Улстөрчид загасчлахдаа, авто уралдаан үзэхдээ сэм уулздаг болжээ

2023-09-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ГАРЬД

 

Уламжлал ёсоор намрын чуулган эхлэх үеэр улс төрийн элдэв акц өрнөдөг. Энэ жил ч давтагдах шинжтэй. Ирэх жил УИХ-ын ээлжит сонгуультай тул арга ч үгүй биз. Сонгуульд ялахыг, эрх мэдэлд хүрэхийг нам бүр, фракц болгон бодож байгаа нь ойлгомжтой. Тиймээс энд тэнд хэсэг бүлгээрээ уулздаг хэрэг л дээ. Ийм явдал сүүлийн хоёр долоо хоногт илтэд идэвхижжээ. Ил биш далд болдог болохоор тэр бүр нийтэд мэдэгдээд байдаггүй аж. Тэгвэл сүүлийн үед ялангуяа эрх баригч намаас гаралтай бүлэг фракцууд хөдөлгөөнд оржээ. Тухайлбал, Хотын фракц ойрд сураг чимээ ихтэй байна. Тэнд харьяалагддаг “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, “Азаргын гол чонот” компанийн захирал Б.Отгонбаатар нар хоёр долоо хоногийн өмнөх амралтын өдрүүдээр МАК-ийн эзэдтэй Булганы Хутаг-Өндөрт загасчлах далимдаа уулзжээ. Мөн долоо хоногийн өмнөх амралтын өдрүүдээр спикер асан, мээр асан, Хотын фракцын тэргүүн Төв аймгийн Эрдэнэ суманд болсон авто уралдаан үзэх үеэрээ зарим нэг уулзалтыг хийгээд авчээ.

Ер  нь бол сүүлийн жилүүдэд иймэрхүү уулзалтыг хотоос гарч, тэр ч бүү хэл гадаадад явж хийдэг болсон гэх мэдээллүүд байдаг. Өнгөрсөн зун л гэхэд аймгуудын ой, амралтын газруудаар томоохон уулзалтууд өрнөсөн тухай одоо ч ярьж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 26. МЯГМАР ГАРАГ. № 191 (7176)

 

Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

7 цаг 54 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

7 цаг 54 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

22 цаг 53 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

23 цаг 44 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин