Т.Батцогт: Хотын дарга Х.Нямбаатар иргэдийн эрхэнд ноцтойгоор халдаж байна

2023-12-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Нийслэлийн АН-аас дугаарын хязгаарлалт, цахим хичээлийн шилжилт, автозамын тэг зогсолттой холбогдуулан Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулах асуудлаар мэдэгдэл хийлээ. 

 Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт "Монгол Улсын хүн амын 60 гаруй хувь амьдардаг, эдийн засгийн 90 гаруй хувь эргэлддэг Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар нь Улаанбаатар хотын захирагчаар томилогдон ажилласан 66 хоногийн хугацаанд хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөөнд халдсан, хязгаарласан хуулиас давж эрх мэдлээ хэрэгжүүлсэн ноцтой шийдвэрүүдийг гаргалаа. 

  1. Нийслэлийн Засаг даргаар томилогдоод зургаан хоногийн хугацаанд "Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай" гэсэн иргэдийн орлогыг боомилж, хэтэвчийг нь нимгэлж, дансыг нь хоослох зорилгот бүхий хууль санаачлан 2023 оны арванхоёрдугаар сарын 7-нд батлуулсан. Ингэснээр хоёр төрлийн татвар, гурван төрлийн торгууль нэмэгдүүлэхээр тусгасан нь хүний эрх чөлөөнд ноцтой халдаж байна. 
  2. 53 хоногийн хугацаанд татварыг хоёр хувь нэмсэн. Аж ахуйн нэгж байгууллагын татварыг нэмэгдүүлж бизнесийн үйл ажиллагааг хаан боогдуулах шийдвэр гаргалаа. 2024 оны төсвийг 1.9 их наяд байхаар баталж, 93 хувийг нь татвар төлөгчид бүрдүүлнэ хэмээн татвар төлөгчдийн нураан дээрх ачааг нэмж байна.
  3. 65 дахь хоногтоо Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зарим арга хэмжээ авах тухай захирамжаар захирамжлахдаа 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас 2024 оны хоёрдугаар сарын 1-н хүртэл автомашиныг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахаар болсон нь нийтийн тээврийн үйлчилгээ хүртээмжгүй, парк шинэчлэл байхгүй, -30 градус хүртэл хүйтэрч буй нөхцөлд иргэдийг хувийн унаагаараа зорчихыг хязгаарлаж байна. Энэ нь иргэнийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг ноцтой зөрчиж байна. 
  4. Захирамж нь иргэн бүр тэгш эрхтэй байх суурь зарчмыг бүдүүлгээр зөрчиж байна. Нийгмийн тэгш бус байдлыг нэмэгдүүлэх үндэслэл мөн. 

Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар нь нийслэлчүүдийн өмнө хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн төдийгүй үндсэн хуулиар олгогдсон суурь эрхэд ноцтойгоор удаа дараа халдсан гэж үзэж байна" гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

Ddavaa
Yag yamar tatvariig 2 huvi nemehiig barimttai heleech deeIrgediin orlogiin boomilson esehiig huuli heregjih eklehed l medegdeed bus uu Tugjler Saarch araas ireed murgechihvii geh Aida's bagasch harin ch ayuulgui zorchihod a hits garlaa Shine avtobus irj olnii am saijirah biz ee
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

8 цаг 38 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

12 цаг 9 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

15 цаг 11 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

15 цаг 23 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

16 цаг 29 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

16 цаг 31 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

22 цаг 49 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

22 цаг 49 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин