"Бооцоо"-гоор босгоо давсан найруулагч Н.Наранбаатар

2025-03-09
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

УДЭТ-ын захирал, найруулагч Намнангийн Наранбаатар 1975 оны энэ өдөр Улаанбаатар хотод төржээ.  Тэрээр 2013 онд Монгол Улсын Төрийн шагнал, 2021 онд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэн Монголын драмын урлагийн найруулагч, жүжигчин.

Н.Наранбаатар Г.Эрдэнэбилэг, С. Болд-Эрдэнэ, Г. Амгаланбаатар найзуудын хамт "Драмын дөрөв" хэмээх хамтлаг байгуулан олны талархлыг хүлээж байсан цаг саяхан. 

Мөн СУИС-ийн найруулагчийн ан­гийг төгссөн залуухан найруулагч "Бооцоо" жүжгийг тайзнаа амилуулан үзэгчдийн анхаарлыг татаж эхэлсэн. Үүнийхээ ачаар Улсын драмын эрдмийн театрын найруулагч болох эрхээ хүртсэн билээ. Тэрээр “Бооцоо”, "Надаар тоглосон хайр”, “Жаргах гэж дурладаг уу?”, “Чи минийх”, “Шөнө дундын бүжиг”, “Нууц амраг чинь болъё”, “Дурлахыг хориглоно”, “Шөнө амталсан нулимс”, “Нэргүй од”, “Парисын дарь эхийн сүм” мюзикл, “Би ч гэсэн жаргамаар байна" жүжиг, “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг, “Гамлет”, "Анна Каренина" сонгодог жүжиг зэрэг олон сайхан бүтээлийг тайзнаа найруулан тавьсан чадварлаг уран бүтээлч билээ.

Амжилтууд:

1. 2004 онд "Гэгээн Муза I” наадмын Шилдэг залуу уран бүтээлч шагнал

2. 2005 онд Г.Доржсамбуугийн нэрэмжит “Арслан” шагналыг Шилдэг найруулагч шагнал

3. 2005 онд Соёлын тэргүүний ажилтан цол

4. 2006 онд Алтангадас одон

5. 2010 онд “Парисын дарь эхийн сүм” жүжгээр “Гэгээн Муза VII” наадмын Шилдэг найруулагч шагнал

6. 2012 онд “Тэнгэрийн хүү” жүжгээр “Гэгээн Муза IX ” наадмын Шилдэг найруулагч шагнал

7. 2011 онд БСШУЯ-ны “Мөнгөн мод” наадмын “Тайз дэлгэцийн шилдэг найруулагч” шагнал

8. 2013 онд Монгол Улсын Төрийн шагнал

9. 2021 онд Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртжээ

Тайзны дүр:

1. Эрдэмтний яриа (1982) - Доржийн дүр

2. Унаган хайр (1982) - Зохиолчийн дүр

3. Муурын байшин (1982) - Торой болон Минжийн дүр

4. Талын баатар (1983) - Пунцагийн дүр

5. Эмч нар(1984) - Нанзадын дүр

Найруулсан жүжгүүд:

1. Блэз (1998)

2. Бооцоо (2000. Б.Мөнхдоржтой хамтарсан)

3. Надаар тоглосон хайр (2001)

4. Жаргах гэж дурладаг уу? (2003)

5. Дурлахыг хориглоно (2003)

6. Чи минийх (2004)

7. Шөнө амталсан нулимс (2005)

8. Нүцгэн дурлал (2006)

9. Хайрын виз (2006)

10. Нууц амраг чинь болъё (2007)

11. Галзуу дурлалт (2007)

12. Төлөөс (2007)

13. Нэргүй од (2008)

14. Надад өгөөгүй хайр (2008)

15. Парисын дарь эхийн сүм (2009)

16. Би эр хүнд хайртай (2010)

17. Тэнгэрийн хүү (2011)

18. Цэцэрлэгт учирсан хоёр (2012)

19. Гамлет (2012)

20. Тэр чинь би (2013)

21. Ромео Жульетта (2016)

22. Бүсгүйн зурвас (2019)

23. Анна Каренина (2020)

Танд төрсөн өдрийн мэнд хүргэе.

Эх сурвалж:www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17