Роснефть компаниас 1500 тонн АИ92, Хятадаас 50 вагон газрын тосны бүтээгдэхүүн иржээ

2023-09-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Шатахууны асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, мэдээлэл өглөө. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр "Монгол Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүнийг 100% худалдаж авдаг. Үүний 95%-ийг ОХУ-аас, БНХАУ-аас 5%-ийг авдаг. Манай улсад шатахуун нийлүүлдэг ОХУ-ын Роснефть компани үйлдвэртээ их засвар хийсэн. Их засвар нь өмнөх жилүүдийг бодвол илүү хугацааг авсан. 2020 онд КОВИД-ын үед засварыг хийж амжаагүй учир 2021 онд урт хугацааны засвар хийсэн ч засвар тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон гэдгээ ОХУ-д айлчлах үеэр мэдэгдсэн.

БНХАУ-д дотоодын төмөр замын тээврийн гацаа, түгжрэлээс шалтгаалан бидний найм, есдүгээр сард захиалсан газрын тосны бүтээгдэхүүн тодорхой хугацаагаар хойшилсон нөлөөллүүдээс болж өнөөгийн нөхцөл байдал үүсээд байна. 2023 оны есдүгээр сарын 23-нд УУХҮЯ болон Ашигт малтмал газрын тосны газар, ААН-үүдийн хамтарсан ажлын хэсэг  Роснефть компанийнхантай уулзалт хийж, нөхцөл байдлын талаар ярилцсан. Үүний үр дүнд тус компаниас өнгөрсөн шөнө 1,500 тонн АИ92 бензинийг нийлүүлсэн байгаа. Цаашид аравдугаар сарын эхээр ААН-үүдийн захиалсан 44,000 тонн газрын тосны бүтээгдэхүүнийг худалдаж авах, есдүгээр сард авч чадаагүй 9,000 орчим тонныг нэмээд нийт 54,000 орчим тонныг худалдаж авах гэрээ, хэлцлийг хийгээд ирлээ. БНХАУ-аас 150 вагон газрын тосны бүтээгдэхүүнийг энэ сард багтаан нийлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Үүнд ЗТХЯ, ГХЯ, Монгол, БНХАУ-ын ЭСЯ дэмжлэг үзүүлсэн. Өчигдөр шөнийн байдлаар тус улсаас 50 вагон газрын тосны бүтээгдэхүүн Замын-Үүдэд ирснээс 32 вагоныг шилжүүлэн ачлаа. Дараагийн ээлжийн вагоныг шилжүүлэх ажил хийгдэж байна. Үлдсэн 50 вагон газрын тосны бүтээгдэхүүн Эрээн хотод ирнэ. Дотоодын АИ92 бензиний хэрэглээ ойролцоогоор сард 30 орчим мянган тонн байгаагаас Улаанбаатар хотод өдөрт 1,000 орчим тонныг хэрэглэдэг. 1,000 тонн бензинийг ШТС-уудад жигд хуваарилна. ААН-үүд ч чармайлт гаргаж ажиллаж байна. Иргэд эдгээр нөхцөл байдлыг ойлгож хүлээцтэй хандаж, ШТС-ын түгээгч нар болон холбогдох хүмүүстэй зөв боловсон харилцахыг хүсэж байна" хэмээн ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn

 

Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

8 цаг 5 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

8 цаг 5 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

23 цаг 4 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

23 цаг 55 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин