Дээд шүүх хэлэлцэх эсэхийг шүүгчийн туслахууд нь шийддэг үү?!

2023-09-27
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Хоёр жил гаруйн өмнө батлагдсан Шүүхийн тухай шинэ хуулийн дагуу Дээд шүүх хэрэг маргаан бүрийг хянах албагүй болсон.

Уг хуулийн 25.7.5-д “...Дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах тохиолдолд хяналтын журмаар хянан шийдвэрлэх” гээд 25.7.5.а-д “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, 25.7.5.б-д “...Хуулийг Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн”, 25.7.5.в-д “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” зэрэг үндэслэлээр хянан шийдвэрлэдэг болжээ.

Дээд шүүх энэ хуулийг барьж үйл ажиллагаагаа явуулах болсноор ачаалал нь 50-70 хувиар буурчээ. Үүнтэй холбоотойгоор удахгүй намрын чуулганаар Шүүх байгуулах тухай хуулийг хэлэлцэх үед Дээд шүүхийн бүтэц бүрэлдэхүүний асуудал хөндөгдөж мэдэхээр болоод байгаа юм.

Түүнчлэн ингэж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хяналтын журмаар маргаан үүсгэж буй тохиолдол бүрийг Дээд шүүх хэлэлцэхээ больсонд зарим талаар Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...Шударга шүүхээр шүүлгэх, ... Шүүхийн шийдвэрийг давж заалдах” эрх зөрчигдлөө гэх гомдол гарах болжээ.

Хамгийн сүүлд иргэн Д.Мөнх-Эрдэнийн гомдлыг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзсан байна. Энэ талаар тус шүүхээс “...Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар  Д.Мөнх-Эрдэнэ, Д.Батмөнх, Н.Пүрэвжав, Б.Эрдэнэбаяр, Б.Ганбаяр нарт холбогдох хэргийг шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгчид болон шүүгдэгч Д.Батмөнх, Б.Ганбаяр, Б.Эрдэнэбаяр нарын өмгөөлөгчдийн гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2023 оны есдүгээр сарын 22-нд хэлэлцлээ. Шүүгдэгч, шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна” гэж мэдээлэв.

Иргэн Д.Мөнх-Эрдэнийн гомдол ямартай ч Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны босгыг давж чадсан байна. Гэтэл дийлэнх хэрэг маргаантай холбоотой гомдол Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан руу орох байтугай шүүгч нар огт хараагүй, сонсоогүй, мэдээгүй байтал буцчихдаг. Тэгэхдээ шүүгчийн туслахын шийдсэнээр шүү.

Тодруулбал, Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс 2022 оны дөрөвдүгээр сарын 18-ны “Дээд шүүхийн танхимын нийт шүүгчийн хуралдааны журам батлах тухай” 02 тоот тогтоол баталжээ. Дээрх тогтоолыг гаргахдаа “...Шүүхийн тухай хуулийг 19.2.1-ийг баримтлан...” гэжээ. Тэнд “...Тодорхой хэрэг, маргаан хянан шийдвэрлэхээс бусад шүүхийн дотоод ажлын зохион байгуулалт, журмыг хуульд өөрөөр заагаагүй бол тогтоох” хэмээн заасан. Гэтэл дээрх тогтоолын “Хуралдааны бэлтгэл ажлыг хангах”, “Хуралдааны дэг” хэсгүүдээрээ зөвхөн дотоод зохион байгуулалттайгаа хамт хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг шууд зохицуулсан байгаа юм.

Хамгийн ноцтой нь Журмын 2.4-т “...Хуралдаан хариуцсан ажилтан /шүүгчийн туслах/ нь бүртгэлээр хүлээн авсан хэргүүдтэй танилцан гомдлын хуульд заасан бүрдлийн шаардлага хангасан эсэхийг шалгаж, хуралдаан болохоос долоо хоногийн өмнө “Хяналтын хуудас”-ыг бэлэн болгож, танхимын тэргүүнд танилцуулна” гэж заасан. Улмаар 3.2-т “...Танхимын тэргүүн хуралдааныг нээж, хэлэлцэх гомдлуудыг зарын дарааллаар танилцуулна. Энэхүү журмын 2.4-т заасан “Хяналтын хуудас”-ыг танхимын тэргүүн танилцуулна” гэжээ. Эндээс харвал, Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжүүдийн Дээд шүүхэд хандаж гаргасан гомдлыг нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хамгийн түрүүнд шүүгчийн туслах шийддэг болж таарч байна. Тэрийг нь л танхимын тэргүүн нь нийт шүүгчдэд танилцуулдаг. Цаашлаад Журмын 3.5-д нь “...Нэмэлт судалгаа хийх шаардлагатай тохиолдолд уг гомдлыг хэлэлцэхийг түр хойшлуулж болно. Нэмэлт судалгааг энэ журмын 2.5-д заасан тухайн долоо хоногт хуваарьтай судлаач туслах-ахлах мэргэжилтэн хариуцаж хийнэ” гэжээ. Бас л энд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг хэсгийг шүүгчийн туслах хийж гүйцэтгэдэг болж таарав. Товчхондоо, Дээд шүүх энэхүү журмаараа дотоод зохион байгуулалтаа шийдэх ёстой байтал наад зах нь  Шүүхийн тухай хуулийн 19.2.1-ийг шууд зөрчсөн бололтой. Өөрөөр хэлбэл, дээрх журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулж, түүнийгээ шүүгчийн туслахаар гүйцэтгүүлдэг болчихсон юм байна. Эндээс хамгийн түрүүнд Үндсэн хуулийн зөрчил харагдаж байгааг дахин тодруулъя.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 27. ЛХАГВА ГАРАГ. № 192 (7177)

 

Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

8 цаг 0 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

8 цаг 0 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

22 цаг 59 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

23 цаг 50 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин