АН хаанаас, яаж санхүүждэг вэ?!

2023-09-26
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАМДИН

 

Улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгох тухай олон жил ярьж байна. Энэ талаар яриагүй улстөрч ховор л доо. Сонгууль бүрийн “топ лоозон”-гуудын нэг нь энэ болдог юм. Гэхдээ ялж гарч ирээд мартчихдаг. Харин саяхан Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор баталсан “дагалдах хуулиуд”-д энэ талаар зүйл заалтууд бий. Гэвч тэр нь улс төрийн намуудын санхүүжилтийг том агуулгаар нь хянах, ил тод болгоход хэцүү.

Хамгийн гол нь сонгуулийн бусад үед санхүүжилтээ хаанаас, яаж босгоод байгаа нь бүр хяналтгүй яваад байгаа аж.

Сүүлийн үед  “...Мөнгөтэй компаниуд жижиг намуудын нэр дэвшүүлэх эрхийг худалдаж аваад байна” гэж яригдах болов. Үнэн бол санхүүжилт нь далд хэлбэрээр явагдаад л байна гэсэн үг.

Харин том намуудынх бол учиртай. Мэдээж, жижиг намууд дээр яригдаад байгаа шиг ганц нэг компанид хуйгаар нь зарчихгүй нь тодорхой юм. Гэхдээ л худалдаж авч байна гэх үү, дэмжээд байгаа хэлбэр үү, ийм санхүүгийн дэмжлэг байдаг аж. Энэ асуудал сүүлийн үед АН дээр илүүтэй яригдаж байна. Том намын нэг арга хэмжээ гэхэд хэчнээн өндөр зардалтай нь ойлгомжтой. Мөн тэнд улс төр хийхэд их мөнгө орно. Эвлэж нийлэх гээд зүдэж байгаа тус намынхны хувьд энэ талаар бодох арай эртдээд байгаа бололтой. Гэтэл АН руу орж буй санхүүгийн урсгал хэд хэдэн “салаа”-гаар тэр тоогоор тухайлсан улстөрчид рүү явдаг гэлцэх болжээ. Ёстой л “тамхины цэг”-ийн ийм яриа дуулдсаар удаж байна. Мэдээж энэ намд том том бизнесмэнүүд бий. “Ажнай”, “ТЭСО”, “АПУ” гээд зөндөө л байна. Гэхдээ нам нь нэг “төрөл”-ийн,  намын удирдлага дахь лидерүүд нь өөр өөр “суваг”-аас санхүүжилтээ босгож, улс төрөө хөдөлгөдөг гэх аж. Тэгэхээр “...АН, ер нь бусад нам сонгуулиас бусад, иймэрхүү үед хэнээс, хаанаас, яаж, ямар хэлбэрээр, ямархуу тохироогоор санхүүждэг вэ” гэдгийг ил болговол илүү шударга болох биз ээ. Сонгууль дөхөж буй учраас сонгогч бүрийн сонирхох ёстой асуулт энэ мөнөөс мөн билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 26. МЯГМАР ГАРАГ. № 191 (7176)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

Өчигдөр 06 цаг 00 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

Өчигдөр 06 цаг 00 мин