Б.Жаргалан дундын хувилбар байж чадах уу?

2023-09-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.БАТСАЙХАН

 

АН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын Ерөнхийлөгчийг сонгох сунгаа болж, Батбаярын Жаргалан 50.8 хувийн саналаар ялалт байгууллаа.  Тус  холбооны Ерөнхийлөгчөөр  сүүлийн долоон жил УИХ-ын гишүүн С.Одонтуяа ажилласан бол дараагийн циклийг ийнхүү Б.Жаргалан эхлүүлж байна.  УИХ-ын сонгуулийн өмнө болсон гэдэг утгаараа энэ удаагийн  өрсөлдөөн ч ширүүхэн болов. АН дотроо бүлэг, фракц олонтой.  Ашиг сонирхол нь холилдсон, буцалсан нам.   Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид зургаан эмэгтэй өрсөлдөж, арын фронтынхны санаархал дэмжлэг ямар байгаа нь харагдав.  

Нөгөө талаар Б.Жаргаланг сонгосон нь АН-ын  олон бүлэг, фракц, ашиг сонирхлын дундын  хувилбар байж болох юм.  Тэрбээр олноо “Фортуна” хэмээгддэг Н.Батбаярын том охин.  УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан, АН-ын нөлөө бүхий улстөрчийн охин гэдгээрээ анх улс төрд орсон ч Б.Жаргаланг нам дотроо аль хэдийнэ өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож чадсан гэдэг юм билээ. 

Б.Жаргалан нь  “Америкийн топ 10″ сургуулийн аль нэгэнд нь орохгүй бол явцгүй шүү” гэсэн аавынхаа хатуу сануулга дээр дөрөөлж Колумбын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн.  Ирээд аавынхаа шадар туслахаар ажиллахын зэрэгцээ  МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсчээ.

  Нью-Йоркт байхдаа “Айвенхоу Майнз”-ын Фрийдландын “но”-г илчилж, нутаг руугаа “чимээ” өгч байсан гэдэг.  Мөн Гэнэтийн ашгийн татварын хуульд хувь нэмрээ оруулаад авсан нь түүний нэрнээс салшгүй баримт.   Урлагаар дамжуулж нийгэмд нөлөөлөхийг чухалчилдаг тул “Занада” арт галерейг үүсгэн байгуулжээ.  Тэрбээр улс төрд ороогүй байхдаа тус галерейн захирлаар ажиллаж байсан юм.

 Б.Жаргалан эмэгтэйчүүдийн байгууллагын ерөнхийлөгчөөр сонгогдоод “Нам дотроо дотоод ардчиллын хүрээнд бүх шатанд эмэгтэйчүүдээ  бодлогоор дэмжиж ажиллана. Аль болох олон эмэгтэй нэр дэвшигчийг оруулж ирж, намынхаа удирдах албан тушаалд эмэгтэйчүүдээ томилно.  АН ингэж чадвал ирэх жилийн сонгуульд ялалт байгуулж,  Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө нийгмийн хамгаалал зэрэг эмэгтэйчүүдийн маш сайн ойлгодог чимхлүүр асуудлууд дээр өөр өнгө төрх үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 27. ЛХАГВА ГАРАГ. № 192 (7177)

 

Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

7 цаг 55 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

7 цаг 55 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

22 цаг 54 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

23 цаг 45 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин