Монгол Улс: RSF Zarig.mn цахим хуудасны Ерөнхий эрхлэгчийг суллахыг шаардав 

2023-12-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) байгууллага нь Монголын эрх баригчдад хандан сэтгүүлч Нарангийн Өнөрцэцэгийг суллахыг шаардаж байна. Арванхоёрдугаар сарын эхээр урьдчилан хоригдсон түүнийг олон нийтийн сүлжээгээр шүүхийг шүүмжилснийх нь төлөө худал мэдээлэл тараасан хэрэгт буруутгасан. Түүний Zarig.mn цахим хуудасны хандалтыг мөн хоёр хоног хаажээ.   

Zarig.mn цахим хуудасны сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч Нарангийн Өнөрцэцэгийг эрүүгийн хэрэгт холбогдуулан мэдүүлэг авахаар цагдаагийн байгууллагаас дуудсан цагт ирээгүй гэдэг үндэслэлээр 2023 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр баривчлан, Монгол Улсын нийслэл Улаанбаатар дахь урьдчилан хорих төвд нэг сарын хугацаатай саатуулжээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэдхэн долоо хоногийн өмнө буюу аравдугаар сарын 13-ны өдөр Өнөрцэцэгийг олон нийтийн сүлжээнд шүүх, прокурорын үйл ажиллагааны талаар шүүмжлэл өрнүүлсэнтэй холбогдуулан шалгуулах гомдол гаргасан байна. Түүнийг Эрүүгийн хуульд заасан “худал мэдээлэл тараах” гэмт хэрэгт буруутгаад байна. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх арванхоёрдугаар сарын 19-ний өдөр сэтгүүлч Өнөрцэцэгт холбогдох хэргийг шалгах явцад түүнийг нэг сарын хугацаатай урьдчилан хорих шийдвэрийг дөрөв дэх удаагаа хэвээр үлдээжээ.  
“Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улс эрх, эрх чөлөөний зарчим, хэвлэл мэдээллийн олон ургальч байдлыг сахихад илт хүчин чармайлт гаргасан учир санаанд оромгүй явдал боллоо. Худал мэдээлэлтэй тэмцэх нэрийдлээр олон нийтийн сүлжээнд шүүхийн тогтолцоог шүүмжилсэн сэтгүүлчийн эрх чөлөөг хасах нь илт зүй бус үйлдэл юм. Нарангийн Өнөрцэцэгийн эсрэг ажиллагааг зогсоож, түүнийг нэн даруй суллахыг эрх баригчдаас шаардаж байна.”
 Седрик Алвиани
RSF-ын Ази, Номхон Далайн асуудал хариуцсан товчооны Захирал
Н.Өнөрцэцэгийг хорихоос хоёр хоногийн өмнө Харилцаа холбооны Зохицуулах Хороо прокурорын зөвшөөрлөөр, цагдаагийн байгууллагын шийдвэрээр Zarig.mn цахим хуудасны хандалтыг хааж, зөрчилтэй домэйн нэрийн жагсаалтад оруулсан. Үүнийг сэтгүүл зүйн салбарынхан эсэргүүцсэн бөгөөд тус цахим хуудасны хандалтыг хоёр хоногийн дараа нээв.
Н.Өнөрцэцэг өмнө нь Монголын өндөр албан тушаалтнуудын авлигын хэрэг, мөнгө угаасан үйлдлийг илчилж байв. Тухайлбал, 2022 онд Хөгжлийн банкны луйвар, 2023 оны тавдугаар сард Боловсролын зээлийн сангийн булхайг илчилсэн. Өнөрцэцэг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд улс төрчдийн гомдлын дагуу нэр төр гутаасан гэх хэргээр 16 удаа шалгагдсан байна. Тэрбээр ихэнх хэрэг дээр ялалт байгуулсан хэдий ч түүнд оногдуулсан 750 евротой тэнцэх хэмжээний торгууль хэвээр үлдсэн. Энэ нь тус улсын дийлэнх сэтгүүлчдийн хувьд хоёр сарын цалинтай тэнцэнэ.
Монгол Улс 2023 оны Хэвлэлийн эрх чөлөөний индексээр хоёр байр урагшилж, 180 орноос 88-д эрэмбэлэгдэж байна. 1990 оноос либерал ардчилсан тогтолцоонд шилжсэн тус улс нь мэдэх эрх, хэвлэл мэдээллийн олон ургальч, хараат бус байдлыг хөхиүлэн дэмжихэд тууштай эрмэлздэг.

RSF 2023 оны гуравдугаар сард сэтгүүл зүй, олон нийтийн мэдэх эрхэд аюул учруулахуйц олон нийтийн сүлжээний тухай хуульд Ерөнхийлөгч хориг тавьсныг сайшаасан. Энэхүү хоригийг УИХ хүлээн зөвшөөрсөн юм.

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

8 цаг 26 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

11 цаг 57 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

14 цаг 59 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

15 цаг 11 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

16 цаг 17 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

16 цаг 19 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

22 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

22 цаг 37 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин