Хүүхэд хамгаалал: Төсөв нэмээд үр дүн гарахгүй, хуулиа чангална

2023-10-09
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 

УИХ-ын баасан гарагийн  чуулганы нэгдсэн хуралдаанаар хүүхдийн эрхийн зөрчил, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр гишүүд байр сууриа илэрхийлж, ялын бодлогыг чангатгах ёстой гэдэгт санал нэгдэв. 

 

Б.Энхбаяр: Хүчирхийллийн гэмт хэрэгтэнд өршөөл, уучлал үзүүлэхгүй, магадлангаар суллахгүй

 

Энэ үеэр ХЗДХ-ийн сайдаар томилогдоод байгаа  УИХ-ын гишүүн Б.Энхбаяр байр сууриа илэрхийллээ.  Тэрбээр "Ялын бодлогыг чангатгахад цочир хүлээж авахгүй, шинжлэх ухааны үндэслэлтэй хандах ёстой. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн зургийг олон нийтэд дэлгэхийг огтхон ч хүлээн зөвшөөрдөггүй. Хүн болгонд би уриалмаар байна. Ямар нэг хүчирхийллийн үйлдлийн талаар мэдээлэхдээ хүүхдийг хайрлаж л байгаа бол та нийтэд зургийг нь дэлгэхээ болих хэрэгтэй. Үнэн хайр чимээгүй байдаг юм гэдгийг нийт ард иргэддээ хандаж хэлмээр байна. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулаад, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах чиглэлд гурван бодлогыг өнгөрсөн хавар УИХ-д өргөн барьсан байгаа. Нэгдүгээрт, бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдэд өршөөл, уучлал үзүүлэхгүй, магадлангаар суллахгүй гэдэг хуулийн төсөл өргөн баригдсан байгааг шууд баталъя" гэлээ.

 

Г.Занданшатар VS Л.Энх-Амгалан

 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийлж, УИХ-ын даргын уурын хүргээд авав.  Тэрбээр “Ниргэсэн хойно нь хашгирдаг баймааргүй байна.  Ганц хоёр өдрийн сенсааци болгож мартдаг загасны ой санамжтай баймааргүй байна” гэхэд  УИХ-ын дарга Г.Занданшатар "БШУ-ны сайд та юу яриад байна вэ.  Хүүхдүүд үхэж байхад дуугарахгүй байх ёстой юм уу.  Ниргэсэн хойно нь хашхирав гэх юм. Ард түмний төлөөлөгчдийн байгууллага дотоод, гадаад ямар ч асуудлыг ярих ёстой.  Эцэг хүний хувьд ч гэсэн ярих ёстой асуудал. Бие биедээ буруу чихээд байх юм. Хаана хаанаа ажил явахгүй, харанга дэлдэж байна. Одоо бол улс төр хийдэг цаг биш. Энэ асуудлаар хууль эрх зүйн орчноо өөрчилж, бодлого шийдэл ярья" хэмээв.

 

“Хөдөлмөрийн яам хүүхдэд анхаарч байгаагүй”

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа: -Төсөв санхүүжилт нь нэмэгдээд байгаа хэр нь яагаад үр дүн гарахгүй байна вэ гэж олон нийт асууж байна. 2016 онд анх ерөнхий газар байгуулагдаж байсан. Үүнээс хойш 21 аймаг, есөн дүүрэгт нэгжтэй болсон. Нэгжийн тоо тав дахин нэмэгдсэн. 20 түр хамгаалах байр, 15 нэг цэгийн үйлчилгээнд 2018-2023 оны хооронд нийтдээ 19 мянга орчим хүн үйлчлүүлсэн байна. Үүнтэй холбоотойгоор л зардлууд нэмэгдээд байгаа юм. Нийгэмд ядуурал, ажилгүйдэл, архидалт, гэмт хэргийн тоо өсч байгаад хамгийн түрүүнд хүүхдүүд хохирогч болж байна. Асуудлыг үүсгээд байгаа гол хүчин зүйлүүдтэйгээ тэмцэж чадахгүй бол энэ төсвийг нэмээд нэмээд хэцүү. Хүүхдийн хүчирхийлэлгүй улс гэж байдаггүй гэв.  Харин УИХ-ын гишүүн Н.Учрал “Хөдөлмөрийн яам үеийн үед хүүхдэд анхаарал тавьж байгаагүй” гэж шүүмжлэв. Тэрбээр “Хөдөлмөрийн яам үеийн үед хэзээ ч хүүхдэд анхаарал тавьж байгаагүй. Хууль зүйн яам л хүүхэд хамгаалах ажлыг хийж ирсэн юм билээ. Нэг агентлагийн төсөв нэмүүллээ гээд юу ч өөрчлөгдөхгүй. Түүний оронд төрийн бус байгууллагыг төрөөс мөнгө төгрөгөөр нь дэмжээд хүүхэд хамгааллын ажлыг хийлгэх хэрэгтэй. Төрийн хэдэн агентлаг дээр цалин нэмнэ, ямар үр дүн гарах юм. Цалин нэмсэн нэртэй, үр дүн байхгүй” гэлээ. 

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар "Согтуу жолооч нартай дайн зарлаж хууль эрх зүйн орчныг нь чангалах хэрэгтэй. Согтуу жолооч бол хутга бариад явж буй согтуу хүнтэй ялгаагүй. Цонхны стандартаа шинэчилж, барилгын компаниудад мөрдүүлэх хэрэгтэй. Барилга, хот байгуулалтын яам хүүхдэд ээлтэй, аюулгүй стандартыг бий болго. Аймаг, нийслэл, дүүргүүдийн гудамж талбайн гэрэлтүүлгийг хүүхдийн аюулгүй байдлыг хангахуйц түвшинд хийх хэрэгтэй байна" гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 9. ДАВАА ГАРАГ. № 200 (7185)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

21 цаг 23 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

21 цаг 23 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

21 цаг 23 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

21 цаг 23 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

21 цаг 23 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

21 цаг 23 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

21 цаг 23 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

21 цаг 23 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

21 цаг 23 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

21 цаг 23 мин