Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2023-2024 онд хэвээр хадгалагдана

2023-09-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

Манай эдийн засгийн сэргэлт цаашид үргэлжилж ДНБ-ий өсөлт ойрын хугацаанд хэвээр хадгалагдахаар байгааг Азийн хөгжлийн банкны шинэ тайланд онцолж байна.  Энэ оны дөрөвдүгээр сард эдийн засгийн өсөлтийг 5.4 хувь байхаар төсөөлсөн нь бага зэрэг өсч энэ есдүгээр сард  5.7 хувь байна. Эдийн засгийн өсөлтийг гадаад эрэлт, экспортын сэргэлт, дотоод эрэлт  дэмжихээр байгаа хэдий ч, өндөр инфляц, түүний эсрэг мөнгөний хатуу бодлого, дотоод санхүүжилтын нөхцөл чангарсан зэрэг нь хязгаарлаж одоо инфляц 16.4 хувьтай байна. Нийлүүлэлт, эрэлтийн  шалтгаант инфляцтай тэмцэхийн тулд хөдөлмөрийн нийлүүлэлтийн зах зээлийг өсгөх  ажил эрхэлтийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч С.Болд онцолж байна. Тэрбээр “ Манай улс 2020 онд нэг сая 250 мянган  ажилтантай байсан бол 2023 онд энэ тоо нэг сая  160 мянга болж буурсан байна. Их хямралын  дараах 2008 оны  ажил эрхлэлтийн түвшинд хүрэхгүй байна. Тэр үед  ажил эрхэлтийн түвшин 62-63 хувьтай  байсан бол энэ онд 52 хувьтай байна” гэлээ.  Ирэх онд ДНБ-ий өсөлтийг уул уурхайн салбарын өсөлт, түүний тээвэр агуулах,үйлчилгээний бусад үйл ажиллагаанд эерэг нөлөөлөл болон хувийн хэвшлийн зээл дэмжихээр байгаа аж. Төлбөрийн тэнцэл сайжирч гадаад валютын улсын нөөц 3.7-3.9 тэрбум ам.долларт  хүрч тогтворжсон.Цаашид инфляцыг бууруулж, тогтвортой түвшинд  хадгалах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, татварын бааз суурийг тэлэх, төсвийн зардлыг эрэмбэлж, хумих, хуримтлалыг нэмэгдүүлэх хэрэгтэй байгааг зөвлөж байна.

Эх сурвалж: www.polit.mn

Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

8 цаг 0 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

8 цаг 0 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

22 цаг 59 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

23 цаг 50 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин