Т.САЙХАН
УИХ-ын намрын чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. Тэрбээр "Улсын төсвийг хэлэлцэн батална. Энэ жилийн төсөв сонгуулийн жилийнх болохгүй байхад онцгойлон анхаарахыг гишүүдэд уриалж байна. Бид сайн төсөв батлахад анхаарах ёстой.
Монголын нийгэм сайн тал руугаа өөрчлөгдөж байна. Нийгмээрээ буруу булхайгаа шүүж, худал хуурмагт орон зай үлдээлгүй шахаж байна. Гэвч бид технологийн сөрөг нөлөөллийг ч мартах учиргүй.
Нийгэмд оюун санааны өөрчлөлт, хурдацтай явагдаж байгаа энэ цаг үед гишүүд та бүхний оноч бодлого, зөвийн төлөөх зориг, шийдэлд итгэж байна" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn