УИХ-ын сонгуулийн тойргийг бүсчилсэн хэлбэрээр байгууллаа

2023-12-25
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг орон нутагт долоо, нийслэлд зургаа, нийт 13 томсгосон тойрогт зохион байгуулахаар парламент шийдвэрлэлээ.   Тухайлбал,

-Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэн нэгдүгээр тойрог

-Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн хоёрдугаар тойрог

- Баян-Өлгий аймаг гуравдугаар тойрог

-Булган, Орхон, Хөвсгөл аймгуудыг нэгтгэн дөрөвдүгээр тойрог

-Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудыг нэгтгэн тавдугаар тойрог

-  Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг нэгтгэн зургадугаар тойрог

-Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн долдугаар тойрог

- Баянзүрх дүүрэг наймдугаар тойрог

-Баянгол дүүрэг есдүгээр тойрог

- Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн аравдугаар  тойрог

- Сонгинохайрхан дүүрэг арваннэгдүгээр тойрог

-  Хан-Уул дүүрэг арванхоёрдугаар тойрог

-Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн арван гуравдугаар тойрог болгож батлав.

Тойргуудыг тогтоохдоо 2019, 2023 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг бууруулах, эдийн засгийн нөөцийг зохистой хуваарилах, хөгжлийн төвүүдийг бий болгох, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгааг дээшлүүлэх зорилтуудыг үндэслэл болгосон хэмээн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд онцоллоо.

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол Улс бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаа баталж, хөгжлийн бодлогодоо тусгаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд бүсчлэл, бүсийн төвүүд, хөгжлийн голлох салбаруудын талаар гээд олон санаачилга, хувилбарууд яригдсан. Үе үеийн Засгийн газрууд уг асуудлыг хөндөж ирсэн ч, дийлэнх нь цаасан дээр л үлдсэн гэхэд хилсдэхгүй. Бүсчилсэн хөгжлийн бодлого бол эдийн засгийн интеграцчилал, нутаг дэвсгэрийн хуваарилалт, тээвэр логистик гээд олон асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоодог эдийн засгийн цогц бодлого. Энэ ч утгаараа асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатайг судлаачид хэлсээр ирсэн. Парламентад суудалтай улс төрийн намуудын дарга нар хэдхэн хоногийн өмнө УИХ-ын даргын өрөөнд зөвшилцөж, сонгуулийн тойргийг бүсчилсэн хэлбэрээр тогтоох асуудлаар санамж бичиг байгуулсан. Уг санамж бичигт үндэсний нийтлэг эрх, ашгийг дээдлэн парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх, хөтөлбөрөөр өрсөлддөг намуудыг төлөвшүүлэх талаар туссан. Мөн төсөв, хөрөнгө оруулалтын оновчтой бодлогыг бий болгох, тойргийн төсвөөс татгалзаж кластер дээр суурилсан бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, хөгжлийн нэг төвтэй улсаас олон төвтэй улс болох зэрэг эдийн засгийн агуулгууд багтжээ.Эдгээрээс бүсчилсэн хөгжлийн бодлогын дагуу бүсийн төвүүдийг хөгжүүлэх замаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах асуудал нэн тэргүүнд яригдана гэлээ.

Мөн баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх байсан ч АН-ын бүлгээс завсарлага авсан юм.  Тогтоолын төсөлд сонгуулийн санал авах өдрийг 2024 оны зургадугаар сарын 28-ны өдөр байхаар тусгажээ. Мөн гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдрийг 2024 оны зургадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүд байхаар тусгасан байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Сонгуулийн өдрийг баасан гарагт буюу дараалсан хоёр амралтын өдрийн өмнө гурав дахь амралтын өдөр болгохоор иргэд, сонгогчид хөдөө гадаа, амралт аялал гээд явна. Иймд 2024 ны зургаадугаар сарын 26-ны лхагва гарагт сонгууль явуулъя" гэсэн юм. Уг саналыг зарим гишүүн дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаан завсарлав.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 25. ДАВАА ГАРАГ. № 256 (7241)

 

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

8 цаг 23 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

11 цаг 55 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

14 цаг 56 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

15 цаг 9 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

16 цаг 15 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

16 цаг 16 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

22 цаг 35 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

22 цаг 35 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин