Томилгооны сонсголтой холбоотой Цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй

2023-10-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

 

УИХ-ын чуулганы хуралдаанаар томилгооны сонсголын талаарх Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, хүлээж авах боломжгүй гэж үзлээ.  2023 оны есдүгээр сарын 27-ны өдөр болсон Цэцийн дунд суудлын хуралдаанаар цэцийн гишүүнийг томилохын өмнө нээлттэй сонсгол зохион байгуулах хуулийн зохицуулалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Мөн Монгол Улсын Ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохдоо нэр дэвшигчийн сонсгол хийх нь хуульд нийцэхгүй байна гэж дүгнэсэн. Чуулгын үеэр энэ асуудлаар гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Цэцийн дүгнэлтээс авах ганц юм нь дахин томилгоо нь хууль зөрчиж байна гэсэн нь зөв. Тэгэхээр УИХ маань энэ механизмуудаа улам боловсронгуй болгох ёстой болохоос биш хуучин шигээ хэлбэржсэн байдал руу оруулах юм бол буруу. Цэц ч дүгнэлтээ эргэн авч үзэх ёстой.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Манай Цэц янз бүрийн шийдвэр гаргаад байгаа. Арай ч дээ гэмээр шийдвэр гаргадаг. Хуурамч түлшинд тогтоодог татварыг үндэслэлгүй, Үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэр гаргаж, төр засгаа нулимсан. Харин өнөөдрийн бидний хэлэлцэж байгаа Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр бол боломжийн. Бүх нээлттэй сонсголыг буруутгаагүй. Шүүхийн сахилгын хорооны сонсгол зэргийг хийчих. Харин Ерөнхийлөгчөөс эрх авсан хүнээр УИХ дээр дахин нээлттэй сонсгол хийхээр буруу, нөлөөлөөд байна гэж үзсэн.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Нээлттэй сонсгол хийдэг болсноор, Төрийн хянан шалгах хороо байгуулснаас хойш иргэд илүү их парламентаа үздэг болсон. Яагаад гэвэл нээлттэй болсон. Эсрэгээрээ хаалттай байснаар нүүрсний хулгай гарсан. Гишүүд ч мэддэггүй, сайд нь ч мэддэггүй. Ногоон автобусны хулгай бас л адилхан нууц гэсэн үндэслэлээр явж байна. Нууцлаад байхаар болохгүй юм байна. Авлигаа дийлэхгүй юм байна. Нууцлахгүй ил тодоор явж болдог юм байна гэдгийг иргэд ойлгож байгаа үед парламент томилгоог нээлттэй хэлэлцдэг ардчиллын зарчмаасаа буцаж болохгүй. Ардчилсан улс байя гэвэл ил тод байх ёстой гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 199 (7184)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

20 цаг 55 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

20 цаг 55 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

20 цаг 55 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

20 цаг 55 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

20 цаг 55 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

20 цаг 55 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

20 цаг 55 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

20 цаг 55 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

20 цаг 55 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

20 цаг 55 мин