Улсын дээд шүүхийн шүүгчид Н.Батзоригийг танилцууллаа

2023-10-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцууллаа. Нэр дэвшигчийн талаарх танилцуулгыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг хийлээ.

Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ШЕЗ, Улсын Дээд шүүхийн шүүгчдийг УИХ-д танилцуулснаар Ерөнхийлөгч томилно гэж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 35-р зүйлийн 35.1 дэх хэсэгт Ерөнхий зөвлөл, Улсын шүүгчид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулснаар томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ гэж УИХ-ын Чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 104-р зүйлийн 104.2 дэх хэсэгт нэр дэвшигчийг ШЕЗ-ийн дарга, Хууль зүйн байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд танилцуулна гэж тус тус заасан.

Үүний дагуу Улсын дээд шүүхийн шүүгчийн Иргэний хэргийн танхимын шүүгчийн сул орон тооны шалгаруулалтад нэгдүгээрт эрэмбэлэгдсэн нэр дэвшигч Намсрайн Батзоригийг УИХ-ын нэгдсэн хуралдаанд танилцуулж байна.

Товч намтар

Намсрайн Батзориг нь 1975 онд Хэнтий аймгийн Цэнхэр мандал суманд төрсөн. 48 настай, эрэгтэй, ам бүл тав. Эрх зүйч мэргэжилтэй.

  • 1992 онд Хэнтий аймгийн нэгдүгээр арван жилийн дунд сургууль
  • 1993-1994 онд Дотоодын цэргийн 805 дугаар ангид хороонд байлдагч
  • 1995-1999 онд "Шихихутаг" дээд сургуульд эрхзүйч, бакалавр
  • 2016-2018 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль, хуул зүйн ухааны магистрын зэрэг тус тус хамгаалсан. 

Ажилласан байдал

  • 1992-1993 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын сургуульд биеийн тамирын багш
  • 1993-1994 онд Дотоодын цэргийн 805 дугаар хороонд байлдагч
  • 1999-2005 онд Багануур дүүргийн шүүхийн шүүхэд төлөөлөгч
  • 2005-2007 онд Улсын дээд шүүхийн Тамгын газарт танхимын тэргүүний туслах;
  • 2007-2012 онд Орхон аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчээр
  • 2012-2013 онд Орхон аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр
  • 2013 онд Нийслэлийн шүүхийн шүүгчээр
  • 2013-2015 онд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр
  • 2015 оноос одоог хүртэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

Нэр дэвшигч Н.Батзориг нь 2023 оны аравдугаар сарын 23-ны байдлаар төрийн албанд 26 жил шүүгчээр, 16 жил дөрвөн сар, үүнээс давж заалдах шатны шүүгчээр 11 жил долоон сар ажиллаж байна.

Нэр дэвшигч Н.Батзориг нь хууль зүйн мэдлэг чадварын шалгалтад 53.03 оноо, мэргэшил ёс зүй, зан төлөвийн шалгалтад 26.53 оноо авч хяналтын шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн" гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

4 цаг 36 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

4 цаг 36 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

19 цаг 35 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

20 цаг 26 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

21 цаг 39 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

21 цаг 45 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

21 цаг 49 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин