Хүүхдийг цахим хувийн хэрэгтэй болгоё гэв

2023-10-06
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.УЯНГА

 

Дорноговь аймгийн Сайншанд сумаас алга болсон 12 настай охиныг эрэн сурвалжлах ажиллагаа гурав дахь өдрөө үргэлжилж байна. ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны дэд дарга, хурандаа Э.Товуудоржоор ахлуулсан бүрэлдэхүүн болон Өмнөговь, Дорноговь аймгийн онцгой комисс ажиллаж байгаа юм. Мөн өчигдөр өглөө ОБЕГ-ын нисдэг тэргээр хайж эхэллээ. Хүүхэд хамгааллын асуудалтай холбоотойгоор холбогдох байгууллагууд мэдээлэл өгөв.

ХНХЯ-ын сайд Х.Булгантуяа "Манай улс 1.2 сая орчим мянган хүүхэдтэй. Ганцхан хүүхэд хамгааллын байгууллагаас гадна Боловсролын яам, цагдаа, иргэд олон нийт бүгд хамтран ажиллах хэрэгцээ шаардлага байгааг сүүлийн үед болж буй гэмт хэрэг, ослууд харуулж байна. Хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн хүний хэрэг нь тогтоогдвол зураг, нэртэй нь олон нийтэд зарладаг болох хэрэгтэй. Тэгэхгүй бол нууцлагдмал байдалтай, шийтгүүлж гарч ирээд буцаад хэрэг үйлдээд байдаг. Хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн мэдээллийг холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж олон нийтэд зарлах нь зүйтэй гэж үзэж байгаа. Шилжих хөдөлгөөний дунд хүүхдүүд бүртгэлгүй хохирч үлдэх магадлал маш өндөр байдаг. Хэдэн жилийн өмнө хойд эцгийнхээ гарт нас барсан охины асуудлыг сургуулийн багш нь мэдээд нийгмийн ажилтанд нь хэлсэн ч гэр нь нүүгээд өөр сургуульд очоод бүртгүүлчихсэн байх жишээтэй. Иймд хүүхэд болгоныг цахим хувийн хэрэгтэй болгоё. Хүүхдийн эцэг эх нь хүүхдийн эсрэг ямар нэгэн гэмт хэрэг үйлдэхэд тухайн хүүхдийн цахим хувийн хэрэг дээр мэдээлэл үүсэж байдаг байх хэрэгтэй байна. Хүүхэд болгон өөрийн гэсэн цахим бүртгэлтэй болчихвол хаяг, сургуулийн өөрчлөлт, хөдөө орон нутаг руу хүртэл явахад хүүхдийн бүртгэл мэдээлэл явж байх боломжтой” гэлээ.

Мөн суманд малын асуудал хариуцсан таван хүн байдаг мөртлөө хүүхдийн мэргэжилтэн дутмаг байгаа нь үнэн. Иймд суманд асуудал үүслээ гэхэд аймгийн төвөөс мэргэжилтэн очих гэсээр байтал асуудал хүндэрчихдэг. Хүүхэд хамгааллын тухай хуулийг ХНХЯ-наас шинэчлэн боловсруулаад өргөн барихад бэлдсэн байгаа. Уг хуулийн үр дүнд  хүн бүр хүүхэд хамгаалагч болооч ээ гэх уриалгыг дэвшүүлж энэ намар өргөн барихаар төлөвлөж байсан юм. ХНХЯ-ны харьяа гэр бүл хүүхэд хөгжлийн агентлагийн төсөв болох найман тэрбум төгрөгийг бүх хүүхдийн тоонд хувааж тооцоход нэг хүүхдэд 5.000 төгрөгийн төсөв оногддог. Иймд уг төсвийг 14 тэрбум болгохоор УИХ-д өргөн бариад байна гэв.

Энэ үеэр хурандаа Г.Арсланхуяг “Дорноговь аймгийн Сайншанд сумаас алга болсон хүүхдийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна. Дорноговь аймагт камер хангалтгүй байсан. Хяналтын камер хангалтгүй байгаа нь гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд тодорхой хэмжээний хүндрэл учруулж байна. Тухайлбал, Сүхбаатарын талбайгаас Баруун дөрвөн зам хүртэл 300 гаруй камер бий. Энэ бол орон зайн алдагдалгүй ногоон бүс. Камерын иж бүрэн хяналттай, үүнийг цагдаа нар шалгаж, хянадаг. Чингэлтэй дүүрэгт л гэхэд камержуулалтын үр дүнд гэмт хэргийг илрүүлэх ажил 70 орчим хувьтай гарсан. Гэмт хэрэг 80 орчим хувиар буурсан. Гадаадын улс орнуудад гэр бүлийн хүчирхийллийн асуудалд нотлох баримтыг бүрдүүлэх, болсон үйлдлийг бэхжүүлэх зорилгоор сан үүсгэдэг. Өөрөөр хэлбэл, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, эрхээ хасуулаад дахиад баривчлагдах тохиолдолд бүртгэдэгтэй адилхан санг бүрдүүлж байна. Үүнтэй адилаар гэр бүлийн хүрээнд гарсан зөрчлийг бүртгэх ажлыг эхлүүлээд жил орчим хугацаа өнгөрч байна. Энэ ажлыг цаашдаа улам сайжруулна. Өнөөдрийн хуралдаанаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, хүчирхийлэл үйлдсэн, тэр дундаа бага насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг нийтэд ил тод мэдээлдэг байх, олон улсын туршлагаар вэб сайтад байршуулдаг болгох асуудлыг ярилцлаа. Энэ нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэгтэй тэмцэхэд чухал хувь нэмэр оруулах байх гэж үзэж байна" хэмээв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 199 (7184)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

20 цаг 33 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

20 цаг 33 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

20 цаг 33 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

20 цаг 33 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

20 цаг 33 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

20 цаг 33 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

20 цаг 33 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

20 цаг 33 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

20 цаг 33 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

20 цаг 33 мин