Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ VS Хотын дарга асан Э.Бат-Үүл

2023-10-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАНБАЯР

Өнгөрсөн баасан гарагт буюу аравдугаар сарын 6-ны өдрийн УИХ-ын чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэлэхдээ Хотын дарга асан Э.Бат-Үүлийн талаар ийн ярив. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Э.Бат-Үүл хотын дарга байхдаа Д.Эрдэнэбилэгтэй хамт хотхон бариад өөрөө амьдарчихсан. “Эрдэнийн төгөл" гээд хотхон байдаг. Уг нь Удирдлагын академийн газар байсан юм байна лээ. Энэ асуудлыг бид хамтран бол ярихгүй бол хүнээ хамгаалах гэдэг. Хариуцлага тооцох асуудал ярихаар сөрөг хүчин рүүгээ дайраад байна гэдэг. Ингэж улс төрийн байдлаар хэн нэгнийг хаазайлаад байж болохгүй. Энэ дээр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа та даргын хувьд хатуу байх хэрэгтэй шүү. Т.Бадамжунай баригдаад хүрээд ирлээ. Одоо Ч.Сайханбилэгийг та хэд авчрах хэрэгтэй. Түүнийг эндээс хадгаламж зээлийн хоршооллоор дамжуулаад санхүүжүүлэхээ болих хэрэгтэй. Энийг Б.Энхбаяр сайд удахгүй системээр нь олон нийтэд ил болгоод хэлэх хэрэгтэй. Д.Эрдэнэбилэгээс намынхаа байраар санхүүжилт авахаа болих хэрэгтэй. Энэ ч мөн асуудал шүү. Тал талдаа энэ асуудлыг шийдье. Нийслэлтэй холбоотой авилгалын асуудлыг энд хүрээд цэг тавьцгаая” гэсэн байдаг. Тэгвэл үүний дараа буюу маргааш нь Хотын дарга асан Э.Бат-Үүл өөрийн албан ёсны цахим хуудастаа "Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ намайг ил цагаан өдөр гүтгэн гүжирддэг нь ямар учиртай юм бэ. Намайг, Хотын сайн дарга байсан тухай нийгмийн сүлжээнд жиргээд буйд би ямар ч хамаагүй. Би өөрийгөө пиардаж явдаггүй. Өдгөө би чөлөөндөө гарсан, ном бичиж сууна" гэжээ. Мөн тэрбээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг гүтгэсэн хэмээн үзэж, хуулийн байгууллагад хандана гэдгээ илэрхийлжээ.

Эх сурвалж:www.polit.mn

Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

57 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

57 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

15 цаг 56 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

16 цаг 47 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

17 цаг 59 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

18 цаг 5 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

18 цаг 10 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин