“Монгол Ураниум Ресурс”-ийн нүүрсний ордыг өвлөсөн “Эрээн толгой” ХХК-ийн ил эзэд

2023-09-28
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Эрх мэдэл, танил тал үгүй жирийн уул уурхайн ураны хайгуулын лицензтэй компани нүүрсний орд олсон бол улсад тушаах хуультай байв. Гэвч тийм үед ийм байдлаар нүүрс илрүүлсэн “Монгол Ураниум Ресурс” ХХК шүүхээр “заргалдсаар” ордыг өөрийн болгож чадсан байдаг.

 Өмнө нь бид энэхүү “Монгол Ураниум Ресурс” /5150884/ ХХК-ийг Хулдоржийн Бүрэн-Эрдэнэ эзэмшдэг тухай мэдээлсэн. Тэрбээр Засгийн газрыг тэргүүлж байсан хоёр ч Ерөнхий сайдтай холбогдох магадлалтай. Энэ талаар цаашид хүргэх мэдээлэл “хэлээд” өгнө.

Х.Бүрэн-Эрдэнэ дээр хэлснээр ураны хайгуулын лицензээ нүүрсний ашиглалтын лиценз болгож аваад түүнийгээ “Эрээн толгой” гэх компани байгуулаад шилжүүлчихсэн байна. 2020 оны арванхоёрдугаар сарын 17-нд Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байгуулсан “Эрээн толгой” /6645127/ХХК нь таван хувьцаа эзэмшигчтэй.

Тус компанийг “Монгол Ураниум Ресурс” ХХК, Монгол Улсын иргэн Мөнхсаруулын Чингүн, Баасангийн Батнягт, “Бао Тай Эс Си Эм” ХХК /ГХО/, Хятадын иргэн Gao Bo нар эзэмшдэг. Харин эцсийн өмчлөгч нь Хулдоржийн Бүрэн-Эрдэнэ аж. Ингэж хувьцаа хуваахдаа татварын томоохон хууль бус асуудал үүсгэсэн байж болзошгүй юм байна.

Х.Бүрэн-Эрдэнэтэй хамт “Эрээн толгой”-г эзэмшдэг Монгол Улсын хоёр иргэн болох М.Чингүн нь “Голомт” банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал, Монголын банкуудын холбооны удирдлагад байсан. Б.Батнягт нь “Бодь интернэшнл”, “Үндэсний соёл амралтын хүрээлэн” компаниудын гүйцэтгэх захирлаар ажиллаж байв.

Ер нь бол Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт гурав хэд хэдэн компанийн хувьцааг хамтдаа эзэмшдэг. Тухайлбал, “Зүүн бүс майнинг” /6344267/ ХХК  дээр гурвуулаа, “Зүүн бүс ложистикс” /6348688/ ХХК-ийг “Бао Тай Эс Си Эм” ХХК /ГХО/, Хятадын иргэн  Enhetamier хоёртой хамт тавуулаа, “Ийст Корридор Рэйлрөүд” /6764371/ ХХК-ийн  хувийг эзэмшдэг “Мустанг Андерграунд Ресурс” /6312624/  ХХК-ийг  гурвуулаа, “Мөнхийн эрчим хүчний нөөц” /6661297/ ХХК-ийг Пүрэвжаргалын Энхболд, Бадрахын Мөнх-Орших, Даваадоржийн Ганзориг, Жигжидсүрэнгийн Нарантуяа, Мишкагийн Мөнхтулга, Бухаагийн Болдбаяр нарын хамт наймуулаа эзэмшдэг.

М.Чингүний тухайд 2021 оны гуравдугаар сарын 19-нд “Беларусын иргэдэд дээрэмдүүлэх гэж байна” гэсэн өргөдлийг хууль шүүхийн байгууллагын нэр хүндийг унагасан хэргүүдийг цэгцлэх агуулгаар УИХ дээр байгуулагдсан ажлын хэсэгт гаргаж байв. Өргөдөлдөө “Надаас компанийн хувьцаа, 19 тэрбум төгрөгийн экскаваторыг дээрэмдэх, миний хөрөнгийг банкны барьцаанд хураалгах, төсөвт татвар төлүүлэхгүй байх зэргээр Беларусын иргэн Л.Я.Слободскийн захиалгаар намайг хохироож байна” гэж бичсэн байдаг.

Тэрбээр Гадаад худалдаа, Автомашинаар ачаа тээвэрлэх чиглэлтэйгээр 2016 оны арванхоёрдугаар сарын 20-нд байгуулагдсан “Транс майнинг групп” /6132758/ ХХК-ийг эзэмшдэг. М.Чингүнтэй хамт “Петро Сант”, “Абсолют Авто Трейд” компаниуд “Транс майнинг групп”-ийн хувьцааг эзэмшдэг байна.

“Петро сант” /6037356/ ХХК-ийг 2016 оны нэгдүгээр сарын 15-нд  Уул, уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, Авто машинаар ачаа тээвэрлэх , Гадаад худалдаа, Мал аж ахуй, Газар тариалагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулсан. Захирал нь Жаргалын Соронзонболд аж. Мөн “Абсолют авто трейд” /6131654/ ХХК нь 2016 оны арванхоёрдугаар сарын16-нд Автомашинаар ачаа тээвэрлэх, Гадаад худалдааны чиглэлээр байгуулагдсан. Энэ компанийг Мягмарсүрэнгийн Батгэрэл, Эстон улсын Arcomir Group Ou, Болдбаатарын Булган нар эзэмшдэг.

Дээрх “Транс майнинг групп” ХХК болон М.Чингүн нар 2016 оны арваннэгдүгээр сарын 30-нд байгуулагдсан “Баруун баян транс” /6126286/ ХХК-ийг  эзэмшдэг. М.Чингүн өэнэ компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг.

“Баруун баян транс” ХХК-ийг Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн нэг гэдгээр нь манайхан сайн мэднэ. Тус компани “Өмнөговь аймгийн Гурвантэс суманд нүүрс олборлоно” хэмээн тоног төхөөрөмж худалдан авахаар 10 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Ийм  хэмжээний зээлийг Хөгжлийн банкны ТУЗ олгох ёстой ч гүйцэтгэх захирал нь Зээлийн удирдлагын хороогоор хэлэлцүүлээд, зээлийг нэг өдрийн дотор олгосон гэж Хөгжлийн банкын шүүх хурлын үеэр яригдаж байв. М.Чингүний энэ компанийн зээлээс болоод Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга асан Д.Дэлгэрсайхан,  Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Зээлийн газрын дарга асан Ч.Мөнхбаяр, Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал асан Ч.Энхбат, Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбуу нар шүүхээр орсон. Өнгөрсөн зуны наалмын өмнөхөн дууссан Хөгжлийн банкны гэх хэргийг шүүх хурлын шийдвэрт “НПГ-аас Хөгжлийн банкны гэх тодотголтой эрүүгийн хэрэгт холбогдуулан 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1741000380228 дугаартай хэргийн шүүн хуралдаан 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн “Улаанбаатар чуулга”-ын байранд ажлын 59 хоног үргэлжлэн явагдаж 2023 оны долдугаар сарын 7-ны өдөр шийдвэрээ танилцууллаа.  Хохирол төлбөрийн тухайд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ....“Баруун баян транс” ХХК-иас 3.373.695.041,27 төгрөг гаргуулж Хөгжлийн банкинд олгохоор тус тус шийдвэрлэлээ” гэсэн байдаг.

Түүнчлэн М.Чингүн нь “Хөхдэй хайрхан” /6355544/ ХХК-ийг 2018 оны аравдугаар сарын 5-нд Авто машинаар ачаа тээвэрлэх , Гадаад худалдааны чиглэлтэйгээр байгуулсан. Хувьцааг нь  ОХУ-ын иргэн Галсанов Сергей Дугарович, Монголын Улсын иргэн Доржпаламын Амар, Энхболдын Билгүүн нарын хамт эзэмшдэг.

“Си Эйч Эй инвестмент” /6426484/ ХХК, “Виртус ассет менежмент ҮЦК” /5888948/ ХХК, “Эм Ди кредит ББСБ” /6136559/ ХХК -иудыг ганцаараа эзэмшдэг.

Иргэн Даваацэрэнгийн Мөнхбатын хамт “Медиа платформ” /6056954/ ХХК, “Фанднэт” /6056938/ ХХК,  Баянгол Жаргалын хамт “Зермат” /5998425/ ХХК-ийг эзэмшдэг.

Б.Батнягт нь 2011 оны гуравдугаар сарын 28-нд Гадаад худалдааны чиглэлээр байгуулагдсан “Их бугат халиун” /5462223/ ХХК-ийг ганцаараа эзэмшдэг. 

Бас  “Пи Ти энд Дабль Юу” /5196965/ ХХК-ийг 2008 оны нэгдүгээр сарын 30-нд Гадаад худалдааны чиглэлтэйгээр байгуулж, өдгөө Ганзоригийн Баттогтох, Чимгээгийн Пүрэвдорж, Батбаярын Тамир нарын хамт эзэмшдэг. “Шинэконцепт” /5581141/ ХХК-ийг Бизнесийн зөвлөгөө, Гадаад худалдааны чиглэлээр 2012 оны гуравдугаар сарын 30-нд байгуулсан. Хувьцааг нь  Мөнхсаруулын Чингүн, Содномцэрэнгийн Энхтүвшин, Ламжавын Оюунэрдэнэ, Төмөрбаатарын Өлзиймаа нарын хамт эзэмшдэг. Машин механизмын засвар үйлчилгээ, Авто машины сэлбэгийн худалдаа, Гадаад худалдааны чиглэлтэй “Юу Эс Эс трейд” /5411157/ ХХК-ийг 2010 оны аравдугаар сарын 1-нд байгуулсан. Энэ компанийг Содномцэрэнгийн Энхтүвшин, Пүрэвжавын Эрдэнэхүү хоёрын хамт эзэмшдэг байна.

“Эрээн толгой” ХХК-ийн Хятад талыг “Бао Тай Эс Си Эм” /6690688/ ХХК /ГХО/ болон Хятадын иргэн Gao Bo нар төлөөлдөг. Монгол Улсад бүртгэлтэй “Бао Тай Эс Си Эм” /6690688/ ХХК /ГХО/-ийг Хятадын “Inner Mongolia Bao Tai Scm” компани эзэмшдэг байна. Тэр компанийн гүйцэтгэх захирал нь Хятадын иргэн Xxx Enhetamier аж. Тэрбээр “Их эрхэт говь” ХХК, БАХО ХХК /ГХО/-ийн хувь эзэмшигч,  “Монголиан пэйс петролиум пепилайн” ХХК /ГХО/-ийн гүйцэтгэх захирал юм байна. Мөн тэрбээр Хятадын иргэн Guo Jianqiang, Х.Бүрэн-Эрдэнэ хоёртой хамт “Шүгүүн сод” /6752322/ ХХК /ГХО/-ийг 2021 оны есдүгээр сарын 7-нд Авто машины худалдаа, Авто машинаар ачаа тээвэрлэх, Уул уурхайн тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ, Уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, Авто машины засвар, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэйгээр байуулсан.

Үргэлжлэл бий...

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин-2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 28. ПҮРЭВ ГАРАГ. № 193 (7178)

Өдрийн сонин- 2023.09.28 ПҮРЭВ №182 (7301)

Өнөөдөр сонин- 2023.09.28 ПҮРЭВ №190 (7749)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

23 цаг 31 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

23 цаг 31 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

23 цаг 31 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

23 цаг 31 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

23 цаг 31 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

23 цаг 31 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

23 цаг 31 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

23 цаг 31 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

23 цаг 31 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

23 цаг 31 мин