Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргатай уулзлаа

2023-09-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.Нямсүрэн

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсад “Тэрбум мод” хөтөлбөр санаачилснаа НҮБ-ын индэр дээрээс зарлаж, түүнийг нь олон улсад сайшаан дэмжиж байсныг уншигчид санаж байгаа байх. Тэгвэл НҮБ-ын 78 дахь Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож байгаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тиотой өчигдөр Нью-Йорк хотноо уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч цөлжилт зөвхөн Монгол Улс төдийгүй Зүүн Хойд Азийн хэмжээний асуудал болж байгааг хэлээд, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP 17)-ыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийллээ. Мөн Монгол Улс энэ бага хуралд өндөр ач холбогдол өгч, бэлтгэлээ эртнээс хангаж байгааг ч дуулгав.

Өнгөрсөн онд Бүгд Найрамдах Кот Д’Ивуар Улсын Абиджан хотноо болсон НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 15 дугаар бага хурлаас Монгол Улсын гаргаж буй манлайлал, идэвх чармайлтыг бататган, байгаль орчны чиглэлээр ажиллаж ирсэн нэр хүндийг онцгойлон хүндэтгэж, 17 дугаар бага хурал (COP17)-ыг 2026 онд Монгол Улс зохион байгуулахыг дэмжин баталсан юм.

Уулзалтын үеэр цөлжилт, ойн зурвас байгуулах, хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх, хуурай, хагас хуурай бүс нутагт мод тарьж ургуулах, элсний нүүдлийг зогсоох зэрэгт шинжлэх ухааны үндэслэлтэй хандаж бодит үр дүнд хүрэх,  байгальд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлэх, мэдлэг мэдээллээ солилцох чадавх бэхжүүлэх платцорм, цогц судалгааны төв байгуулахад хамтран ажиллах талаар санал солилцов.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуурга, хөрсний доройтлын нөлөөллийг бууруулахад ойжуулалт, нөхөн сэргээлт өндөр ач холбогдолтой болохыг талууд онцоллоо.

Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио Талуудын 17 дугаар бага хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулах ажлын хүрээнд тус конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар бүх талын дэмжлэг үзүүлж, арга зүйн зөвлөгөөгөөр ханган, хамтран ажиллана гэдгийг хэлэв.

Мөн Цөлжилттэй тэмцэх конвенц нь цөлжилттэй тэмцэхээс гадна газар усны доройтол, бэлчээр болон бэлчээрийн мал аж ахуйг хамгаалахад чухал ач холбогдолтойг тэмдэглэв. Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио 2024 онд Монгол Улсад айлчилна.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

7 цаг 57 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

7 цаг 57 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

22 цаг 56 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

23 цаг 47 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин