НҮБ: Охидын эрхийг хамгаалахад нийтээрээ манлайлъя

2023-10-12
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.УЯНГА

 

Жилийн бүрийн аравдугаар сарын 11-нийг олон улсад Охидын эрхийг хамгаалах өдөр хэмжээн онцгойлон авч үздэг. Хэдийгээр тусгай нэршил нь охид руу чиглэсэн ч энэ өдөр хүүхэд тэр байтугай эмэгтэйчүүдийн эрх хангагдаж чадаж буй эсэхийг хөнддөг. Хүний эрхийн төлөө тэмцэгчид энэ чиглэлээр дуу хоолойгоо хүргэдэг, шахаж шаардаж гарц шийдэл ярилцдаг ийм л онцгой өдөр билээ.

Монгол Улс олон улсын охидын өдрийг даруухан угтлаа. Монголын залуучуудын байгууллагаас Төрийн ордонд “Мянган цэцэгсийн чуулган” нэртэй охидын цуглааныг зохион байгуулснаас өөрөөр, яг өөрөөр охид руу чиглэсэн тэдний эрхийг тусгайлан авч үзэж гарц шийдэл ярьсан үндэсний хэмжээний үйл ажиллагаа болсонгүй. Ерөнхий дүр зургаараа “чимээгүй” өнжлөө. Төрийн байгууллагууд, хүний эрхийнхэн зурагт постер бүхий мэндчилгээнээс хэтэрсэнгүй.

Харин охид, эмэгтэйчүүд, хүний эрхийн төлөө тэмцэгч, хуульчид, сэтгэлзүйчид нэгдэж төв талбайд тайван жагсаал зохион байгуулсан юм.  жагсаалын үеэр хүүхдийн эрх, тэр дундаа охидын эрх зөрчигдөхөөс сэргийлж уриалга үгнүүдийн хүн бүр барьж зогсчээ. Жагсаалын дараа хөвгүүдийн эрхийн төлөө ч хүний эрхийн төлөө нэгдэх хүсэлтэй хүн бүхэнтэй хамтарч уриалга, нөлөөллийн ажлуудыг тус төрийн бус байгууллага хийхээр төлөвлөснөө зарлав.

Тэгвэл НҮБ-аас энэ жил охидын эрхийг хамгаалахад бүх нийтээр манлайлал үзүүлж, тэдний сайн сайхны төлөө хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг уриаллаа. Монгол Улсад хүүхдийн эсрэг, ялангуяа охидын эсрэг хүчирхийлэл түгээмэл байгаад, тэр дундаа хүүхдүүд гэр бүл, сургууль, олон нийт, цахим орчинд үл хайхрах байдал, бэлгийн болон бие махбодын хүчирхийлэл, мөлжлөгт өртөж байгаад ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийллээ.

НҮБ-ын судалгаагаар 15 хүртэлх насны хүүхдүүдийн 49 хувь нь гэр бүлийн орчинд хатуу ширүүн шийтгэлийг амсдаг болохыг онцлон тэмдэглэв. Түүнчлэн, интернетийн хүртээмж нэмэгдэж буйтай холбогдуулан цахим орчинд хүүхдүүд сэтгэл санааны болон бэлгийн хүчирхийлэл, мөлжлөг, зохисгүй контентод өртөж байна. Мөн тэдний итгэлийг олох замаар зүй бус харьцаанд урхидах, ашиглах зэрэг аюулд өртөх нь нэмэгдэж байгаа. Монгол эмэгтэйчүүдийн 10.7 хувь нь 15 нас хүрэхээсээ өмнө бэлгийн халдлагад өртсөн бөгөөд хүчирхийлэл үйлдэгчдийн дийлэнх нь гэр бүлийн ойрын хүрээний хүн байсныг НҮБ-ын судалгаа болоод манай улсын дотоодын тоо баримт ч харуулдаг.

Олон улсын охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НҮБ-ын Монгол Улс дахь Удирдлагын багаас охидын бүхий л эрхийг бүрэн дүүрэн хангахын төлөө ажиллаж буйгаа илэрхийлээд охидын эрхийг хүлээн зөвшөөрч, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, эдийн засгийн тэгш бус байдлыг таслан зогсоох, охидод зүй бусаар нөлөөлж буй нийгмийн сөрөг хэм хэмжээ, жендэрийн хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд хамтын хүчин чармайлтаа дайчлахыг уриалсан юм. НҮБ “Тэсвэр хатуужил, бүтээлч санаа, манлайллаараа аливаа сорилт бэрхшээлийг даван туулж буй монгол охидоор  ихэд бахархаж байна. Охидын сурч боловсрох, хөгжих, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зэрэг эрхийг хэрэгжүүлэх талаар Монголын төр, иргэний нийгмийн байгууллагууд болон бусад оролцогч талуудын тууштай хүчин чармайлтыг  өндрөөр үнэлж байгаа ч санаа зовнисон асуудлууд байсаар байна. 

Жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулах нь Тогтвортой хөгжлийн зорилгуудын салшгүй хэсэг юм. Охид, залуу эмэгтэйчүүдэд хөрөнгө оруулах нь бидний хамтын ирээдүйд хийж буй хөрөнгө оруулалт” гэдгийг онцоллоо.

НҮБ-аас эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах, Хүүхдийн эрхийн тухай конвенц болон олон улсын хүний эрхийн бусад баримт бичгүүдэд нэгдэн орсноор  хүлээсэн үүргийнхээ дагуу охид, залуу эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг нэн даруй устгах  цогц арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт уриалсан юм. 

НҮБ-ын Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх тусгай илтгэгч 2021 онд Монгол Улсад эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийн эсрэг үндэсний хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийг үр дүнтэй хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхийг зөвлөсөн. Хүчирхийлэл, тэр дундаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэх зохих нөөц санхүүжилтийг нэмэгдүүлэх, тэдний эсрэг гэмт хэрэг үйлдэгчдийг зохих ял шийтгэлийг оногдуулах шаардлагатай. 

НҮБ охид, залуу эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, тэдний чадавхийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд нь аюулгүй, хүртээмжтэй, таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжихэд бэлэн байгаагаа энэ өдөр илэрхийлсэн юм. Тиймээс олон улсын охидын өдрийг тохиолдуулан охидын эдийн засаг, улс төр, нийгмийн эрхийн хангаж, хүчирхийллээс ангид, аюулгүй, чинээлэг, шударга нийгмийг цогцлоохыг төлөө нэгдэхийг бүх нийтэд уриаллаа.  

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 203 (7188)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

18 цаг 43 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

18 цаг 43 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

18 цаг 43 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

18 цаг 43 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

18 цаг 43 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

18 цаг 43 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

18 цаг 43 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

18 цаг 43 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

18 цаг 43 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

18 цаг 43 мин