“...Сайдын баз” Б.Даваасүрэн гаалийг базаад л байж байг уу?!

2023-10-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

“...Гаалийн байгууллага энэ жилийн татварын орлогоо бүрдүүлж чадахгүйд хүрсэн” талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ нь янз бүрийн л шалтгаантай биз. Гэхдээ ГЕГ-ын бүтэц, зохион байгуулалт хэр зэрэг амьдралтай өөрчлөгдсөн бэ гэдгийг анхаармаар юм байна лээ. Өмнө нь хоёр тусдаа байсан Хяналт шалгалтын газар, Бүрдүүлэлтийн газар хоёрыг нийлүүлээд “...Сайдын баз” Б.Даваасүрэнг даргаар нь тавьсан байгаа юм. Энэ газрын дарга нь “...Гаалийн болон хорио цээрийн хяналтыг хэрэгжүүлэхтэй холбоотой олон улсын гэрээ, конвенц, Монгол Улсын хууль тогтоомж, түүнтэй уялдуулан гаргасан дүрэм, журам, зааврын хэрэгжилтийг эрсдэлд суурилан зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнг ГЕГ-ын даргын өмнө хариуцна” гэж байгаа юм. Ажил үүргийн хуваарилалт гэхээс хяналт шалгалт дагасан шударга ёсны асуудал энд яригдана. Яригдаад ч эхэлсэн байна. Б.Даваасүрэн бас “нөгөө тал”-аараа алдартай нөхөр юм. Шүүмжлэл их байна. Юу гэвэл, Гашуунсухайтын гаалийн дарга байсан. Нүүрсний хэрэг, өөр бусад багагүй асуудал дуулддаг. Тиймдээ ч Дархан руу нэг явж, Шуудан руу бас татагдаад, дараа нь “сайхан цаг” ирээд гаалиа баздаг ажилд очжээ. Шулуухан хэлэхэд, Б.Даваасүрэн бол яалт ч үгүй л ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хариуцдаг “Шүүр” ажиллагааны “обьект” байгаа юм. Ойрд “Шүүр” жаахан назгайрсан. Удахгүй, он солигдохын өмнөхөн ширүүхэн шүүрдэж эхлэх юм байна. Тэр болтол “...Сайдын баз” Б.Даваасүрэн гаалийг базаад л байж байг уу, эсвэл...?!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 10. МЯГМАР ГАРАГ. № 201 (7186)

 

Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

48 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

48 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

15 цаг 47 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

16 цаг 38 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

17 цаг 51 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

17 цаг 57 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

18 цаг 1 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин