Өвөрхангайд олон улсын чанарын лаборатори байгуулна

2023-09-24
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.САРУУЛ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ “Ноос ирээдүй” болон “Арьс ирээдүй” ХХК, “Өв эко мийт” орон нутгийн өмчит үйлдвэртэй танилцлаа.

Өвөрхангай аймагт төрөлжин хөгжих хамгийн боломжит салбар нь мах, малын түүхий эд боловсруулах үйлдвэр. Энэ асуудлаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэр гаргана. Эхний ээлжид тус аймагт олон улсын чанарын лабораторийг байгуулах нь зүйтэй гэж үзлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөдөө, орон нутагт томилолтоор ажиллаж, орон нутгийн иргэдтэй уулзалт хийж буй. Уулзалтын үеэр малын түүхий эдийн үнэ унасан, түүхий эд боловсруулж, нэмүү өртөг шингээн экспортод гаргахад төр бодлогоор анхаарах шаардлагатай гэсэн саналыг малчид хэлж буй.

“Шинэ сэргэлт”-ийн “Таван цагираг” хөтөлбөр бол 21 аймгаа бүсчлэн хөгжүүлж, “Мянганы зам”-ын дараагийн үе шат буюу аймгуудыг хооронд нь, боомтуудыг авто замаар холбож, дулаан, цахилгаанаар бүрэн хангах зорилт юм гэдгийг уулзалтын үеэр Ерөнхий сайд танилцуулж байгаа юм.

Өвөрхангай аймагт дээрх гурван үйлдвэртэй танилцах үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Таван бүс нутагт мах, малын түүхий эд боловсруулах үйлдвэрийн кластерыг Засгийн газар бодлогоор дэмжиж төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтрах бодлогоо зарлаад ажиллаж байна. Өвөрхангай аймаг Архангай, Булган, Баянхонгор, Төв, Дундговь, Өмнөговь  аймагтай хиллэн, баруун аймгуудын дамжин өнгөрөх гүүр болон оршиж буй томоохон суурин.

Тус аймгийн төв Арвайхээрийг Дундговь, Замын-Үүдтэй,  мөн Өмнөговь аймагтай, Шивээхүрэн, Гашуунсухайт боомттой хатуу хучилттай авто замаар холбох төлөвлөгөөтэй. Өвөрхангай мах, малын түүхий эд боловсруулах кластер аймаг болох бүрэн боломжтой. Малын вакцинжуулалтад анхаарах, гарал үүслийг нь цахимжуулж бүртгэх, эрүүл бүсийг бий болгох, гадаад улс орнуудаас тавьж буй стандартыг өндөр түвшинд мөрдөх шаардлагатай. Тиймээс Өвөрхангай аймагт олон улсын чанарын лабораторийг байгуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Эхний ээлжид таван бүсэд, таван цагариг дотроо малын түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулчихвал малчдын амьдралд бодит орлого болж очно гэсэн хувилбар дээр Засгийн газар судалгаа хийж явна” гэж ярилаа.

"Ноос ирээдүй” ХХК 2013 онд Өвөрхангай аймгийн төвд салбараа байгуулжээ. Жилд 3,000-4,000 тонн ноос, ноолуур боловсруулдаг, 150 гаруй ажилчинтай гэж үйлдвэрийн удирдлага танилцууллаа.

 

Үйлдвэр ноос угаах, самнах, эсгий туурга болон оёдлын цехтэй, самнасан ноос, эсгий, аяны болон энгийн хөнжил, олбог, гадуур хүрэм үйлдвэрлэж зах зээлд гаргадаг. Бүтээгдэхүүний чанарыг шалгах, хянах бүх төрлийн тоног төхөөрөмж суурилуулсан бөгөөд бүтээгдэхүүнд стандарт, хэмжил зүйн үндэсний тохирлын гэрчилгээ авчээ.

Түүхий эдээ орон нутгийн болон баруун аймгуудын малчдаас худалдан авч агуулахад хадгалж, үйлдвэрийн дамжлага руу оруулж байна. Ялгах, самнах, угаах, эсгий туурганы цехтэй. Угаах цехээс гарсан лаг шаврыг ашиглан барилгын материал, үйлдвэрлэн дотооддоо ашиглаж байна.

“Ноос ирээдүй” ХХК нь 2021 онд “Арьс ирээдүй” ХХК-ийг байгуулсан. Жилд нэг сая арьс, ширэнд анхан шатны болон гүн боловсруулалт хийх хүчин чадалтай үйлдвэр. Үйлдвэрийн дэргэд хоногт 400-500 тонн ус цэвэрлэх байгууламж барьж 100 орчим ажлын байр бий болгожээ. Тус үйлдвэр нь орон нутгийн иргэдээс болон зэргэлдээх аймгуудаас бог, бодын арьс, ширийг Улаанбаатарын ханшаар худалдан авдаг байна.  

"Өв эко мийт” үйлдвэр 2009 онд ашиглалтад орсон, Архангай, Өвөрхангай, Завхан, Булган, Дундговь, Говь-Алтай, Ховд зэрэг аймгаас мал, мах бэлтгэдэг, хоногт 1,000-1,200 бог, 250-300 бод мал төхөөрөх хүчин чадалтай, 90 ажилчинтай. Бүтээгдэхүүнээ дотоодын зах зээл болон Хятад, Иран зэрэг улсад экспортод гаргадаг, энэ онд Иран улсад 100-150 мянган хонины мах нийлүүлэхээр гэрээ байгуулан ажиллаж буй ажээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

7 цаг 58 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

7 цаг 58 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

22 цаг 57 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

23 цаг 48 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин