А.Отгонцэцэг: Нөхөр маань гэмтэж нас барсан байхад өндрөөс унасан гэж тайлбарласан

2023-09-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Талийгаач Г.Ганжаргалыг амь насаа алдах үед хамт байсан эмч, багш нар өөрсдөө шинжээчийн бүрэлдэхүүнд орж дүгнэлт гаргах гэж байгааг эсэргүүцэж, талийгаачийн ар гэрийнхэн УЕПГ-ын гадна мэдээлэл хийв.  Талийгаачийн эхнэр А.Отгонцэцэг "Нөхөр маань амь насаа алдах үед хамт байсан, худал мэдээлэл өгсөн Нүүр ам судлалын сургуулийн нэр бүхий багш нарыг гурав дахь шатны дахин шинжилгээнд оруулах ёсгүй. Эдгээр хүнийг дахин шинжилгээнд оруулбал хөндлөнгөөс нөлөөлж, хувийн ашиг сонирхлоор хандах магадлалтай. Зуун хувь гэмтлийн шалтгаантай нас баралтыг тэд өндрөөс унасан гэж мэдээлсэн" гэлээ. Мөн тэрбээр "Тухайн үед нөхөр маань ажлаасаа жилийн чөлөө аваад хөдөө байшингаа бариад байж байсан. Гэтэл Нүүр ам судлалын сургуулиас судалгааны ажилтай гэж хэлээд чөлөөтэй хүнийг хүчээр албадан авч явсан.

Дагуулж яваад тус сургуулийн нэр бүхий багш Архангай аймгийн "Хасу шивэрт" гэх амралтын газрын дөрвөн давхарт нэг өрөөнд байрлаж байсан. Өглөө нь "Нэг хүн доор унасан байна. Г.Ганжаргал мөн үү" гэж асуухад хараад таниагүй. Нэг сургуульд хамт өчнөөн олон жил багшилчихаад хараад таниагүй ийм хүнийг шинжээчийн бүрэлдэхүүнд оруулж болохгүй. Хамгийн хачирхалтай нь Архангай аймагт ажилладаг эмч нь хараад "Ганаа багш мөн байна" гэж шууд таньж байсан юм билээ.

Түүнчлэн нөхрийг маань өндрөөс унахыг нь хараагүй байж яагаад "Өндрөөс унаж нас барсан" гэж худал мэдээлэл тараагаад байна вэ. Унасан гэдгийг нь хэн батлаад байгаа юм бэ. Яагаад унасан гэдэг байдлаар хүмүүст хандаж, тайлбарлаад байгаа юм бэ. Ингэж худал мэдээлэл тараасан Нүүр ам судлалын сургуулийн хамт явсан багш нар одоо шинжээчийн бүрэлдэхүүнд оролцоод шинжээчийн дүгнэлт гаргах гээд явж байгааг эсэргүүцэж байна. Ийм хүмүүсийг оролцуулбал гурав дахь шатны шинжээчийн дүгнэлт үнэн зөв бодитой гарах нь эргэлзээтэй. Задлан шинжилгээгээр өмнө нь худал дүгнэлтүүд гарсан. Өндрөөс унасан юм уу, үгүй юу гэдгийг баталж чадаагүй, шинжлэх ухааны үндэслэлийг тайлбарлаж чадахгүй байгаа. Энэ удаагийн шинжилгээгээр физикийн тусгай мэдлэг бүхий мэргэжилтнүүдийг оролцуулан унасан, унаагүй нөхцөл байдлыг тодруулахаар ажиллаж байна. Би өөрөө эмч хүн. Яг үнэндээ нөхөр маань цус алдалтын шок эсвэл анхны тусламж яаралтай үзүүлээгүйгээс болоод амиа алдаагүй. Энэ бол зуун хувь гэмтлийн шалтгаантай нас баралт байсан. Зөвхөн өөрийнхөө бодлыг тулгаад "Өндрөөс унаж нас бараагүй" гэдгийг батлах гээд яваад буй хэрэг биш. Хэрэг гардаг өдөр Архангай аймгийн эмнэлэгт очоод талийгаачийнхаа цогцсыг харсан. Хөшилтийг нь хараад л гайхсан. Доошоо хараад унасан байдалтай олдсон гэж байгаа. Гэтэл яагаад тэр хүн гэдийгээд хөшсөн байгаа юм. Баруун гар нь тохойн үеэр нугаларч хойшоогоо юмтай тэмцэлдэж байсан юм шиг хөшсөн байсан. Ямар ч эмч хөшилтийг нь хараад шууд мэднэ. Доошоо харсан байдалтай, өндрөөс унаж нас бараагүйг хүүрийн толбо, хөшилтийн байдал гэрчилнэ. Хүзүүнд нь үүссэн хөндлөн ормуудаас хараарай. Мөн бамбайн мөгөөрс нь хугарсныг эмч эмнэлгийн бус хүмүүс ч харахад тодорхой. Амьсгалын бүтэлтэд орсон, хоолойг нь боосон гэдэг нь ойлгомжтой байсан шүү дээ" гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

11 цаг 3 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

12 цаг 42 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

17 цаг 1 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

17 цаг 6 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

17 цаг 15 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

17 цаг 20 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

17 цаг 32 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

17 цаг 34 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

17 цаг 55 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

17 цаг 57 мин