Б.Энхбаяр: Сонсгол хийх нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдаж байна гэж цэц үзсэн

2023-10-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Цэцийн дүгнэлтийг хэлэлцлээ.  Энэ үеэр тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр зарим асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт эх хувилбараараа цаасан хэлбэрээрээ УИХ-д ирээгүй байсан учир тааж байр суурь илэрхийлэхэд төвөгтэй байсан. Өнөөдөр цаасан хэлбэрээрээ Цэцийн дүгнэлтийг харж үзэхэд агуулга нь 2-3 чиглэлд байна. Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлдэг, зөвшилцдөг албан тушаалтны хувьд УИХ сонсгол хийж байгаа нь Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрхт халдаж байна гэдэг агуулга байна. Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлдэг Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлж, УИХ-тай зөвшилцдөг Монгол Улсын Ерөнхий прокурор болон түүний орлогч, Монгол Улсын шүүхийн ерөнхий зөвлөлөөс УИХ-д танилцуулдаг Улсын Дээд шүүхийн шүүгч гэсэн ийм гурван албан тушаал дээр онцолжээ. УИХ-ын өөрийнх нь нэр дэвшүүлж томилдог албан тушаалтнууд дээр сонсгол хийх нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн байна. Тухайлбал, шүүхийн сахилгын хороо, шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд. Энэ гурван албан тушаалтны хувьд агуулга нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд дахин нэр дэвшүүлэх үед томилгооны сонсгол хийх нь тухайн Үндсэн хуулийн Цэцийн гишүүний урьд нь шийдвэрлэсэн хэрэг маргаантай холбоотойгоор парламентын зүгээс нөлөөлөл үзүүлэх боломжтой байна гэдэг үндэслэл гаргасан байна. Энэ нюанс нь үндэслэлтэй байна гэж би үзэж байна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

4 цаг 42 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

4 цаг 42 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

19 цаг 41 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

20 цаг 32 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

21 цаг 45 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

21 цаг 50 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

21 цаг 55 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин