Сонсгол: Т.Доржханд, С.Ганбаатар нарыг гэрчээр дуудав

2023-12-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд хянан шалгагчийн зүгээс алдагдсан боломжийн зардлыг 330 сая ам.доллар гэж танилцуулав.  Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр 2022 оны арванхоёрдугаар сард 40 их наядын хулгай болсон гэсэн тооцооллыг УИХ-ын гишүүн Т.Доржханд танилцуулсан.   Харин УИХ-ын С.Ганбаатар 440 их наядын нүүрсний хулгай болсон гэх мэдээллийг олон нийтэд ярьсан.   Та бүхэн гэрчээр оролцож, тайлбар өгөх ёстой гэв. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: -Шинжээчийн зүгээс 40 их наядын хулгайг бараг нэг их наяд болчихов уу.  Тоонуудаа сайн харсан байлгүй дээ. Шинжээч нарын мэргэжил туршлага нь хэр байсныг би мэдэхгүй байна.  Ийм бага хэмжээний л хохирол гарсан юм. Бараг нүүрсний хулгай гэж байхгүй, жаахан л юм байгаа шүү гэсэн байдлыг бид хүлээн зөвшөөрөхгүй. Та нар үндэслэлээ гаргаж ир. Шинжээчийн тоо бодитой биш байна.  Нэг жилийн өмнө бүгд мэдээлэлгүй байлаа шүү дээ. Оффтэйк гэрээг УИХ-ын гишүүд, асуудал хариуцсан сайд нар нь мэдэхгүй нууц байсан шүү дээ. Одоо хоригдоод байгаа Б.Ганхуягаас асуухаар "Мэдэхгүй байна, мэддэг хүнээ явуулъя" гэхэд хоёр том тор барьчихсан н.Удаанжаргал гэдэг хүн ирсэн. Түүнийгээ 20 хон минутын дотор надад үзүүлээд "энэ нууцлалтай, та гарын үсэг зурчих. Үүнийг ил болгож болохгүй. Болговол та шоронд орно шүү" гээд явсан.  2019-2021 онуудад нэг тонн коксжих нүүрсний дундаж үнэ 195 ам.доллар байсан. Оффтэйк гэрээнд нүүрсийг 50 ам.доллароор авсан байна. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:- 440 их наядын хулгай гэж хэлсэн талаараа  "Би хэвлэл мэдээлэл дээр явж байгаа тоо баримтыг дурдсан. Зарим нь 44 их наяд, зарим нь 440 их наяд гэсэн байна гэж ярьсан. Ард иргэдэд ямар том хулгай явж байгаа вэ гэдгийг л ойлгуулах гэсэн" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn  

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

8 цаг 36 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

12 цаг 8 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

15 цаг 9 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

15 цаг 22 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

16 цаг 28 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

16 цаг 29 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

22 цаг 48 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

22 цаг 48 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин