Б.Энхбаяр: Орлогынхоо хэмжээнээс хамаарч, хүүхдийн тэтгэмж төлдөг болно

2023-10-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Гэр бүлийн тухай хуулийн төсөлд оруулж буй нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Тусдаа амьдарч буй эцэг, эхийн хүүхдийг асран хүмүүжүүлж, хүн болгохтой холбоотой хариуцлагыг нэмэгдүүлэх асуудлыг хуулийн төсөлд тусгаж байна. Хүүхдийн тэтгэмжийг төлдөггүйтэй холбоотой асуудал бий. Иймд тухайн этгээд орлогынхоо хэмжээнээс хамаарч, хүүхдийн тэтгэмж төлдөг болно. Тэтгэмж төлөхгүй байгаа эцэг, эхэд оногдуулах хариуцлагыг чангатгана" хэмээв.  Хүүхэд, гэр бүлтэй холбогдож буй хүчирхийллийн, үрчлэлт зэрэг бүх маргааныг дагнасан байдлаар шийддэг мэргэшсэн шүүхтэй болох заалтыг хуулийн төсөлд тусгажээ. Түүнчлэн "Сүүлийн 10 жилийн хугацаанд авлига, бусдыг санаатай алах, хүчиндэх тэр дотроо бага насны хүүхдийг хүчиндсэн 3,876 хүн өршөөл, уучлал, магадлангаар суллагдсан байна. Энэ дотор бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэгт нэг ч уучлал үзүүлээгүй. Эдгээр хүний 25 нь УИХ-аас баталсан Өршөөлийн хуульд хамрагдсан суллагдсан. Тухайн хүмүүсээс дахин гэмт хэрэг үйлдсэн зургаан хүн байна. 3,870 хүн нь дахин гэмт хэрэг үйлдээгүй” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

36 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

36 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

15 цаг 35 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

16 цаг 26 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

17 цаг 39 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

17 цаг 44 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

17 цаг 49 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин