Т.Доржханд:Солонгосын Ерөнхий прокурор, Эрүүгийн цагдаагийн газарт хандаж шалгуулна

2023-10-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Монгол Улсын захиалга өгсөн 600 автобусыг хуучин гэх асуудал гарсан.  Уг автобусыг үйлдвэрлэгч БНСУ-ын "Zyle Daewoo bus" компанийн захирал нь өчигдөр Монголд ирж, "Тэнүүн-Огоо" ХХК-ийн байранд тайлбар мэдээлэл өглөө. Энэ үеэр тэрбээр “Арлын дугаар нь 30 жилийн өмнөх дугаар гэж худлаа мэдээлэл гарсан. Манай компани Солонгос улсын хуулийн дагуу VIN дугаарыг авдаг. Солонгосын Ерөнхий прокурор, Эрүүгийн цагдаагийн газарт хандаж шалгуулна” гэсэн юм.

Харин өнөөдөр УИХ-ын гишүүн Т.Доржханд “Асуудлыг сөхөж ил болгосон ХҮН намын залуус, талбай дээр ирж “цавчаа ногоон”-уудыг үзсэн иргэд, түүнийг сурвалжилсан сэтгүүлчид болон үүгээр шүүмжилсэн жиргээчид бүгдээрээ хам хэрэгтэн болчихов уу. Бид Монгол болон Өмнөд Солонгос улсад хуулийн үйлчилгээ үзүүлдэг хуульчдын багуудаа ажилд нь оруулж байна. Солонгосын Ерөнхий прокурор, Эрүүгийн цагдаагийн газарт хандаж шалгуулна. Дарга нараа, та нар өөрсдөө Монголыгоо муухай харагдуулах зүйлсээ эхлүүлсэн, харин бид ичиж зовохгүйгээр араас нь тултал явах болно” гэв. Мөн тэрбээр автобусны худалдан авалтыг ямар ч үндэслэлгүйгээр төрийн нууцад оруулсан. Нууцад авах шийдвэрийг Засгийн газар гаргаагүй байна. Нууцад авах нь зүйтэй гэсэн зөвлөмжид л үндэслэжээ. Нууцад авдаг жишиг тогтож байгаа нь маш буруу. Зах зээлийн үнээс 2-3 дахин үнэтэй тул ийм арга ашигладаг. Нүүрс зарахдаа нууцалсан, төмөр зам барихдаа мөн л нууцалсан. Одоог хүртэл долоон гэрээ нууц хэвээрээ байна. иргэд нь ч, УИХ-ын гишүүд нь ч мэддэггүй одоо хангалттай" гэсэн юм.  

Эх сурвалж:www.polit.mn 

Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

4 цаг 33 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

4 цаг 33 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

19 цаг 32 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

20 цаг 23 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

21 цаг 36 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

21 цаг 42 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

21 цаг 46 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин