Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Швейцар болон Казахстаны төрийн тэргүүнтэй уулзав  

2023-09-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож байгаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Швейцарын Холбооны Улсын Холбооны Ерөнхийлөгч Ален Берсе болон Бүгд Найрамдах Казахстан Улсын ерөнхийлөгч К.Токаев нартай албан ёсны уулзалт хийлээ.

Монгол-Швейцарын холбооны улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой ирэх онд тохионо. Тиймээс ч талууд харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэх болон өнөөгийн олон улсын харилцааны асуудлаар санал солилцлоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Швейцарийн холбооны улсын холбооны улсын тэргүүнийг ирэх онд Монголд айлчлахыг урьсан бөгөөд Ерөнхийлөгч Ален Берсе урилгыг талархан хүлээн авч байгаагаа илэрхийлэв. Тэрбээр геополитикийн амаргүй нөхцөл байдал нь улс орнуудын олон талт хамтын ажиллагаанд бэрхшээл үүсгэж буйг тэмдэглэв.

Үүний дараа төрийн тэргүүн Бүгд Найрамдах Казахстан улсын ерөнхийлөгч Касым Жомарт Токаевтай уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүх, оюун санаа, өв соёл, уламжлалын хэлхээ холбоотой тус улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа онцлон тэмдэглэв.

Монгол, Казахстаны хувьд соёл, уламжлалаас гадна Төв Азийн бүс нутагт зэрэгцэн оршдог, далайд гарцгүй, хөгжиж буй орон зэрэг олон талаар ижил төстэй зүйл бий. Тиймээс хөгжлийн туршлагаа харилцан хуваалцаж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэх өргөн боломж байгааг хоёр ерөнхийлөгч харилцан илэрхийлэв. Ялангуяа сүүлийн жилүүдэд Монгол Казахстаны эдийн засгийн харилцааг улам өргөжиж байгаа. Тиймээс ч экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг төрөлжүүлж, улмаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, “Монгол, Казахстаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2023-2025 онд эрчимжүүлэх замын зураглал” болон бизнесийн зөвлөлийг ойрын хугацаанд байгуулах нь зүйтэй гэдэгт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар санал нэгдлээ. Мөн цаашид  томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, уул уурхайн салбар дахь туршлагаа солилцох, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болон бусад харилцан сонирхсон асуудлаар ярилцав.

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 2024 онд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр төлөвлөжээ.

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

39 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

Өчигдөр 06 цаг 00 мин