ЗХУ, Оросын их дээд сургуулиудын гадаад төгсөгчид Ханойд чуулав

2023-12-21
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

2023 оны аравдугаар сарын 3-4-ний өдрүүдэд Вьетнам улсын нийслэл Ханой хотод анх удаа Зөвлөлт, Оросын их, дээд сургуулиудын гадаад төгсөгчид буюу Азийн орнуудын боловсрол, эрүүл мэндийн салбарын төлөөлөгчдийн чуулга уулзалтыг  төрийн хэмжээнд зохион байгууллаа.

Чуулганд Вьетнам, Хятад, Энэтхэг, Бангладеш, Балба, Тайланд, Лаос, Индонез, Малайз, Мьянмар, Пакистан, Шри-Ланка зэрэг 13 орны зочид төлөөлөгчид, Оросын дээд боловсролын байгууллагуудын удирдах албан тушаалтнууд оролцсон юм. Бид чуулганд оролцогчдоос дараах 4 асуултад хариулт авч, чуулганы үр дүн, ач холбогдлын талаарх  сэтгэгдлийг нь сонссон юм.

 

1.Та Азийн орнуудын боловсрол, эрүүл мэндийн салбарт ажилладаг Зөвлөлт, Оросын их дээд сургуулийн төгсөгчдийн чуулганд оролцож байгаагийн хувьд сэтгэгдлээ  хуваалцана уу?

 

2.Энэ чуулга уулзалтаас танд ямар арга хэмжээ нь илүү таалагдсан бэ?

 

3.Азийн орнуудын боловсрол, эрүүл мэндийн салбарт ажилладаг Зөвлөлт, Оросын их дээд сургуулийн төгсөгчдийн энэ чуулган Азийн орнуудын Орост төгсөгчдийн бусад холбоо нийгэмлэгтэй хамтран ажиллахад тус дөхөм болж чадсан уу?

 

4.Зөвлөлт, Оросын их дээд сургуулийн гадаад төгсөгчдийн уулзалтыг жил бүр дэлхийн өөр улс орнуудад уламжлал болгон зохион байгуулах санал  танд ямар санагдсан бэ?

 

Чуулганы бүх арга хэмжээ үр дүнтэй, чухал санагдлаа

Санкт-Петербургийн их сургуулийн төгсөгч, МУБИС-ийн багш, сурган хүмүүжүүлэх ухааны доктор, Монголын төгсөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Равданжамцын Ургамал:

 

1. Азийн орнуудын боловсрол, эрүүл мэндийн салбарт ажилладаг Зөвлөлт, Оросын их, дээд сургууль төгсөгчдийн энэ чуулган Орос, Зөвлөлтийн дээд сургууль төгссөн бүх хүнд үнэхээр том баяр болж чадаж байна. Тиймээс ЗХУ, Оросын их дээд сургууль төгсөгчдийн Монголын холбооны (МАВСУЗ) нэрийн өмнөөс төдийгүй хувиасаа энэ чуулганы нийт оролцогч, зохион байгуулагч, зочдод энэ өдрийн мэндийг дахин дэвшүүлье. Мөн зохион байгуулагч нарт талархал илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, хөгжил цэцэглэлтийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөж байна. Вьетнам улсад баярлалаа гэж хэлье.

2. Зөвлөлт, Оросын их дээд сургуулийн гадаад төгсөгчид болох Азийн орнуудын боловсрол, эрүүл мэндийн салбарын төлөөлөгчдийн чуулганы бүх арга хэмжээ надад их таалагдсан. Хэрэгтэй, бас сонирхолтой санагдсан. Гэвч хэсэг бүлгээрээ ажиллаж, хоорондоо танилцахаас гадна Азийн орнуудад орос хэл заах асуудлын талаар ярилцсан мэргэжил дээшлүүлэх сургалт сэтгэлд их хоногшлоо. Бидний мэргэжлийн үйл ажиллагаанд энэ цаашид их хэрэг болно. Ер нь энэ чуулганы нэгээхэн чухал хэсэг болсон.

3. Азийн орнуудын боловсрол, эрүүл мэндийн салбарт ажилладаг Зөвлөлт, Оросын их дээд сургуулийн төгсөгчдийн энэ чуулган Азийн орнуудын Оросын их дээд сургууль төгсөгчдийн бусад холбоо нийгэмлэгтэй хамтран ажиллахад гүүр болж чадлаа. Тэр бүү хэл, бид хамтрагч, найз нөхөд болж чадсан. Миний төсөөлж байснаар энэ чуулган үр дүнтэй, амжилттай төдийгүй мартагдашгүй боллоо.

4. Оросын их, дээд сургуулийн гадаад төгсөгчдийн уулзалтыг жил бүр зохион байгуулах тухай саналыг дэмжиж байна. Ийм уулзалт өнөөдрийн чуулган шиг туршлага өгч, шинэ сэтгэгдэл, найз нөхөд, бидний цаашдын үйл ажиллагаанд урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна.

 

Азийн холбоо, нийгэмлэгүүд мэдлэг солилцох нь ямар чухал болох харууллаа

"MЭИ" үндэсний судалгааны их сургуулийг төгссөн, Пин У Лвин (Мьянмар) хотын Шинжлэх ухаан, техникийн судалгааны төвийн эрчим хүчний хэлтсийн дэд дарга, дэд хурандаа, МЭИ-ийн хүндэт профессор, техникийн шинжлэх ухааны доктор Хлайн Мин У: 

 

1. Энэ ёслол төгөлдөр чуулганд оролцохыг урьсан зохион байгуулагчдад онцгой хүндэтгэл үзүүлж, баярласнаа илэрхийлье. Мөн Зөвлөлт, Оросын их, дээд сургуулийн төгсөгчдийн чуулганд оролцогчид Азийн орнуудын боловсрол, эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлуудыг хөндөж, шинжлэх ухааны салбарыг сурталчлах талаар сонирхолтой туршлага хуваалцсанд баяртай байна. Чухал, үнэ цэнэтэй мэдээлэл авлаа. Үнэхээр гайхалтай уулзалт болсон. Бүх зүйлийг хамгийн дээд түвшинд зохион байгуулж, онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Чуулганы зохион байгуулагчдын зүгээс ийм их  халуун дулаан сэтгэл гаргасныг  үүрд санах болно.

2. Чуулганы нээлтийн ёслолд Россотрудничествогийн удирдлагууд, Оросын их дээд сургуулийн ректор, проректорууд, 13 орны төлөөлөгчид оролцсон нь онцгой явдал болсон. Мөн хэлэлцүүлэг, дугуй ширээний уулзалтын үеэр нэр бүхий хүмүүсийн илтгэл, тулгамдсан асуудлууд, санаа оноо, туршлагатай багш нарын “Боловсрол, эрүүл мэндийн салбарын менежмент” мэргэжил дээшлүүлэх сургалт их сонирхолтой байлаа.

3. Чуулганы ачаар Азийн орнуудын Оросын их дээд сургууль төгсөгчдийн бусад холбоо нийгэмлэгийн удирдлагтай  харилцаа холбоо тогтооход их дэм болохоос гадна дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээгээ дэлхийн боловсролын байгууллагуудын нэгдмэл байдлыг харуулахын тулд Азийн ийм холбоо нийгэмлэгүүд хоорондоо мэдлэг солилцох ажлыг зохион байгуулах нь ямар чухал болохыг онцолмоор байна.

4. Азийн орнуудын боловсрол, эрүүл мэндийн салбарт ажилладаг Зөвлөлт, Оросын их дээд сургуулийн төгсөгчдийн энэ уулзалт, Орос улсын их дээд сургууль төгсөгчдөд ихээхэн анхаарал хандуулж байгааг харуулж байна. Орос, Азийн боловсрол, анагаах ухааны салбарын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлж, манай улсын уламжлалт найрамдлын харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг харууллаа.  Боловсролын явцад сурсан үнэт зүйлсээ эрхэмлэн дээдэлж, ёс суртахуун, дэлхий байгаль орчны сайн сайхан байдалд эерэг хувь нэмэр оруулахыг хичээцгээе. Уулзалтын зохион байгуулагч, оролцогч нарт амжилт гарган Зөвлөлт, Оросын их дээд сургууль төгсөгчидтэйгээ жил бүр дэлхийн өнцөг булан бүрт уулзаж байхыг хүсэн ерөөе.

 

Азийн орнуудын олон талт асуудлыг хэлэлцэх чухал индэр боллоо

Киевийн гадаад хэлний багшийн дээд сургууль төгссөн, Лаосын үндэсний их сургуулийн Нээлттэй боловсролын төвийн захирал, Лаос Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд асан, хэл зүйн ухааны доктор Сивиенгпхет Пхетворасаком:

 

1. Социалист Вьетнам улсын Ханой хотод болсон чуулга уулзалт нь ОХУ болон Азийн орнуудын боловсрол, эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн асуудлыг хэлэлцэх чухал индэр боллоо. Энэ чуулган боловсрол, эрүүл мэндийн талаар санал бодлоо солилцохоос гадна нэг нэгэнтэйгээ танилцах боломж олгосон юм. Тэрнээс гадна Азийн орнуудын боловсрол, эрүүл мэндийн салбарт ажилладаг Зөвлөлт, Оросын их дээд сургуулийн төгсөгчид энэ чуулганаар  Оросын боловсролын удирдлагтай найрамдал, хамтын ажиллагааг хөгжүүлж, бэхжүүлэх тал дээр чухал хувь нэмэр орууллаа. Товчхондоо Ханойд болсон уулзалт бүх оролцогчдыг, ялангуяа Лаосын төлөөлөгчдийн сэтгэлийг их хөдөлгөсөн.

2. “Орос, Азийн орнуудын боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх” сэдвээр дугуй ширээний уулзалт дээр Азиийн орнууд Орос улстай боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллаж, туршлага солилцохоос гадна орос хэл заах тал дээр бидэнд саналаа хэлэх боломж олгосон нь чухал байлаа. Түүнээс гадна Оросын их дээд сургуулиудын төлөөлөгчид, орчин үеийн технологи дээр санаа бодлоо солилцож, дугуй ширээний уулзалтын оролцогч нарт хэрэгтэй зөвлөмж өгөв.

3. Чуулганы ачаар бид тэдэнтэй холбоо тогтоохоор барахгүй Зөвлөлт, Оросын их, дээд сургууль төгссөн гадаад төгсөгчид болон Оросын их дээд сургуультай хамт ажиллах таатай нөхцөл бүрдүүллээ. Азийн орнуудын боловсрол, эрүүл мэндийн салбарт ажилладаг Зөвлөлт, Оросын их дээд сургуулийн төгсөгчдийн чуулганы үр дүнд Оросын их дээд сургууль төгсөгчдийн бусад холбооны бүтээлч, шинэлэг үйл ажиллагаанд оролцох боломж гарчээ.

4. Миний хувьд, энэхүү чуулга уулзалтыг жил бүр зохион байгуулах саналыг бүрэн дэмжиж байна. Ийм уулзалт дэлхийн улс оронд жил бүр зохион байгуулах нь зайлшгүй бөгөөд чухал ач холбогдолтой. Яагаад гэвэл ийм чуулган ОХУ-ын их, дээд сургуулийн гадаад төгсөгчдийн хооронд найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэхээс гадна ойр дотно харилцааг өргөжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулна. Мөн энэ чуулган дээр Азийн орнуудын боловсрол, эрүүл мэндийн салбарт ажилладаг Зөвлөлт, Оросын их дээд сургуулийн төгсөгчдөд мэргэжил дээшлүүлсэн гэрчилгээ гардууллаа. Миний бодлоор Оросын их, дээд сургуулийн гадаад төгсөгчид цаашдын хамтын ажиллагааны бат бөх суурийг бий болгосон нь чуулганы үндсэн үүрэг. Эцэст нь Ханойд халуун дотноор хүлээн авч, уулзалтыг маш сайн зохион байгуулсан Россотрудничество, Вьетнамын боловсрол болон эрүүл мэндийн яаманд, Лаосын төгсөгчдийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

 

Бусад холбоо нийгэмлэгтэй хамтран ажиллах боломжийг олгов

Кубань улсын хөдөө аж ахуйн их сургуулийг төгссөн, Бангладешийн ЗХУ-ын их дээд сургууль төгсөгчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Жайнал Абедин:

 

1. Энэхүү чуулга уулзалт бол Зөвлөлт, Оросын их дээд сургууль төгссөн хүмүүсийн сэтгэлд үүрд үлдэх онцгой үйл явдал байлаа. Ханойд болсон чуулган нь ОХУ-ын төрийн байгууллага болон Азийн орнуудын төгсөгчдийн хоорондох харилцааг хөгжүүлэхэд онцгой  ач холбогдолтой уулзалт болов.

2. Надад Азийн олон орны төгсөгчдийн холбооны удирдлагуудын тавьсан илтгэл өндөр сэтгэгдэл төрүүлсэн. Тэд боловсрол, эрүүл мэндийн салбарт олсон амжилтынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Ялангуяа Азийн орнуудын боловсрол, эрүүл мэндийн салбарт ажилладаг Зөвлөлт, Оросын их дээд сургуулийн төгсөгчдийн дунд тус тусынхаа салбарт өндөр амжилт гаргасан хүмүүс байсан нь онцгой сэтгэгдэл төрүүллээ.  Чуулганы нэг хэсэгт, Орос, Азийн орнуудын эрдэмтдийн хамтарсан төсөл дээр ажиллах талаар ярилцсан байгаа. Мөн Азийн орнуудад орос хэл, утга зохиол, соёлыг түгээж, орос хэлийг хөгжүүлэх асуудалд онцгой анхаарал хандуулсан билээ.

3. Энэ чуулган, Азийн орнуудад ОХУ-ын их дээд сургууль төгсөгчдийн бусад холбоо нийгэмлэгтэй холбоо тогтоож, туршлага солилцох сайхан боломжийг олгосон.

4. Оросын их, дээд сургуулийн гадаад төгсөгчдийн уулзалтыг жил бүр, дэлхийн өөр өөр улс оронд зохион байгуулахыг сэтгэл догдлон хүлээж байна. Ийм үйл ажиллагаа үр дүнгээ өгнө гэдэгт эргэлзэхгүй байна. Бид байнга уулзаж, туршлага солилцон цаашдын ажлаа төлөвлөх хэрэгтэй. Ийм уулзалт зохион байгуулах нь Зөвлөлт, Оросын их дээд сургууль төгсөгчдийн холбооны ажилд дэм өгөх нь дамжиггүй. Эцэст нь аугаа Хо Ши Минийн өлгий нутаг болох Ханой хотод болсон энэхүү түүхэн уулзалтад урьсан Россотрудничествод талархаж байгаагаа илэрхийлье.

 

ОХУ-тай хамтарч боловсролын системдээ өөрчлөлт оруулахад бэлэн байна

Балба улсын төлөөлөгч, профессор, Катмандугийн Чиннамангал Анагаах ухааны коллежийн декан, Анатомийн тэнхимийн эрхлэгч, доктор Ратиндра Нат:

 

1. Энэ бол гайхалтай уулзалт. Учир нь урт завсарлагааны эцэст Азийн орнуудаас Зөвлөлт, Оросын их дээд сургууль төгсөгчид хоорондоо төдийгүй  Россотрудничествогийн удирдах албан тушаалтан болон Оросын тэргүүлэх их, дээд сургуулиудтай харилцах сайхан боломжийг олгосон. Бид өөрийнхөө улс орны боловсрол, эрүүл мэндийн тогтолцооны туршлагаас хуваалцлаа. Бүх зүйл сайхан байсан ч ийм том арга хэмжээнд хоёр өдөр хангалтгүй гэж бодож байна.  Оросын их дээд сургуулиудын ректорууд, сургалтын хөтөлбөр болон шинжлэх ухаан, технологийн талаар хамгийн сүүлийн үеийн ололт амжилтыг ярилцаж, гадаад оюутнуудыг дээд боловсрол эзэмшүүлэхээр өөрсдийн сургуульд урьж байв. Оросын их дээд сургуулийн удирдлагууд Азийн орнуудаас гадаад оюутны тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа ч манай боловсролын систем Орос орныхоос өөр гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэд сургалтын хөтөлбөр, дадлагын тогтолцоог манай үндэсний онцлогийг харгалзан өөрчлөх хэрэгтэй. Энэ ажлыг хийхэд, хамтран ажиллахад бэлэн байна.

2. Чуулганы хоёр дахь өдөр зохион байгуулагдсан Оросын төлөөлөгчдийн илтгэл чухал байлаа. Мөн Азийн янз бүрийн орны төгсөгчдийн орос хэлээр тавьсан илтгэлүүд сонирхолтой байлаа.

3. Бидний хувьд хамтарч ажиллах харилцаа холбоо тогтоосондоо баяртай байна.

4. Миний бодлоор ийм арга хэмжээг жил бүр зохион байгуулах хэрэгтэй гэж бодож байна. Ингэснээр Оросын шинжлэх ухаан, эрүүл мэнд, техник технологи, боловсролын салбарт хийсэн ажлын талаар мэдээлэл авч болно. Мөн ийм уулзалт Оросын улс төрийн нөлөөг дэлхий даяар өргөжүүлэхэд, зөөлөн хүч болж тусална.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 21. ПҮРЭВ ГАРАГ. № 254 (7239)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

2 цаг 45 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

2 цаг 45 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

2 цаг 45 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

2 цаг 45 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

2 цаг 45 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

2 цаг 45 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

2 цаг 45 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

2 цаг 45 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

2 цаг 45 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

2 цаг 45 мин