Х.Нямбаатарыг гишүүний бүрэн эрхээс нь чөлөөлөв

2023-10-13
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь чөлөөлөх хүсэлтийг хэлэлцэн, дэмжлээ.  Хотын дарга Д.Сумъяабазар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул шинээр нийслэлийн Засаг даргыг томилох шаардлага үүссэн билээ. Улмаар Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Улаанбаатар хотын засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг  хэлэлцэж, Х.Нямбаатарыг НИТХ-ын санал хураалтаар 78.6 хувь нь дэмжсэн юм.  Одоо түүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын даргаар батламжлах юм.

Хотын даргаар томилогдож байгаа Х.Нямбаатар "Миний бие хоёр удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Сонгинохайрханчууддаа баярлалаа. Хууль зүйн байнгын хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд зэрэг албан тушаалыг хавсран гүйцэтгэж ирлээ. Энэ хугацаанд 100 орчим хуулийн төслийг санаачлах болон хамтарсан баг ахалж, ажлын хэсэгт орж ажилласан байна. Ерөнхий сайд, Засгийн газрын шийдвэрээр 55 ажлын хэсгийг ахалж ажилласан. Хамтран зүтгэж байсан журмын нөхдөдөө талархал илэрхийлье.  Нийслэлийн 1.7 сая хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулахын төлөө хоёргүй сэтгэлээр хичээж ажиллана. УИХ, Засгийн газрын зүгээс бидний оруулж ирэх шинэчлэлийн бодлогыг цаг алдалгүй дэмжиж өгөхийг хүсье" хэмээв

Мөн өчигдрийн чуулганы  нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгох тухай асуудлыг хэлэлцэн дэмжлээ.  Тус байнгын хорооны даргаар ажиллаж байсан Б.Энхбаяр Хууль зүй дотоод хэргийн сайд болсон тул тус байнгын хорооны даргыг шинээр сонгох шаардлага үүссэн юм. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нь парламентад хоёр удаа дараалан сонгогдсон бол Засгийн газрын гишүүнээр гурван удаа ажилласан билээ.

Түүнчлэн чуулганаар аймаг, нийслэл, сум дүүргийн Игэдийн төлөөлөгчдийн хурлын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгтэй хамтатгах санал гаргасан юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-2020 онд баталгаагүй программтай санал тоолох машин ашигласан. 2024 оны УИХ-ын сонгуулиар энэ явдал давтагдаж болохгүй. Хэр зэрэг бэлтгэл хангаж байна. Бүх санал тоолох машинаа шинэчилсэн үү?

СЕХ-ны гишүүн Д.Баяндүүрэн:

-Сонгуулийн ерөнхий хороонд 2493 санал тоолох төхөөрөмж бэлэн байна, 257 төхөөрөмж актлагдсан. Улсын төсвийн тодотголоор 507 төхөөрөмж шинээр авах зардлыг батлуулсан. Ирэх арваннэгдүгээр сарын 30-ны дотор шинэ санал тоолох төхөөрөмж 507-г хүлээн авна. Бидний хэрэглэж байгаа төхөөрөмжийн дараагийн хувилбарын шинэ төхөөрөмж энэ нь. Программ хангамжийн хувьд 2020 оны сонгуульд ашигласан машин болгондоо лицензийн төлбөр төлж яваа, 2024 оны лицензийн төлбөрийг ч төсөвт тусгасан. Нийтдээ 3000 санал тоолох машин ажиллуулахаар тооцож, төсөвт багтаасан.  УИХ-ын болон орон нутгийн сонгууль зохион байгуулахад зарцуулагдах зардлыг нийтдээ 65 орчим тэрбум төгрөгөөр төсөвлөсөн гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 204 (7189)

 

Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

48 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

48 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

15 цаг 47 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

16 цаг 38 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

17 цаг 51 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

17 цаг 57 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

18 цаг 1 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин