УИХ: Томилгооны сонсголтой холбоотой цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй

2023-10-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы хуралдаанаар томилгооны сонсголын талаарх Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, хүлээж авах боломжгүй гэж үзлээ. 

2023 оны есдүгээр сарын 27-ны өдөр болсон ҮХЦ дунд суудлын хуралдаанаар цэцийн гишүүнийг томилохын өмнө нээлттэй сонсгол зохион байгуулах хуулийн зохицуулалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохын өмнө УИХ нэр дэвшигчийн сонсгол хийх нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм. Энэхүү дүгнэлтийн Хууль зүйн байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хороо хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж дүгнэсэн юм. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: - Цэцийн дүнгнэлтээс авах ганц юм нь дахин томилгоо нь хууль зөрчиж байна гэсэн нь зөв. Тэгэхээр УИХ маань энэ механизмуудаа улам боловсронгуй болгох ёстой болохоос биш хуучин шигээ хэлбэржсэн байдал руу оруулах юм бол буруу. Цэц ч дүгнэлтээ эргэн авч үзэх ёстой.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: -Манай Цэц янз бүрийн шийдвэр гаргаад байгаа. Арай ч дээ ч гэмээр шийдвэр гаргадаг. Хуурамч түлшинд тогтоодог татварыг үндэслэлгүй, Үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэр гаргаж, төр засгаа нулимсан. Зарим шийдвэр нь боломжийн. Өнөөдрийн бидний хэлэлцэж байгаа Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр бол боломжийн. Бүх нээлттэй сонсголыг буруутгаагүй. Шүүхийн сахилгын хорооны сонсгол зэргийг хийчих. Харин Ерөнхийлөгчөөс эрх авсан хүнээр УИХ дээр дахин нээлттэй сонсгол хийхээр буруу, нөлөөлөөд байна гэж үзсэн.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:- Нээлттэй сонсгол хийдэг болсноор, Төрийн хянан шалгах хороо байгуулснаас хойш иргэд илүү их парламентаа үздэг болсон. Яагаад гэвэл нээлттэй болсон. Эсрэгээрээ хаалттай байснаар нүүрсний хулгай гарсан. Гишүүд ч мэддэггүй, сайд нь ч мэддэггүй. Ногоон автобусны хулгай бас л адилхан нууц гэсэн үндэслэлээр явж байна. Нууцлаад байхаар болохгүй юм байна. Авлигаа дийлэхгүй юм байна. Нууцлахгүй ил тодоор явж болдог юм байна гэдгийг иргэд ойлгож байгаа үед парламент томилгоог нээлттэй хэлэлцдэг ардчиллын зарчмаасаа буцаж болохгүй. Ардчилсан улс байя гэвэл ил тод байх ёстой, зарчим нь ийм гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

4 цаг 33 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

4 цаг 33 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

19 цаг 32 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

20 цаг 23 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

21 цаг 36 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

21 цаг 42 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

21 цаг 46 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин