Ц.Туваан: Геологи хайгуулын салбарын ажлыг идэвхжүүлэхэд анхаарна

2025-03-11
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Доржийн ОЮУНЧИМЭГ

Дэлхийн уул уурхайн салбар газрын ховор элементэд анхаарал хандуулж буй энэ үед Монгол Улсын уул уурхайн салбар ямар бодлого баримталж ажиллах талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваантай ярилцлаа.

 

-Оны дараахан Саудын Арабд болсон "Future mineral forum-2025"-аар газрын ховор элемент дэлхийн анхаарлыг татаж байгаа талаар түлхүү ярилцсан байна лээ?

-Уул уурхайн салбарын дэлхийн томоохон үзэсгэлэн, уулзалтуудад оролцож байхад критикал минерал буюу манайхаар чухал ашигт малтмалд анхаарлаа хандуулах болсон байна. Дэлхий нийтээр хүлэмжийн хийг бууруулахад онцгой анхаарч байгаа учраас ногоон эрчим хүч, цахилгаан энерги рүү шилжих шаардлага үүсэж байгаа юм. Энэ шилжилтийг хийхэд критикал минерал нь чухал ач холбогдолтой учраас уул уурхайн салбарынхны анхаарлыг татаж байгаа хэрэг.

Нөгөөтээгүүр, өндөр технологийн хөгжилд ашиглагдах техникүүдэд чухал ач холбогдолтой түүхий эд болж байгаа учраас эрэлт өсөж байна.

Салбарын яамны хувьд мэдээж дэлхийн хөгжлөөс хоцорч болохгүй. Тийм учраас газрын ховор элементийн асуудал хариуцсан зөвлөхтэй болж байна. Яаман дээр тухайлсан хэлтэстэй болсон. Мөн АМГТГ дээр шинээр хэлтэстэй болох, Геологийн сургалт судалгааны хүрээлэн дээр энэ төрлийн судалгаа явуулах лабораторитой болох гэх мэт ажлуудыг түлхүү явуулж байна.

Сар шинийн өмнө хуралдсан Засгийн газрын хуралдаанаас “Монголросцветмет” ТӨҮГ-ыг “Эрдэнэс Критикал Минералс” болгож одоо нэр болон бүтцийг нь өөрчлөх шийдвэр гарсан. Тэгэхээр Засгийн газрын зүгээс энэ салбарт анхаарал хандуулж байгаа гэдгийг хүмүүс харж байгаа болов уу.

-Уул уурхайн салбарт хайгуулын ажил зогсонги байгаад удаж байна. Тэгтэл дэлхий нийт аль хэдийн эрэл хайгуулаа эхлүүлээд дараагийн шатанд ингэж ажиллана гэдэг төлөвлөгөө гаргачихсан байна шүү дээ?

-Салбарын хэмжээнд хайгуулын лицензтэй цөөхөн компани байна. Манайд энэ төрлийн судалгаа маш бага хийгдсэн.

Хайгуулын ажил яагаад зогсонги байна вэ гэвэл сонгуулийн өмнө улс төржиж байгаад лиценз олголтыг зогсоочихдог юм байна. Тиймээс энэ удаа хайгуулын лиценз, зөвшөөрөл олгох ажлыг эхлүүлж байгаа гэж ойлгож болно. Тэгэхээр журмын дагуу бүртгүүлээд Засгийн газарт танилцуулаад олгож эхлэхээр болж байгаа юм.

Дэлхий нийтээр эрдэс баялгийн салбар гэж нэрлэх болсон энэ үед бид Эрдэс баялгийн асуудал хариуцсан яамны хувьд геологи хайгуулын ажилд түлхүү анхаарал хандуулж ажиллана. Өөрөөр хэлбэл, олборлож, ашиглахын тулд хайгуулаар илрүүлж, нээж, олсон байх учиртай шүү дээ. Үндсэндээ геологи хайгуулаа хийгээд, түүний араас олборлолт, ашиглалт, үйлдвэрлэл гэсэн дарааллаар явна. Тэгэхээр геологи хайгуулын ажлыг эрчимжүүлэхийн тулд хайгуулын лиценз олголтыг эхлүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа хэрэг л дээ.

Критикал минерал газрын ховор элементийн хувьд бид маш нарийн судалгаа хийх шаардлага үүсэж байгаа. Гэхдээ цацраг идэвхт ашигт малтмал болон газрын ховор элементийн хайгуулын асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.

 

Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 11. МЯГМАР ГАРАГ. № 44 (7540)

ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар С.Адилсайханыг томилжээ

ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар С.Адилсайханыг томилжээ

15 цаг 9 мин
Чингэлтэй хайрханы хишиг барилдаанд Т.Баасанхүү харцага түрүүлжээ

Чингэлтэй хайрханы хишиг барилдаанд Т.Баасанхүү харцага түрүүллээ

15 цаг 13 мин
Тагнуулын ажилтан асан Жон Кеннедигийн амийг хөнөөх оролдлогын талаар бас нэгэн “нууц”-ыг дэлгэв

АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Фицжералд Кеннедигийн амь насанд халдсан нь ХХ зууны хамгийн олны анхаарлыг татсан үйл явдлуудын нэг төдийгүй хамгийн нууцлагдмал үйл явдлуудын

18 цаг 4 мин
Ази-Номхон Далайн бүс нутаг: Авторитар хүчинүүдхэвлэл мэдээллийн хяналтыг тогтоохын тулд эдийнзасгийн дарамт шахалт үзүүлж байна

Ази-Номхон Далайн бүс нутаг: Авторитар хүчинүүдхэвлэл мэдээллийн хяналтыг тогтоохын тулд эдийнзасгийн дарамт шахалт үзүүлж байна

2025-05-02
МИК АНХ УДАА ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРУУЛАЛТЫН ТАЙЛАН ГАРГАЛАА

МИК АНХ УДАА ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРУУЛАЛТЫН ТАЙЛАН ГАРГАЛАА

2025-05-02
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг 11 компани байна.

2025-05-02
АН-ын бүлгийн “ажил хаялт” Баялгийн сангийн бойкот болж таарав уу?!

Өнөөг хүртэл, “…АН-аас ийм өчүүхэн улс төр гарна” гэж төсөөлсөн байтугай зүүдэлсэн хүн байхгүй биз.

2025-05-02
Хүүхдийн байгууллагын 100 жилээр 7 гавьяат төрлөө

Хүүхдийн байгууллагын 100 жилээр 7 гавьяат төрлөө

2025-05-01
“Ард түмний хяналтын хороо”-г байгуулна

Иргэдийн шударга шүүх НҮТББ-аас “Ард түмний хяналтын хороо”-г үүсгэн байгуулах талаараа мэдээлэл хийлээ.

2025-05-01
АН: Бүлгийн 30 гаруй гишүүн ээлжит бусаар хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй

АН: Бүлгийн 30 гаруй гишүүн ээлжит бусаар хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй

2025-05-01