаар “Хар нүүрсний улаан хэрүүл” гэсэн гарчиг дор нэг хэсэг л бичсэн дээ. Жаахан завсарлачихаж.  Харин манай сонины хувьд энэ сэдвийг огт орхиогүй ээ. Гэтэл Нүүрсний хулгайн үнэн мөнийг илчлэх явц тууштай урагшилж байна гэж чанга хэлэх боломж тааруу хэвээр байна. Иймээс уг сэдвийг дахин барьж авлаа.

Хууль зөрчсөн хулгай Монголд нүүрлэж улс орны эдийн засгийг асар их хохироосон гэдгийг олон нийт нэгэнт мэддэг. Тэгвэл сая УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан нотлох баримтыг шинжлэн судлах хоёр удаагийн нээлттэй сонсголын дараа бүр ч тодорхой зүйлүүдийг нэмж мэдэх болов.

Тавантолгойн уурхайгаас 5.2 сая тонн нүүрсийг хил гаалийн хяналтгүйгээр хил давуулжээ. Энэ үнэн байна. Үүнийг одоогийн ханшаар тооцоод үзвэл 17 их наяд төгрөгийг хулгайч, авлигачид завшсан нь бас үнэн байна. Нээлттэй сонсголын явцад шууд болон дам аргаар нүүрс хулгайлагчдын “тоо толгой” улам өсч тэд яаж идэж завшиж байсан нь ил болсоор л.

Тэр ч байтугай Өмнөговийн газар нутгаас нэлээдгүйг гадаадынханд худалдчихсан гэж сөхөгдлөө. Басхүү томоохон “нууц ноёнтнууд”-ын гэр бүл, үр хүүхэд, ураг төрлийнхөн нүүрсний хулгайтай ямар нэг хэмжээгээр хутгалдсныг хэлээд өглөө шүү дээ.

Зарим нөхөд нүүрсний хулгайгаас зөвхөн хар толгойгоо татаж авахын тулд компанитай байсан эсэхээ мэдэхгүй будилах, тэр ч байтугай ураг төрлийн холбоогоо булзааруулах гэж сандарч байх нь гайхмаар. Жирийн иргэдийн насаараа ажиллаад олохгүй мөнгөөр өөрсдийгөө шагнаж байсныг мэдлээ. Ер нь нүүрсний хулгай гэдэг хэрэг сүүлийн 4-5 хан жилийн асуудал юм биш. Бүр 10 гаруй жилийн өмнө өсч бойжиж байсан юм байна л даа.

Энэ нь манай эрх баригчид, бизнесийнхэн  гэм бурууг найраа дундаа хийчихээд илчлэхийн оронд үгсэн хуйвалдаж нууж хаахыг гол болгож байснаас энэ хулгайн том хэргийг бүр даамжруулчихсан юм билээ. Бүр олон жилийн өмнө дөө. УИХ-ынхан бие биенээ нүүрсчин энэ ээ тэрээ гэж цоллон хэрэлдэж байсныг санаж байна.  Саяхны баримт хэлэх юм бол нүүрсний хулгайг хэлэлцэх сонсгол дээр олон хүн хоолой дээрээ хүрээд ирсэн үгийг буцаагаад залгичихаж байх шиг санагдсан.

Тухайлбал, “Эрдэнэс таван толгой”-н захирал асан Я.Батсуурь асуултад хариулахдаа

-Намайг ажилд орох үед нүүрсний тээвэр Цагаанхадаар дамждаг байсан. Гэтэл шүүхээс уг гэрээг хүчингүй болгосон. Үүний дараа шүүх манайхыг “Танайх тендер зарлаж ажил удчихаад түүнийг түүнийгээ цуцалсан учир Цагаанхадын компанийн талбайг худалдаж ав” гэж шахсан.

17 тэрбум гэдэг чинь тэр шүү дээ. Үүнээс өөр нарийн ширийн зүйл ярьмааргүй байна гэсэн бол мөн гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш -Тухайн үед Засгийн газар, улс төрчдийн шахаа их байсан. УИХ-ын гишүүдээс 30 гаруй хүн надтай уулзаж хүн ажилд оруулахаар гуйж түүж шахаж байсан. Харин тэд хэн байсныг олон жил өнгөрсөн болохоор мартаж гэж байлаа.

Хэрэв Б.Ганхуягийг сонсголд авчирсан бол бас юу хэлэх ч байсан юм билээ.

Тэдний ярианаас Цагаанхадын бүлэглэлийн эзэн хэн байсныг ч мэдэж чадаагүй ээ. Энэ мэтээр яг энэ хулгайн зангилаан дээр  сууж байсан хүмүүс үнэн мөнийг хэлэхгүй гээд байх юм бол яаж хулгай бүрэн илчлэгдэх юм бэ.           Бас цөөнгүй хүний амнаас “би марчихаж” гэсэн үг сонсогдсон. Хоёр дахь сонсголд 260 гаруй хүнийг гэрчээр дуудсан ч гол гол нөхөд ирээгүйгээс олон түмний хүлээлт бүрэн хангагдаагүй гэж болно.

Нөгөө талаар хулгай луйвар, авлигыг их давруулсан гол буруутанг хайвал төр, засгийнхан өнгөрсөн хугацаанд юугаа хянаж, яаж удирдаж байсан юм бэ гэсэн асуудал аяндаа сөхөгдөж таарна. Одоо ч гэсэн дээ. Нүүрсний хулгайтай тэмцэж байна л гэнэ. Таван “Ш” болон шувуу ажиллагааны хүрээнд гадагшаа оргон зайлагсдыг хаа байгаа газраас нь олоод шүүрээд ирэх юм болсон. Хаа байна бариад ирсэн нь. Толгой гэхээр хулгайч нар хаа нэгтэйгээс “Намайг барих уу даа” гэсэн шиг даапаалсан мессеж илгээж байх юм. Тэр ч байтугай зарим “шувууд”-ыг нэмж нисгэчихээд байна. Энэ хүчгүй төрийнх үү. Хууль шүүхийнхэн хулгайч нартайгаа хуйвалдчихсан ч юмуу. Учир нь олдохоо байх янзтай. Энэ үед монголчууд бид цөөн хүнд итгэл хүлээлгэж байна.Тэр цөөнхийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манлайлдаг. Өнгөрсөн жилүүдэд ард түмний өмч баялгийн нэлээдгүй хэсэг хулгайч нарын гарт орчихоод байхад хэн үнэнийг гаргаж тавьсан юм. Хэн ч хийгээгүй. Тиймээс хулгайч нарын бүлэг бүдүүрч дийлэхгүй дээ хүрсэн юм биш үү.

Харин өнөөгийн Ерөнхий сайд л хулгай худлын бугшсан сэдвийг гаргаж тавьж олны анхааралд хүргээд байгаа юм. Ганц дайчин ганцаардахгүй гэгчээр тэрбээр зөвийн төлөө тэмцэлдээ бат зогссон хэвээр явна. Л.Оюун-Эрдэнэ 2021 оны VII сард нүүрсний хулгай, авлигатай тэмцэхээ зарлаж

-Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид өөрсөдтэйгөө мөн намынхаа журмын нөхөдтэйгөө тэмцэх явдал гэж хэлсэн бол 2022 оны сүүлчээр нэг хурал дээрээ

-Авлигатай тэмцэхэд намын харьяалал хамаагүй. Авлига бол Монголын төрд голомтлосон хорт хавдар юм гэж хэлсэн бий.

Монголын үе үеийн Ерөнхий сайд нараас хэн нь ийм үг хэлсэн юм. Урьд нь хэн ч хэлээгүй л байхгүй юу.

Нүүрсний хулгай түүнд түшиглэсэн авлигын талаар нотлох баримтыг хэлэлцэх сонсгол гээчийг хэн хүчилж хийлгэсэн юм. Мөн л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ.

Тиймээс бичигч би түүнд хандаж Зорьсноосоо хэзээ ч битгий ухраарай. Авлигатай хийж буй тэмцлийн чинь ард олон түмэн чинь зогсож байгаа шүү хэмээн нэг биш удаа бичсэн. Одоо энэ үгээ давтан хэлье.

Энэ хүнийг ганцаардуулах оролдлогыг хийгчид дэндүү олон. Тэдний хавчин хяхах санаа далд байдаг ч “ил харагдаад” байдаг юм. Сая болсон нүүрсний сонсголын явцад ч тэр санаархал зөндөө цухалзсан. Залуу Ерөнхий сайдад маань хань болохын төлөө зүтгэж байгаа нэг хүн бол Нүүрсний сонгол зохион байгуулах түр хорооны дарга Б.Энхбаяр сайд. Түүнийг саяын сонсголууд удирдаж хийлгэсний дараа яасан их муу хэлэв дээ. Тэр нь Б.Энхбаярыг баалаад байгаа юмшиг хэрнээ цаанаа Л.Оюун-Эрдэнэд чиглэсэн санаа их байх шиг.

Ямартай ч нээлттэй сонсгол нь хууль шүүхийнхэнд нэг талдаа ажил нэмсэн шиг харагдавч “бэлэн хоол” зөндөөг ширээн дээр нь тавьж өглөө шүү дээ. Гагцхүү Монголын түүхэнд харын хар толбо болж үлдэх хар нүүрсний улаан хулгайн эздийг бүрэн илрүүлж зохих ялыг нь шударгаар үүрүүлэх үүрэг хуулийнханд үлдлээ.

Энэ булай хэргийг яаравчлангуй шийдэж хэн нь хулгайч, хэн нь хулгайч бишийг ялгаж салгах хугацааг наашлуулахгүй бол сонгуулиар бас нэг хэсэг хулгайч төрийн түшээгийн суудал бараадчихсан байж магадгүй л дээ. Үүнийг л тал талдаа болгоомжлох юм шүү. Л.Оюун-Эрдэнэ ээ авлигатай, нүүрсний хулгайтай хийх тэмцлийнхээ моринд улам ташуур өгөөрэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 27. ЛХАГВА ГАРАГ. № 258 (7243)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

1 цаг 58 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

1 цаг 58 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

1 цаг 58 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

1 цаг 58 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

1 цаг 58 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

1 цаг 58 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

1 цаг 58 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

1 цаг 58 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

1 цаг 58 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

1 цаг 58 мин