Б.Энхбаяр:Гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулдаг асуудал хэрээс хэтэрлээ

2023-10-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах алба хаагчидтай өчигдөр уулзалт хийх үеэр гэмт хэргийн нууцыг задалдаг асуудалтай холбоотойгоор алба хаагчдад хандан үүрэг өглөө. 

Тэрбээр цагдаагийн алба хаагчдад хандан “Гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулдаг асуудал хэрээс хэтэрлээ. Хил хязгаар гэж бий тэр нь хүний эрх. Үндсэн хуульд зааснаар шүүхийн шийдвэр гараагүй байхад хэнийг ч гэмт хэрэгт буруутайд үл тооцож болно гэсэн зарчим бий. Энэ зарчим эвдэгдээд хэвийн үзэгдэл болсон байна. Тийм учраас хууль сахиулах байгууллагын албан хаагчдын оролцоотойгоор, эх сурвалжтайгаар гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулдаг байдлыг нэн даруй таслан зогсоохыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд үүрэг болгож байна. Энэ бол гэмт хэрэг. Энэ гэмт хэрэг одоогоор торгох болон зорчих эрхийг хязгаарлах ялтай. Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг буюу хууль сахиулагчдын өөрсдийнх нь оролцоотой үйлдэгддэг, шалгагдаж байгаа хэргийн мэдээллийг задалдаг, задруулдаг асуудал дээр оногдуулах ял шийтгэлийн бодлогыг чангаруулах саналыг УИХ-д оруулж, шийдвэрлүүлэх болно. Хэрэв энэ асуудал таслан зогсоогдохгүй бол хууль сахиулагчдын энэ төрлийн гэмт хэргийг хариуцдаг бие даасан мөрдөн шалгах алба байгуулах саналыг цаашид гаргахыг үгүйсгэхгүй гэдгийг та бүхэнд сануулъя” гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

25 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

25 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

15 цаг 24 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

16 цаг 15 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

17 цаг 28 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

17 цаг 34 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

17 цаг 38 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин