Ц.Даваасүрэн: Улстөрчид яаж эрх мэдэлтэйгээ үлдэх үү гэдгээ л бодоод байх юм, улс орон чинь баларлаа

2023-12-15
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.  Хуралдааны эхэнд гишүүд хэлэлцэх асуудлуудтай холбоотойгоор байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: - Би хоёр асуудал дээр санал хэлмээр байна.  Нэгдүгээрт зудын хүндрэлтэй нөхцөл байдлыг парламент хэлэлцмээр байна. Хоёрдугаарт, бид шатахуун түлш, эрчим хүчний салбарт тулгараад байгаа асуудлыг ярих ёстой. УИХ-ын түвшинд тодорхой шийдвэрүүд гаргах ёстой. Зудтай сумдаар яваад ирлээ. Тэнд цас эрт орж хатуураад, мал бэлчих ямар ч боломжгүй болсон байна. Малчид малаа нядалж эхэлсэн байна. Малчдын зүгээс гурван зүйлийг УИХ-ын гишүүдэд хандаж тавиад байгаа юм билээ. Нэн тэргүүнд нядалсан малаа худалдаалахад анхаарыг хүсэж байгаа. Хоёрдугаарт, өвс тэжээлийг хямдруулах асуудал. Засгийн газар дээр энэ асуудлыг ярьж, нааштай шийдвэрлэж байгаа. Гуравдугаарт, шатахуун түлшний хүндрэлийг ярьж байна. Отор нүүдэл хийх гэхээр түлш шатахуун байхгүй байна.  Махаа борлуулах гэхээр шатахуун байдаггүй.  Зудын байдал дээр нэмээд шатахууны хомсдол нүүрлэчихлээ.  Мөн хөдөө аж ахуй салбарт арьс ширний асуудлыг шийдэж өгөөч.  Бид жилдээ 100 сая ам.доллар зүгээр хаячихаж байна.  Энэ чинь эргээд цахилгаан станц шүү дээ.  Бид хэтэрхий бэлэнчлэх сэтгэлгээтэй байна.  Мөн малчид маань сүүгээ авахаа больсон байна.   Тэрийг борлуулбал бас л мөнгө.  Улстөрчид нь ч яаж эрх мэдэлтэйгээ үлдэх үү гэдгээ бодоод байна.  Улс орон чинь баларлаа. 

УИХ-ын гишүүн Н.Ганибал:  -Энэ тулгамдаад байгаа асуудлуудаар Засгийн газар нэгдсэн байр сууриа оруулж ирээд ярих нь зөв. Зөвхөн хувь улстөрчийн байр суурь гэхээс илүү Засгийн газрын байр суурь чухал шүү. Өвөлжилт хүнд байна. Шийдэл гаргахгүй бол үг хэлээд нэмэргүй байна. ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууныг АН-ын бүлгийн хурал дээр дуудаж, асуудлаа яръя гэхэд ирсэнгүй. Байгаль орчны байнгын хороон дээр сайд мөн ирээгүй. Тэгээд асуудлыг хэнтэй ярих юм. Нэгдсэн шийдвэр гаргуулах ёстой хүн шүү дээ. Цаашид байдал хүндэрвэл хэн энэ асуудлыг хариуцах юм. Хоёр дахь асуудал нь "ногоон" автобусны асуудал. УИХ дээр Түр хороо байгуулах асуудлыг орхигдоод байна. УИХ-ын 25 гишүүн Түр хороо байгуулахыг дэмжиж гарын үсэг зурсан. УИХ-ын дарга 25 гишүүнээ хүндлээд Түр хороогоо байгуулмаар байна. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:  -Бүсчилсэн хөгжил гэж байнга ярьдаг. 33 жилд үр дүн гарсангүй. Сонгуулийн тойрогтоо асуудал байх шиг байна. Энэ маягаараа Монгол Улсын хөгжлийн бодлого алдагдаад байна. Тэгэхээр бид сонгуулийн тойргоо томсгож, та бүхний яриад байгаа бүсчилсэн хөгжлөө дэмжихгүй бол болохгүй нь. Улсаа 21 аймаг, 330 сум гэж жижиглэснээр хүн нь цус ойртсон, мал нь ч давжаарсан. Одоо бүсчилсэн хөгжлөө хийе. Тэгэхгүй бол дундаж зуун шиг байна. Тэр вангийн дүүрэг, тэр баяны хамжлаг гэж ярьдаг боллоо. Би та бүхэн эргэлзээд байгаа. Бодлого ярьдаг. Улс орныхоо эрх ашгийг дэмждэг УИХ байвал яасан юм бэ. Тэгэхгүй бол нэг хот айлын асуудал ярьдаг, санал гуйгаад явдаг байдлаа больё. 

УИХ-ын дарга Г.Занданшатар:  

-Өвөлжилтийн асуудлыг Х.Болорчулуун сайд, Эрчим хүчний сайд, Уул уурхайн сайд холбогдох Байнгын хороодтойгоо хэлэлцээд, УИХ-аар дэмжлэг үзүүлэх, шийдэх ажлаа шуурхай явуул.   

Эх сурвалж:www.polit.mn 

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

8 цаг 31 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

12 цаг 2 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

15 цаг 4 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

15 цаг 16 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

16 цаг 22 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

16 цаг 24 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

22 цаг 42 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

22 цаг 42 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин