Х.Нямбаатар Хотын дарга, Б.Дэлгэрсайхан Хот хариуцсан сайд болох уу?

2023-10-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

 

МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Хот хариуцсан сайд болон Хотын даргад хэнийг нэр дэвшүүлж томилох вэ гэдэг асуудлыг хэлэлцэнэ. Улс төрийн хүрээнд томилгоотой холбоотой хэд хэдэн хувилбар яригдаж, бараг л тодорхой болжээ.  Хотын даргаар ХЗДХ-ын сайд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Хот хариуцсан сайдаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор тохирчээ.   Х.Нямбаатар сайдын хувьд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт гал хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж ирсэн гэдэг.  Нийтийн тээврийн авлигын сүлжээ, авлига хороолол гээд хот тойрсон, олон нийтийг бухимдуулсан  асуудал нэлээд бий. Энэ бүхнийг Х.Нямбаатар, Б.Дэлгэрсайхан нар шийдэж, нэг талд нь гаргана хэмээн МАН-ын гишүүд итгэл хүлээлгэж буй бололтой. Мөн өчигдрөөс дараагийн томилгоонууд яригдаж эхэлсэн. Х.Нямбаатарын оронд ХЗДХ-ийн сайдаар Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилох, эсвэл ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоог дэвшүүлж магадгүй байна.   Ямартай ч улс төрийн хүрээнд  томилгоотой холбоотой “бор шувуу” аль хэдийнэ жиргэж эхэлсэн.  Өнөөдөр болох МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар хүмүүсийнхээ нэрийг танилцуулж, НИТХ, бүлэг, байнгын хороо, парламент хуралдаж, томилгооны асуудал процессын хувьд үргэлжилнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 4. ЛХАГВА ГАРАГ. № 197 (7182)

 

Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

4 цаг 33 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

4 цаг 33 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

19 цаг 32 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

20 цаг 23 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

21 цаг 36 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

21 цаг 42 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

21 цаг 46 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин