Тагнуулын зөвлөгөөг тоогоогүй “том толгой” хэн бэ?!

2023-10-11
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Авлига, хулгай нүүрлээгүй салбар манайд алга. Илэрсэн, илрээгүй гэж л ялгаж болохоор болжээ. Хөгжлийн банк, нүүрсний хулгай гээд ойрын жилүүдэд том хулгайн араас автобусны авлига ил боллоо. Энэ арай л дэндүү авлига аж. Зүгээр л, капитал засвар хийгээд, баахан “монголчлоод” угсарчихсан 30-аад жилийн өмнөх автобусыг ачиж авчраад шахсан байгаа юм. Албаны хүмүүсээс гадна “Тэнүүн-Огоо” компанийнхантай холбогдоно.

Энэ хэрэгтэй холбоотойгоор Хотын дарга, Хот хариуцсан сайд хоёр өргөдлөө өгчихөөд явсан. Явахдаа хоёулаа “...Бид хамаагүй. ЗГХЭГ-ын даргын өрөөнд л тэр компанийнхантай уулзсан”  гэв.

Харин ЗГХЭГ-ын дарга “...Дарханы гишүүн” гэсэн үү, “...Дарханаас сонгогдож байсан” гэв үү, хэн нэгэн улстөрч хамаатай гэдгийг хэлэв. Ингэж улс төрийн хариуцлага хүлээсэн дарга, сайд хоёр дээдэх хүмүүс рүүгээ заачихаад буучихав.

Харин хууль хяналтынхан “Тэнүүн-Огоо” компанийнхныг, түншүүдийг нь барьж аваад хорьчихсон. Энэ худалдан авалтыг хариуцсан нөхдүүдийг хорих санал прокуророос сая гарч  байна. Тэгэхгүй бол эхнээсээ өөрийгөө бэртээж гэмтээгээд мөрдөн шалгах ажиллагаанд түвэг учруулаад байгаа бололтой.

Энэ хэрэгтэй холбоотой нэг ээдрээтэй асуудал бий. Тэр нь уг автобуснуудын худалдан авах ажиллагаа ямар нэг хуулийн баримтлалгүй, тэг дундуур нь “шууд” явчихсан бололтой.

Ер нь бол, нийслэлийнхэн энэ худалдан авалтыг Тендерийн хуулийн дагуу явуулаагүй байна. Бас яригдаад байгаачлан төрийн нууцад ч хамааруулаагүй байгаа юм. Харин Тендерийн хуулийн 3.4-т “...Хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник, байгууламж, ажил, үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэсэнд нийцүүлэх гэж оролджээ. Оролдсон гэдэг нь эхлүүлсэн гэсэн үг. Тодруулбал, тэд автобусыг Тендерийн хуулийн энэ зүйл заалтаар худалдаж авахын тулд эхлээд “...Төрийн нууц”-д, эсвэл “...Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник, байгууламж, ажил, үйлчилгээ”-нд хамааруулан тооцуулах ёстой болжээ. Тиймээс ТЕГ руу дээрх хуульд “аюулгүй байдлын гэрчилгээ” хүсэж албан бичиг илгээжээ. Хариуд нь “...Аюулгүй байдалтай холбогдож болох юм. Гэхдээ Аюулгүйн зөвлөлөөс зөвлөмж авах хэрэгтэй” гэсэн “зөвлөмж” бүхий агуулгатай хариу өгчээ. Гэвч уг худалдан авалтыг зохион байгуулсан нийслэлийн нөхдүүд дээрх процессыг цааш үргэлжлүүлээгүй байна. Хэрвээ тагнуулын зөвлөмжийг тоосон бол автобусны худалдан авалтыг Аюулгүйн зөвлөлд оруулах байсан хэрэг. Ер нь өмнө нь ингэж байсан туршлага бий л дээ. ТЕГ-аас “аюулгүй байдлын гэрчилгээ” аваад худалдан авалтыг явуулдаг тохиолдол бий. Гэхдээ тэр нь хууль заасанчлан “...Төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник, байгууламж, ажил, үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцаа” байдаг.

Яагаад ч юм, нийслэлийнхэн ингэж хууль, зөвлөгөөг тоогоогүй байдаг. Шууд л худалдан аалтын ажилдаа орсон. Ингэхдээ “Тэнүүн-Огоо”-гүйгээр Daewoo-гээс шууд авах гэж үзсэн байдаг. Гэсэн ч бүтэлгүйтжээ. Нөгөөдүүл нь “... “Тэнүүн-Огоо” бол манай дистрибьютер, тэр компаниар л дамжуулж гэрээ хийнэ” гэсэн байгаа юм. Өнгөндөө иймэрхүү процессоор авлига үнэртүүлж, хулгай дагуулсан автобусны худалдалтын үйл ажиллагаа явагджээ.

Эндээс бас нэг ноцтой зүйл анхаарал татна. Автобусны худалдан авалтыг үндсэндээ хуульгүй явуулчихсан болж таарч байна аа даа. Гардаж явуулсан Нийслэлийн нийтийн тээврийнхэн, Нийслэлийн худалдан авалтынхан бол ингэж хуульгүй худалдан авалт хийж чадах ч үгүй. Хүсэл нь байвч зориг нь хүрэхгүй. Эрх мэдэл ч дутна. Тэгвэл хэн ингэж чадах вэ. Энэ бол заавал тавигдах асуулт юм. Эхэнд хэлсэнчлэн Хотын дарга, Хот хариуцсан сайд, ЗГХЭГ-ын дарга нар хамаагүй болж таарсан. Тэдний мэдэгдлээс “...Дарханы гишүүн” гэсэн таавар л үлдсэн. Тэгэхээр тэднээс давсан нэг том нөхөр энэ автобусны худалдан авалтын ард байгаа болж таараад байна. Хамгийн гол нь “...Хуулийн заалтыг дагаагүй, тагнуулын зөвлөгөөг тоогоогүй “том толгой” хэн бэ” гэдэг маш сонин байна. 320 орчим тэрбум төгрөг шүү дээ?!

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 11. ЛХАГВА ГАРАГ. № 202 (7187)

 

Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

49 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

49 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

15 цаг 48 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

16 цаг 39 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

17 цаг 52 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

17 цаг 58 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

18 цаг 2 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин