Тойм: Ирэх долоо хоногт цаг агаар ямар байх вэ

2023-11-26
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө Завханы нутаг, Архангайн баруун хэсгээр, маргааш өдөр Архангай, Сүхбаатарын нутаг, Завханы зүүн, Өвөрхангай, Төв аймгийн хойд, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах тул зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Өнөөдрийн /11-р сарын 26-ны/ 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -24...-29 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнодын тал нутгаар -18...-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0...-5 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -8...-13 градус, бусад нутгаар -14...-19 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -14...-19 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...+3 градус дулаан, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20...-22 градус, бусад хэсгээр -17...-19 градус, өдөртөө -8...-10 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -21...-23 градус, өдөртөө -11...-13 градус хүйтэн байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -19...-21 градус, өдөртөө -10...-12 градус хүйтэн байна.

Ирэх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 01-нийг хүртэлх

27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 28-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 29-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 27-нд нутгийн зарим газраар, 28, 30-нд Алтайн уулсаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -19...-24 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -15...-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -2...-7 градус, бусад нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна.

Эх сурвалж: ЦУОШГ, Урьдчилан мэдээлэх хэлтэс

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хэн хэн зөвлөдөг вэ?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан ёсны 11 зөвлөхтэй. 

7 цаг 5 мин
Ц.Туваан: Геологи хайгуулын салбарын ажлыг идэвхжүүлэхэд анхаарна

Дэлхийн уул уурхайн салбар газрын ховор элементэд анхаарал ханду

7 цаг 5 мин
Санамж бичиг байгуулав

Суугаа улсад монгол иргэдийн тогтвортой оршин суух нөхцөлийг дэмжих, амьдралын чанарыг сайжруулах тухай Сана

17 цаг 51 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Чех улсад хийх төрийн айлчлал эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Чех улсад хийх төрийн айлчлал эхэллээ

Өчигдөр 12 цаг 32 мин
Ж.Сүхбаатар: Ч.Хүрэлбаатар сайд надаас аминчлан гуйж байсан

Ж.Сүхбаатар: Ч.Хүрэлбаатар сайд надаас аминчлан гуйсан

Өчигдөр 12 цаг 24 мин
Ногоон автобусны хэргийн шүүх хурал долоо дахь өдрөө болж байна

Ногоон автобусны хэргийн шүүх долоо дахь өдрөө болж байна

Өчигдөр 10 цаг 51 мин
Ухаахудагийн “Улс төрийн ТУЗ”-д байгаа ганц “түүз”

Үндэсний баялгийн сан гэдэг “сав” бэлэн болсон. Стратегийн ордууд гэдэг “сааль” дээрээ асуудал үүссэн.

Өчигдөр 06 цаг 00 мин
Алтан хөшөөний “үнэ”-ийг нууцад оруулсан уу, нуугаад байна уу?

Ногоон автобусны хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Үргэлжилж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
"Бооцоо"-гоор босгоо давсан найруулагч Н.Наранбаатар

"Бооцоо"-гоор эхлүүлсэн Н.Наранбаатар

Уржигдар 14 цаг 51 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чех Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чех Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо

Уржигдар 14 цаг 25 мин