Ж.Сүхбаатар: Ч.Хүрэлбаатар сайд надаас аминчлан гуйж байсан

2025-03-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ногоон автобусны хэргийн шүүх хурал үргэлжилж байна. Долоо дахь өдрөө үргэлжилж буй шүүх хурлын эхэнд Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар мэдүүлэг өгчээ. Тэрээр шүүхэд мэдүүлэхдээ "Хотын дарга асан Д.Сумъяабазар 2022 оны тавдугаар сарын 18-нд 1432 автобус хэрэгтэй байгаагийн 1100-г нь төрөөс, 300-г нь хувийн хэвшил шийднэ гэж тоо гаргасан. Тэгээд өөрсдөө 224 автобусаа авчихсан байсан. Нийслэлийн төсөв дээр санхүүжилтээ тавиулах гэж байсан чинь Түгжрэлийн сайд дээр тавих саналыг Эдийн засгийн сайд Ч.Хүрэлбаатар гаргасан. Би татгалзаж байгаагаа илэрхийлж "Өмнөх 224 автобус яалаа. Ийм асуудалтай насаараа оролцоогүй. Ганц удаа 2006-2008 онд Төрийн ордны цогцолборын ажлыг ухсан нүхтэй нь авч, Чингис хааны хөшөөг удирдаж босгосон. Энийг хүмүүс мэдэхгүй. Би Барилга захиалагчийн товчооны дарга байсан. Тэндээс авсан сургамж нь хяналт шалгалт, гүйцэтгэл зохион байгуулалт хийх нь миний ажил биш юм билээ. Монголын нөхцөлд хэрэгт ороход хамгийн амархан ажил гэдгийг мэдэж авсан. Гэтэл Сангийн сайд Б.Жавхлан "Төсвийг Ж.Сүхбаатар сайдад өгөх нь зөв. Нийслэл хариуцлагагүй газар. Энэ мөнгийг өгч болохгүй" гэсэн. Тэгсэн би хүлээж авахгүй гэдгээ хэлсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Тэгээд яах юм бэ" гэсэн. Хажуугаар нь бас нэг сайд "Автобусгүй, мөнгөгүй болох гээд байна. Та өөр дээрээ авчих л даа" гэсэн. Дараа нь Ч.Хүрэлбаатар сайд надад аминчлан хэлэхдээ "Тан дээр энэ төсвийг тавихгүй бол нийслэлд тавьчихвал УИХ дээр Төсвийн байнгын хороонд намын бүлэг дээр хуваагаад авчихна. Нийт 300 тэрбумыг тойрогтоо хуваагаад авчихна. Чи мэднэ шүү дээ. Чам дээр төсөв тавьчихвал хэн ч УИХ-ын гишүүдээс авахгүй, булаацалдахгүй" гэсэн. Би зөвшөөрөөгүй ч дараа нь улсын төсөв Засгийн газрын хуралдаанд орж ирэхдээ төсвийг над дээр тавьсан байсан. Би Монголын төрд орж ирчихээд доромжлол амсчихаад явж байгаа хүн. Өөрөө шударга байх тухай ярьж, Монголын том хулгайчидтай тэмцэн олон жилийн амьдралаа золиосолчихоод хулгай хийсэн юм шигээр гутааж байна. Хэнд гомдох вэ. Төрд ажиллахдаа олон ажил хийж байсан" гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17