Биеийн тамир, спортын хуулийг өөрчилж байхад Б.Бат-Эрдэнэ сайд хаана байсан юм бол

2023-09-21
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Допингийн асуудал  Засгийн газрын чихэнд сая л хүрч,  ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг гараад байна.  Олон Улсын допингийн  эсрэг байгууллага болох WADA-гаас манай  МОНАДА байгууллагад хэд хэдэн шаардлага хүргүүлж, хэрэв биелүүлэхгүй бол ирэх Лондонгийн олимпод манай тамирчдыг цагаан туган дор зогсоох талаар шахалт үзүүлж эхэлсэн.  Дээрх шаардлагууд нь зөвхөн  МОНАДА-гийн  үйл ажиллагаанаас шалтгаалахгүй,  УИХ,  Засгийн газар болон холбогдох байгууллагуудад хамаарах зүйлүүд байгаа тул өнгөрсөн хугацаанд учир шалтгаанаа тайлбарлан тал тал тийш цаас шидэж, асуудлаа яриад хана мөргөсөөр байжээ.   Харин өнөөдөр асуудал нэгэнт тулаад ирэхэд энэ асуудлын гол буруутан нь МОНАДА хэмээн “хашгирч” эхэлсэн нь гайхалтай. 

Салбарын сайд нь хүртэл энэ асуудлыг мэдээгүй, надад хэлээгүй хэмээн мэлзэж эхэлжээ.  Тухайлбал, өчигдөр Б.Бат-Эрдэнэ сайд "Бид нарт яг ямар зөрчлүүд илэрсэн юм бэ, хэлчих, засъя, ажиллая гэхээр МОНАДА хэлж өгдөггүй" гэсэн тайлбар өгсөн байх юм.  

Уг нь салбарын сайд нь асуудлыг хамгийн их мэдэж байх учиртай.  МОНАДА-гийн зүгээс ч тайлбар мэдээллээ цаг тухай бүрт нь хүргэжээ. 

Сайдын мэдэхийн дээдээр мэдэж байгаа хамгийн эхний нэг шаардлага бий.   Тухайлбал, одоо хэрэгжиж байгаа Биеийн тамир, спортыг дэмжих хууль нь олон улсын дүрэм журамд нийцэхгүй байна гэдгийг WADA-гаас ч анхааруулсаар иржээ.  Үүнийг МОНАДА ч хууль тогтоогчдод уламжилсан байж таарна.  Улмаар хуулийг олон улсын байгууллагын дүрэмд нийцүүлэхээр зарим гишүүн УИХ-д өргөн мэдүүлсэн.  Хуулийн төсөл одоог хүртэл батлагдаагүй, парламент дээр хүлээгдэж байгаа нь салбар яамны алдаа болохоос МОНАДА-гийн буруу биш.  Б.Бат-Эрдэнэ сайд энэ хуулийг “хуудуутай” батлагдахад нь хаагуур явсан юм бол.  Өргөн барьж  парламент хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байхад үгээ хэлж, үүргээ биелүүлээд суухгүй яасан юм бол доо.

Тухайлбал, одоогийн мөрдөгдөж байгаа хууль нь Дэлхийн допингийн эсрэг агентлаг /WADA/-аас Допингийн эсрэг дүрмийг Засгийн газар баталж мөрдүүлэх, уг дүрмийн дагуу хэрэгжүүлэх ажлыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зохион байгуулахаар тусгагдсан нь Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц болон Копенгагены тунхаглалаар баталгаажин олон улсад хэрэгжиж байдаг, Дэлхийн допингийн эсрэг Коде зөрчилдөж байгааг арилгах хэрэгтэй гэдэг нь WADA-гийн нэг анхааруулга юм шүү дээ, Б.Бат-Эрдэнэ сайд аа.

Эх сурвалж:www.polit.mn

Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

7 цаг 58 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

7 цаг 58 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

22 цаг 57 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

23 цаг 48 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин