Сөрөг хүчин Хотын дарга, тагнуулын удирдлагыг огцруулах шаардлага хүргүүллээ

2023-10-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

УИХ дахь АН-ын бүлэг ногоон автобустай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Бүлгийн хуралдаанаар бид хоёр асуудал ярьсан. 2024 оны мөнгөний бодлогын талаар мэдээлэл сонслоо. Монгол Улс 30 дахь сар дээрээ хоёр оронтой тоотой инфляцтай явж байна. Хажуугаар нь эдийн засгийн өсөлт яриад утгагүй.

 Олон нийтийн дунд асуудал дагуулаад байгаа ногоон автобусны асуудлыг өргөтгөсөн байдлаар ярилцаж хэлэлцлээ. Тодруулбал ногоон автобустай холбоотойгоор тодорхой шийдвэрүүд гарч байна. Хамгийн гол асуудал нь зөвхөн нэг компани тендерийн хууль зөрчсөн төдий асуудал биш болж хувирлаа. Бид мафижсан тогтолцооны авлигалын пирамидын нуралтын гэрч болж байна. Төр оролцож байж асуудал мафын шинждээ ордог. Өнгөрсөн хугацаанд шууд худалдан авалт, шууд гэрээ гэх ойлголт гарч ирсэн. Үүнийгээ улсын нууц гэж хэлдэг. Өнгөрсөн долоон жилд хэдэн нууц зөвлөмжөөр хэчнээн шууд гэрээ хийгдсэн бэ гэх асуудал гарч ирж байна. Зөвхөн ногоон автобус бус өнгөрсөн долоон жилийн нууц зөвлөмжтэй шууд худалдан авалтууд дээр анхаарал тавьж ажиллах УИХ-ын гишүүн Н.Ганибалаар ахлуулсан АН-ын ажлын хэсэг гарахаар боллоо" гэв.

Ардчилсан намын тэргүүн дэд дарга С.Баярцогт “УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр өргөтгөж хуралдсан. НИТХ-ын бүлгийн гишүүд болон АН-ын удирдлагууд бүгд оролцлоо.

Гаргасан шийдвэрийн тухайд:

УИХ-ын гишүүн Н.Ганибалаар ахлуулсан ногоон автобус зэрэг асуудалтай холбоотой ажлыг бүхэлд нь дүгнэж дуусгах ажлын хэсэг байгуулахаар боллоо.

 Ерөнхий сайдад гурван албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг АН-аас хүргүүлж байна. Ингэхдээ түгжрэлийн асуудал хариуцсан сайд, Нийслэлийн Засаг даргыг ажлаас нь чөлөөлөх ёстой. Мөн Тагнуулын ерөнхий газраас гаргасан зөвлөмжийн дагуу гэрээг нууцад оруулсан учраас ТЕГ-ын даргын хийсэн үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг хянаад, хууль зөрчсөн бол огцруулах саналыг АН-ын зүгээс тавьж байна.

УИХ-д хяналтын тусгай хороо байгуулах асуудлыг АН-ын бүлгийн гишүүдэд даалгасан” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

 

Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

4 цаг 36 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

4 цаг 36 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

19 цаг 35 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

20 цаг 26 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

21 цаг 39 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

21 цаг 45 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

21 цаг 49 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин