Х.Бат-Ялалт: Дүүргийн Засаг дарга нар ТҮЦ эрхэгчдийн эрхийг хязгаарласан захирамж гаргаж байна

2023-10-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.АЛТАНГЭРЭЛ

“Иргэдийн шударга шүүх” ТББ, Монголын худалдаачдын холбоо, ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр, “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт, "Дүүргийн Засаг дарга нар ТҮЦ эрхэгчдийн эрхийг хязгаарласан захирамж гаргаж байна. Үүн дээрээ зөвшөөрөл гэдэг үг хэрэглээд байна. "Зөвшөөрөл" гэдэг үг хуульчлагдчихсан учраас хуулийн хүрээнд ашиглах хэрэгтэй. Бид нар бүх зүйлээ зөвшөөрүүлж амьдрах ёстой юм уу. Өнөөдрийн байдлаар, 300 гаруй мянган худалдаа эрхлэгч байгаа, ихэнх нь өр зээлтэй. Үүнээс шалтгаалсан гэмт хэрэг зөрчил их гардаг. ТҮЦ эрхлэгчид амьдрах гэж л байгаа хүмүүс. Асуудлыг хуулийн дагуу шийдэхийн оронд цэвэрлэнэ, ачна, хорьж шийтгэнэ гээд байна. Хүний эрхийг дээдэлсэн шийдвэр гаргамаар байна" гэлээ.

Улаанбаатарт 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл  2400 гаруй ТҮЦ байсан. Эдгээр ажлын байрны ард 10 мянга гаруй иргэний эрх ашиг зөрчигдөж байна. 2016 оноос эхлэн удаа дараа албан бичиг холбогдох байгууллагуудад хүргэсэн. Худалдаа эрхлэгч бидэнд зөвшөөрөл олгож, стандарт тогтоож өгөөч. Бид татвараа төлье, орчин нөхцөлөө сайжруулж ажиллах боломжтой гэсэн хүсэл өгдөг боловч шийдэж өгөхгүй байна хэмээв.

Эх сурвалж www.polit.mn

Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

58 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

58 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

15 цаг 57 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

16 цаг 48 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

18 цаг 1 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

18 цаг 6 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

18 цаг 11 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин