Өмгөөлөгчдийн холбоо шинэ ерөнхийлөгчөө сонгоно

2023-10-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

 

Монголын өмгөөлөгчдийн холбооны их хурал энэ сарын 6-нд болж, шинэ Ерөнхийлөгчөө тодруулна.   Ерөнхийлөгчийн сунгаанд дөрвөн хүн нэрээ дэвшүүлжээ.  Тодруулбал, тус холбооны одоогийн ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн,  өмгөөлөгч  Л.Данзанноров, өмгөөлөгч Г.Наранбаатар, Б.Баатарсайхан нар өрсөлдөнө.  Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөж байгаа эрхмүүдийн талаар “Хэн нь хэн бэ” онцолж байна.

Б.Оюу-Эрдэнэ нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаад 2020 онд тус холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон байдаг.  Тэрбээр 1999-2003 онд Их засаг их сургууль, 2003-2005 онд Их засаг их сургуулийн магистр, 2004-2005 онд Удирдлагын академи төгсчээ.

Партнер, Эрүүгийн эрх зүйн секторын ахлагч Л.Данзанноров нь эрүүгийн талдаа мэргэшсэн өмгөөлөгч.  Тэрбээр  олимпийн аварга Н.Түвшинбаяр,  Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарын өмгөөлөгчөөр ажиллаж байсан.  ОХУ-ын Краснодар хотын Кубаны Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Мөн тус сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторант.  Тэрбээр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байсан туршлагатай.

Б.Баатарсайхан нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны  Удирдах зөвлөлийн даргаар ажилладаг. 2013 онд Өмгөөллийн “Соёмбо Легал Партнерс” ХХН-ийг байгуулсан.  Тэрбээр 2001 онд МУИС-ийн  Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2008 онд Отгонтэнгэр Их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. "Жаст”-ын Ш.Батхүү, АН-ын дарга асан З.Энхболдын нүүрсний хэрэг зэрэг хэргүүдэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байжээ.

Г.Наранбаатар нь 1999 онд “Их Засаг” хууль зүйн дээд сургууль, 2002 онд Батлан хамгаалахын их сургуульд магистр, 2005 онд Удирдлагын академийг төгсжээ.  Улмаар  2018 онд Хууль зүйн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан. “Их Засаг” хууль зүйн сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимд багш, “Ти Энд Эи” хууль зүйн фирмд дадлагажигч өмгөөлөгч,  өмгөөллийн“MGL partners” ХХН-ийн зөвлөх, Монгол хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн, “Их Засаг” ОУИС-ийн Эрдмийн сургуулийн захирал, 2019 оноос “Их Засаг” ОУИС-ийн Шинжлэх Ухааны сургуулийн захирлаар ажиллаж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 5. ПҮРЭВ ГАРАГ. № 198 (7183)

 

данзанноров нь арай боловсрол өндөр юм байна нөгөөдүүлээсээ
danzannorov ni arai gaigui bolovsroltoin bn
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

4 цаг 44 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

4 цаг 44 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

19 цаг 43 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

20 цаг 34 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

21 цаг 47 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

21 цаг 53 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

21 цаг 57 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин