Ж.Ганбаатар: Тусгай зөвшөөрөл олголтыг эрчимжүүлж, Хүнд үйлдвэрийн хуулийн төслийг УИХ-д өргөн барина

2023-10-10
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ц.БАЯР

Монголын Уул уурхайн долоо хоног буюу “Mongolian miningweek-2023”  хоёр дах өдрөө үргэлжилж байна. Чуулганы хоёр дахь өдөр Геологийн суурь судалгаа, ашигт малтмал, хууль эрх зүйн орчин, тусгай зөвшөөрөл олголт болон хариуцлагатай уул уурхай гэсэн үндсэн сэдвүүдийн хүрээнд хоёр танхимд хурал явагдана.

Их танхимын хуралдааны үндсэн илтгэл болох “Эрдэс баялгийн салбар дахь төрийн бодлого” сэдвээр Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар эхний илтгэлээ тавьсан юм.  Манай улс нийт газар нутгийнхаа 45 хувьд геологийн суурь судалгаа хийсэн. Ирэх онд нийт газар нутгийнхаа 25 хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх геологийн дататай болно. Газрын ховор металлын судалгааны төвийн үйл ажиллагааг эхлүүлж, Уул уурхайн биржээр нүүрс, жонш, төмрийн хүдрээс гадна зэсээ арилжаална. Тусгай зөвшөөрөл олголтыг эрчимжүүлж, Хүнд үйлдвэрийн хуулийн төслийг УИХ-д өргөн барих, улмаар аж үйлдвэржилтийн эхлэл цэг болсон эрх зүйн орчин бүрдэнэ гэдгийг сайд илтгэлдээ онцоллоо.

Үүний дараа Монгол орны хэмжээнд хийгдсэн геологийн суурь судалгаа, төлөвлөлтийн талаар УУХҮ-ийн сайдын зөвлөх Б.Уянга чуулганы оролцогчдод танилцууллаа. Геологийн суурь мэдээллийн хүртээмжийг цахимжуулсан. Монголд алт, зэсийн хэтийн төлөвтэй талбай олон бий. Эдгээрийг сайтар судалж, эдийн засгийн эргэлтэд оруулж чадвал Монгол Улс дэлхийн зах зээл дээр эрдэс металлын хүчтэй тоглогч болох боломж ойр байна гэдийг тодотгов.

Мөн тухайн орны геологи ,хайгуулын суурь судалгаа болон  төлөвлөлтөд Олон улсын хэмжээнд үнэлгээ хийдэг хоёр байгууллага байдаг байна. Тус байгууллагын  үнэлгээгээр Монгол Улс  суурь судалгаа олон улсад ойлгомжтой байдал мөн  ашигт малтмалын хэтийн төлөвөөр сайн үнэлгээтэй.  Харин  хууль эрх зүйн орчноо сайжруулж хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлбэл бүхэлдээ сайн гэсэн үнэлгээнд ойртож очих ажээ. Түүнчлэн чухал ашигт малтмалын эрэлт 2024 онд гэхэд лит 42 хувь,бал 25, никель 15,газрын ховор элемент 7 хувиар өсөхөөр байгааг онцолж байна. Манай хоёр хөрш болох Хятад, ОХУ нь эдгээр ашигт малтмалын олборлолт болон геологийн суурь судлагаагаар дэлхийд эхний III  явж байгаа нь манай орны хувьд  том боломж гэдгийг илтгэгч хэлэв.

Геологийн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэх тусам шинэ ордууд илрэх магадлал их. Иймд геологи хайгуулын салбарт далайцтай бодлого хэрэгжүүлж, хууль эрх зүйн орчны шинэчлэл, өөрчлөлтөөр хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж, харилцан ашигтай түншлэлийг хөгжүүлэхээр салбар яам ажиллаж байна. Монгол оронд хийсэн сэдэвчилсэн судалгааны тойм, үр дүн, ач холбогдол сэдвээр Геологийн судалгаа, шинжилгээний төвийн ерөнхий геологич Д.Отгонбаатар, Гоемэдээллийн сан, цахим шилжилтийн талаар Үндсэнийн геологийн албаны Геомэдээллийн хэлтсийн дарга Ц.Минжинсор нар тавив.

Эх сурвалж:www.polit.mn

Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

52 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

52 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

15 цаг 51 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

16 цаг 42 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

17 цаг 55 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

18 цаг 0 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

18 цаг 5 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин