О.Цогтгэрэл, Д.Ганбат хоёр дахин нэр дэвших үү?!

2023-10-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Энэ 2023 оны эхээр, тодруулбал, нэгдүгээр сарын 5-нд УИХ-ын хоёр гишүүн хоорондоо нэлээн ширүүн үзэлцсэн. Үдийн өмнө нь Д.Ганбат хэвлэлийн бага хурал хийж О.Цогтгэрэлийн талаар ярьсан. Үүнийг О.Цогтгэрэл “...Хүнд гэмт хэрэгт гүтгэлээ” гэсэн. Дараа нь хууль хяналтынхан шалгаад “...Гүтгэсэн нь тогтоогдлоо” гэсэн.  Тэр өдрийн здээс хойш нь О.Цогтгэрэл нь Д.Ганбатыгаа “шанаадсан” байдаг. Үүнээс болоод Д.Ганбатад хөнгөн гэмтэл учирч, энэ нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Түүгээрээ энэ нь хүний эрүүл мэндийн эсрэг хэрэг болж хувирсан байдаг.

Ингээд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат хоёр нэг нь зодсон, нөгөө нь гүтгэсэн асуудалд холбогдсон.

Улмаар хоёуланд нь прокурорын хяналт дор хэрэг үүсэж, мөрдөх байгууллага шалгаж эхэлсэн. Гэвч яаж дууссан нь тодорхойгүй болсон. Уг нь ийм хэргүүд дээрх хохирогч нь “...Гомдолгүй” гэсэн ч шүүх эцэслэн шийдэх хуультай. Тэр утгаараа, эрхэм гишүүдийн холбогдсон асуудал хэрхэн шийдэгдсэн нь сонин байгаа юм. Нөгөөтэйгүүр УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29.8-т “...Гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно” гэж заасан байдаг. Хэрэв эрхэм гишүүд зодсон, гүтгэсэн хэргээр ямар нэг байдлаар шийтгэл авсан бол хуулийн энэ заалтад “хамрагдчих” магадлалтай юм байна. Нэг үгээр хэлбэл “...О.Цогтгэрэл, Д.Ганбат хоёр дахин нэр дэвшиж чадах уу” гэдэг асуулт тавигдаж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 203 (7188)

 

hehe balarsiinbe
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

49 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

49 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

15 цаг 48 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

16 цаг 39 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

17 цаг 52 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

17 цаг 58 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

18 цаг 2 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин