ХЭҮК хэний төлөө “дуугардаг” вэ?!

2023-10-10
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Сүүлийн үед хүний эрхийн зөрчилтэй холбоотой олон явдал болж байна. 12 настай бяцхан охин амиа алдав. Үүнтэй холбоотойгоор төр тэр чигээрээ хөдөллөө. Ингэх ч ёстой л доо. Хуулиудад өөрчлөлт оруулна. Хүчирхийллийн эсрэг чанга хатуу хуультай болно. Ингээд үзэж байна.

Өмнөхөн нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Б.Ганхуяг “...Хэлмэгдээд байна” гэсэн гомдол, захидлыг ХЭҮК-т хүргүүлсэн. Түүний захидал тус комисст очоод бараг сар боллоо. Түүний хувьд урьдчилан хорих төвд жил шахам хоригдож байгаа юм. Нүүрсний сонсгол дээр ч юм уу, ямар нэг хэлбэрээр “...Үгээ хэлье” гэж боломж л олдвол ярих болсон.

Өөр бусад хүний эрхийн зөрчилтэй асуудал Монголоор дүүрэн байна аа.

Гэхдээ дээрх хоёрыг дурдсан нь шалтгаантай. Жаахан охин алга болоод улсаараа шуугив. Эмгэнэлтэй мэдээ сонсоод бүгд гашуудав. Харин энэ бүхний дараа цахим сүлжээнд ээлж дараалсан талийгаач охин, түүний ар гэрийнхний эрхэнд халдсан явдлууд өрнөв. Манай хэвлэлийн салбарынхан ч үүнд рольтой зүтгэж байна. ХЭҮК таг. Ёс төдий мэдэгдэл ч гаргасангүй. Заавар зөвлөгөө, эсвэл уриалга маягийн “үг” ч хэлсэнгүй.

Б.Ганхуяг дээр ч ялгаагүй. Магадгүй, түүний хэлээд байгаа нь үнэн бөгөөд хууль хяналтынхан дарга нарын үгэнд орж хэлмэгдүүлээд байгаа бол яах вэ. Түүний захидлын талаарх мэдээлэл гарахад “...Бид Б.Ганхуягийн захидалтай холбоотой ийм тийм арга хэмжээ авна” гэд ярьсангүй. Харин “...Яагаад энэ захиа хэвлэлд оччихов оо” гээд гайхаад байгаа юм.

Ерөөсөө л улсаараа ажиж, нийтээрээ анхаарсан ийм кэйсүүд дээр хөдлөхгүй байгаа ХЭҮК ер нь  хэний төлөө дуугардаг юм бэ. Б.Ганхуягийн асуудлыг ойшоохгүй байгаа ХЭҮК тэнд хоригдоод, тэгээд хэлмэгдэж байгаа хүмүүсийг сонсох уу. Амиа алдсан охины ар гэрийнхний төлөө ч болов ганц үг ганхийгээгүй ХЭҮК нийт охидын төлөө дуу хоолойгоо өргөх үү. Уг нь ХЭҮК-ийн бүтэц нь данхайж, гишүүдийнх нь тоо олширсон. Тэгээд хэрэг алга. “Сахил хүртээд шал дордов” гэдэг л болсон байна. Ер нь тэгээд ийм ХЭҮК-ийн хэрэг байна уу үгүй юу. Эцсийн эцэст энэ комиссынхон төсвөөс буюу та бидний татвараар л амьдардаг гээд бод доо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 10. МЯГМАР ГАРАГ. № 201 (7186)

 

хаа сайгүй өдөр бүр хүний эрх зөрчигддөг ч хүний эрхийн үндэсний комисст огт падгүй болтой юм
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

43 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

43 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

15 цаг 42 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

16 цаг 33 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

17 цаг 46 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

17 цаг 52 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

17 цаг 56 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин