“Хотын төсвийг хангалттай шийдсэн ч удирдлагууд нь ажиллаж чадсангүй”

2023-10-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

 

УИХ-ын намрын чуулганы нээлттэй зэрэгцэн, нийтийн тээврийн авлигатай холбоотой асуудал сөхөгдөж улс төр нэлээд бужигнах  шинжтэй болчихлоо. Өчигдөр хоёр ч дарга албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, эрх баригч намын бүлэг хуралдаж, тэднийг чөлөөлөхийг дэмжив.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралд оролцож, нийслэлийн  удирдлагуудын талаар байр сууриа илэрхийлжээ.  Тэрбээр “Нийслэлийнхэнд бүхий л түвшинд дэмжлэг үзүүлсэн. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийслэл хэзээ ч УИХ, Засгийн газраас ингэж дэмжүүлж байгаагүй.  АТГ-ын төсвийн зарцуулалтын  гүйлгээний шалгалтаас авлигын асуудал илэрвэл өөрсдөдөө гомдоорой.  Та нарын арчаагүй, хайнга үйлдлээс болж, нийслэлчүүд хохирч болохгүй" гэсэн байна.

Засгийн газрын зүгээс өнгөрсөн хугацаанд нийслэлийг онцгойлон дэмжиж, Түгжрэлийн эсрэг үндэсний хороо байгуулж, 27 жилийн дараа анх удаа Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулийг батлуулж, эрхзүй, төсвийн бие даасан байдлыг нь бүрдүүлсэн байдаг.  Түүнчлэн хоёр жил дараалан 420 тэрбум төгрөгийг мөн л анх удаа төсөвлөсөн.  Энэхүү төсөв нь олон нийтийн дунд нэлээд маргаан дагуулж байсан ч түгжрэл нийтийн тээврийн асуудал шийдэгдэнэ хэмээн итгэж оруулж ирсэн төсвийг нь бас л батлаад гаргасан.  Салбар нь сайдтай болсон.  Сэлбэ сэргэлт, холбоос зам, LRT, дагуул хот зэрэг бүтээн байгуулалтын асуудалд бүхий л түвшинд дэмжлэг үзүүлж ирсэн гэхэд болно.   Өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийслэл хэзээ ч УИХ, Засгийн газраас ингэж дэмжүүлж байгаагүй гэдэг Ерөнхий сайдын үг ч ортой л доо.  Гэвч асуудлууд шийдэгдэхгүй байсан  нь  худалдан авалтын түвшинд хулгай гаарсантай холбоотой бололтой.

Ямартай ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж нийтийн тээвэртэй холбоотой авлигын  энэ хэрэг дээр АТГ, ЭЦГ хамтарсан ажлын хэсэг гарч, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.  Ирэх лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанд ажлын хэсэг ажлаа танилцуулна.  Үүний дараа  арга хэмжээ авч, дахин хариуцлагын асуудал яригдах бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 3. МЯГМАР ГАРАГ. № 196 (7181)

 

Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

4 цаг 36 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

4 цаг 36 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

19 цаг 35 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

20 цаг 26 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

21 цаг 39 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

21 цаг 45 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

21 цаг 49 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин