Цэцийн гишүүний “тендер” Дээд шүүх дээр будилсан гэв үү?!

2023-10-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Дээд шүүх Цэц дэх “төлөөлөл”-өө солихоор болжээ. Тэгээд “тендер зарласан” байна. Цэцийн есөн гишүүний гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Дээд шүүх санал болгодог хуультай. Тэр дагуу юм л даа. Ингээд нэр дэвшигчдийн материалыг өнгөрсөн сарын 20-27-ны хооронд авсан байна. Тэгэхэд хуульч Б.Гүнбилэг, О.Мөнхсайхан хоёр материалаа өгсөн байгаа юм. Б.Гүнбилэг бол МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, Хуульчдын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын даргын хуулийн зөвлөх байсан. Одоо МҮХАҮТ-ын олон улсын арбитрын арбитрч юм байна. О.Мөнхсайхан нь МУИС-ийн Хууль зүйн сургуульд багшилдаг. Бас хуулиудын ажлын хэсэгт орж ажилладаг.

Харин уржигдар Дээд шүүхийн нийт шүүгчийн хурал болж, “...Б.Гүнбилэг, О.Мөнхсайхан хоёрын хэнийг Цэцэд илгээх вэ” гээд санал хураажээ.  Тэгээд О.Мөнхсайханыг нь олонх шүүгч дэмжсэнээр ялж, нэр нь УИХ руу явахаар болсон байна. Гэвч энэ “тендер”-т будилаан гарсан бололтой. Хамгийн гол нь шударгын туйл байх ёстой Дээд шүүхийн “тендер” шударга бус болсон байж болзошгүй юм байна. Энэ их хачин байгаа юм. Гэхдээ хэн, хаана, ямар “найруулга” хийгээд ийм дүн гарсан нь удахгүй тодорхой болох сураг байна. Харж л байя. Ер нь бол “...Б.Гүнбилэг, О.Мөнхсайхан хоёрын хэн нь хэн бэ” гэдгийг хуульчид байтугай жирийн иргэд ч маш сайн мэддэг аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 5. ПҮРЭВ ГАРАГ. № 198 (7183)

 

Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

4 цаг 43 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

4 цаг 43 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

19 цаг 42 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

20 цаг 33 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

21 цаг 46 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

21 цаг 52 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

21 цаг 56 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин