А хүрээний H3N2 вирус тархаж байна

2023-12-20
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Батчулууны АЛТАНГЭРЭЛ

 

ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын 50 дахь долоо хоногийн мэдээгээр нийслэлийн хэмжээнд амбулаториор 95 мянга гаруй үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчний 10 мянган тохиолдол оношлогдож нийт үзлэгийн 11.4 хувийг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 2.9 хувиар өссөн, өнгөрсөн оны мөн үеэс 3.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд “Томуугийн өвчлөл дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст буюу Европ, Хойд америк, Зүүн болон Баруун Азийн улс орнуудад нэмэгдэж байна. Зүүн Азийн улс орнууд болох БНХАУ, БНСУ-ын орнуудад улирлын томуу эрчимтэй нэмэгдэж байна. Манай улсын хувьд улирлын томуугийн А хүрээний H3N2 хэв шинжийн вирус хүн амын дунд өвчлөл үүсгэж, эргэлтэд ороод байна.

Улсын хэмжээнд 49 дүгээр долоо хоногийн мэдээгээр амбулаториор нийт 274 мянган хүн үйлчлүүлснээс 7.1 хувь нь томуу томуу төст өвчний тохиолдол байна. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Томуу, томуу төст өвчний тархалтыг таван түвшинд авч үздэг. Өнөөдрийн байдлаар 14 аймаг идэвхжилийн буюу хоёрдугаар түвшинд байна. Бусад долоон аймаг болон Улаанбаатар хотод алаг цоог тархалт буюу гуравдугаар түвшинд шилжсэн. Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөр 2300 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлгийн орны ачаалал нэмэгдэж, эргэлт удааширсан. Түүнчлэн бага ангийн хүүхдүүдийн хичээлийг цахимд шилжүүлсэн шийдвэр өнгөрсөн ням гарагт гарсан. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр болох Засгийн газрын хуралдаанд Эрүүл мэндийн яамнаас бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг албан байгууллагууд цахимаар ажиллуулах саналыг оруулж байгаа. Улаанбаатар хотод хүүхдийн 1000 гаруй ор бий. Тиймээс хүүхдийн эмнэлэг барих шаардлага төдийлөн байхгүй. Учир нь томуу, томуу төст өвчин нь улирлын шинжтэй. Ковидын үеийн нөхцөл байдлаас харвал орны зохицуулалт хийх боломжтой” гэв.

 

Уушгины хатгалгаа нь дунджаар нэгээс хоёр долоо хоногт эдгэрнэ

ZINT эмнэлгийн ерөнхий эмч Т.Навчаа “Томуу нь урьдчилан сэргийлж болдог өвчин юм. Есөөс аравдугаар сард урьдчилан сэргийлэх вакцин хийлгэсэн тохиолдолд хөнгөн тусдаг. Томуугийн халдвар хоёроос доош насны хүүхдүүдэд илүү хүнд тусч байна. Томуугийн халдварт өртсөн тохиолдолд огцом ойрхон зайтай халуурах шинж тэмдэг ажиглагдана. Томуу төст өвчнөөс ялгаатай нь толгой, яс, булчин, үе, хоолой хүчтэй өвдөх шинж тэмдэг илэрдэг. Мөн хоолны дуршил буурч  олон хоног хоол идэхгүй байснаар шингэн алдах нь их байна. Бага насны хүүхдэд уушгины бус шинж тэмдэг илэрч болно. Энэ тохиолдолд өтгөн шингэрэх, суулгах байдал ажиглагдана. Гурван сар хүрээгүй хүүхэд 37.5-аас дээш, дөрвөн настай хүүхэд 38-аас дээш халуурсан тохиолдолд яаралтай эмчид хандах хэрэгтэй. Эдгээр шинж тэмдэг олон хоног үргэлжлэх нь хүүхдийн бие хүнд, хатгалгаа эхэлснийг илтгэнэ. Энэхүү халдварыг эмч эмнэлгийн байгууллагаас өгч буй энгийн зөвөлгөөг мөрдлөг болгосноор даван туулах боломжтой.

Томуу, томуу төст өвчин, ковид, уушгины хатгалгаа нь дунджаар нэгээс хоёр долоо хоногт эдгэрнэ. Дутуу төрсөн, жин багатай, ой хүрээгүй хүүхдүүдийн эдгэрэлт гурваас дөрвөн долоо хоног сунжирч байна. Эмчилгээний эхний нэгээс хоёр долоо хоногт хоол идэх байдал нь сайжирч, халуурч, амьсгаадахгүй болно. Үүний дараа бага зэрэг ханиалгах байдалтай дахин долоо хоног болох нь хэвийн гэдгийг ойлгох хэрэгтэй.

Энэхүү томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед харшлын эмийг дангаар нь хэрэглэх нь зохимжгүй. Одоогоор харшлын ханиалга гэж байхгүй гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй. Харшлын эмийг маш их нус, цэртэй үед хавсарсан байдлаар хэрэглэхийг зөвлөж байна. Аливаа эм олон улсын нэршил, худалдааны нэршил гэж бий. Тиймээс эмч олон улсын нэршлээр эмийн жор бичих ёстой байдаг. Эмийн сангаас худалдан авалт хийх үед жор дээр бичсэн эм олон янзын худалдааны нэршлээр зарагддаг. Тиймээс үйлчлүүлэгч аль улсад үйлдвэрлэгдсэн эсэх, үйлдвэрлэсэн огноо, үнэ ханшаас нь хамааран сонголт хийх боломжтой. Томуугаар өвдсөний дараа гурван сараас гурван жилийн хугацаанд дархлаа тогтдог. Энэ нь найдвартай 100 хувь хамгаалах дархлаа биш. Дараагийн өвчлөл хөнгөн тусахад нөлөөтэй" гэв.

 

Дархлаажуулалт улсын хэмжээнд 90 хувиас дээш байна

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа “Энэ жилийн томуугийн улирлыг угтан 300 мянган тун вакциныг эрсдэлт бүлэг болох тав хүртэл насныхан, 65 дээш насныхан, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг дархлаажуулах үйл ажиллагаанд хамруулсан. Өнөөдрийн байдлаар дархлаажуулалт улсын хэмжээнд 90 хувиас дээш үзүүлэлттэй байна. Томуугийн идэвхжил сүүлийн гурван долоо хонгийн хугацаанд нэмэгдэж эхэлсэн. Идэвхжил нэмэгдсэн эргэлтэд байгаа найман төрлийн вирус байна. Цаашид томуу, томуу төст өвчин нэмэгдэнэ. Вакцин хийлгэснээр хүндрэх байдал бага байдаг. Эрс хүйтрэхэд томуугийн халдвар буурах тохиолдол бий болдог. Одоогийн хүйтний оргил үед 7-14 хоног халдвар харьцангуй бага байдаг.  Хэт хүйтэн биш, хуурай цаг агаартай үед халдвар тархах магадлал эсрэгээрээ нэмэгддэг" гэсэн юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 20. ЛХАГВА ГАРАГ. № 253 (7238)

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

9 цаг 46 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

13 цаг 18 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

16 цаг 19 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

16 цаг 32 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

17 цаг 38 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

17 цаг 39 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

23 цаг 58 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

23 цаг 58 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин