Б.Жавхлан: Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 13.3 их наяд төгрөгийн өр төлж барагдууллаа

2023-12-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

П.АМГАЛАН

 Хөгжлийн банкны "Самурай" бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой "өрийн дэвтэр"-т гарын үсэг зурж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад хандаж мэдэгдэл хийлээ. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. 

 Тэрбээр "Монгол Улсын нийт өр 34 тэрбум ам.доллар байна. Үүнээс Монголбанкны өр хоёр тэрбум ам.доллар, Засгийн газрын гадаад өр 7.9 тэрбум ам.доллар арилжааны банкны гадаад  зээл 1.6 тэрбум ам.доллар, аж ахуйн нэгжүүдийн гадаад зээл 22.5 тэрбум ам.доллар байна. Үүнээс өнөөдөр Засгийн газрын гадаад өр 7.9 тэрбум ам.долларыг онцолж яръя.  Засгийн газрын гадаад өр нийт 23 хувийг эзэлж байгаа хэдий ч Засгийн газрын өр бол тухайн улсын гол суурь, нөхцөл, мөс зүсэгч нь болдог. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын өр хэдий  чанартай байна, бусад өр нь  чанартай сайн байна. Хэрэв муудах юм бол дагаад муудна гэсэн үг.

Монгол Улс 1990 оноос хойш гадны дэмжлэгт улс орны донор орон болсон. 1991 оноос олон улсаас зээллэг авч, хүү багатай, төлөлт багатай нэн таатай зээллэг байдаг. 2012 оноос бонд гаргах шинэ ажлыг эхлүүлсэн. Үүнээс хойш нийт 12 бондыг гаргасан байдаг. Нөхцөл нь 3-10 хувийн хүүтэй, 3-10 жилийн хугацаатай өр төлж ирсэн. Энэ жил хамгийн өндөр төлбөрийн нөхцөлтэй өр төллөө. 2012-2016 он хүртэл таван бонд гаргаж, 3.2 тэрбум ам.долларын төсөл хөтөлбөр санхүүжүүлсэн.  Тухайлбал, Хөгжлийн банкны өр, Чингис бондын 1.5 сая ам.доллар, Самурай бондын 200 сая ам доллар, Дим Сам бондын 161 сая ам.доллар Кредит Свиссийн 250 сая ам.доллар Мазаалай бондын 500 сая ам.долларын өр үүссэн. 2017 оноос эхний төлбөрөө төлж, долоон бонд гаргаж өрийн зохицуулалт хийсэн байна. Зургаан тэрбум ам.долларын өр төлсөн, Хүүгийн шимтгэл 2.1 тэрбум ам.долларын хүү төлсөн. Бид ОУВС болон донор байгууллагын өндөр хүүтэй, өндөр босготой тусламж авах уу, эсвэл хатуу арга хэмжээ авах уу гэдэг сонголтын өмнө ирсэн. Бид санхүүгийн хатуу арга хэмжээ авч дефольт болох эрсдлээс бүрэн гарсан. Ингэснээр манайх эрсдэлгүй гэсэн үнэлгээг авсан байна. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 13.3 их наяд төгрөгийн өр төлж барагдууллаа. Үүнээс 10 их наядыг нь үндсэн төлбөр 2.6 их наядыг хүүгийн төлбөрт төлсөн байна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

1 цаг 30 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

1 цаг 30 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

1 цаг 30 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

1 цаг 30 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

1 цаг 30 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

1 цаг 30 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

1 цаг 30 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

1 цаг 30 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

1 цаг 30 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

1 цаг 30 мин