Хамгийн эрэлттэй 10 төрлийн бизнесийн зөвшөөрлийг цахим болголоо

2023-09-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Цахим хөгжил харилцаа холбооны яам хамгийн эрэлттэй 10 төрлийн бизнесийн зөвшөөрлийг цахимжуулсан талаараа мэдээлэл хийлээ. Ингэснээр иргэд зөвшөөрөл авахын тулд төрийн байгууллагын үүд сахих, хэн нэг албан тушаалтад авлига өгөх, хүнд сурталтай нүүр тулах шаардлагагүй болж байгаа юм. Тухайлбал, хүнсний дэлгүүр, ресторан, ая тухтай дэлгүүр, мини маркет, бар караоке, цайны газар, супермаркет, хүнсний мухлаг, хүнсний зах, худалдааны төв, зочид буудал эрхлэх бизнесийн зөвшөөрлийг "E-Mongolia" болон "E-Business" платформоос цахимаар авах боломжтой болжээ. Өөрөөр хэлбэл, та ямар ч төрийн байгууллагад очиж, хэн нэгэн албан тушаалтантай нүүрэлдэх шаардлагагүйгээр цахимаар зөвшөөрлийн маягт, хүсэлтээ бөглөж, зөвшөөрлөө 30 хоногийн дотор цахимаар авч, хадгалах боломж нээгдэж байна. ЦХХХЯ цаашид нийт 360 зөвшөөрлийг үе шаттайгаар цахимжуулж, "E-Mongolia" болон "E-Business" платформд нэгтгэх аж.

Технологийн тусламжтай авлигатай хийх тэмцэл хий хоосон яриа бус бодит үр дүнд хүрч байна ЦХХХ-ны сайд Н.Учрал "Бизнесийн энэхүү 10 зөвшөөрлийг цахимжуулж байгаа үйл явдал нь авлигын хөрс болсон хүнд суртлыг халах эхний алхам юм. Шилэн, ил тод, нээлттэй байдал ийнхүү хий хоосон яриа биш амьдрал дээр биеллээ олж, авлигыг бууруулах бодит үр дүнд хүрч байна. Авлигатай тэмцэх хамгийн зөв шийдэл бол технологи юм. Авлига нийгмийн хорт хавдар болтлоо бүрэлдэн бий болсон. Хорт хавдрын оношилгоо эмчилгээнд нарийн технологийг ашигладагтай адилаар авлигыг бууруулахад технологийг ашиглах зайлшгүй шаардлага үүсэж байна. Технологийн давуу тал нь зөвшөөрөл хүсэж байгаа иргэнээс танил тал, авлига нэхэхгүй. Муухай аашилж, хүнд суртал гаргахгүй. Чөлөө авч ажил цалгардуулахгүй, утсаа салгаж алга болдоггүй" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

Өчигдөр 06 цаг 00 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

Өчигдөр 06 цаг 00 мин